Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 19–23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдана. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд …
Uncategorized
January, 2026
-
19 January
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг ногоон байгууламж болгон тохижуулна. Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс энэ онд хувийн хэвшлүүдтэй хамтран …
-
19 January
Зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоолын дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгоно. Иймд …
-
19 January
Автомашин, техник хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангаарай
ОБЕГ-аас автомашин, техник хэрэгслийнхээ аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. -Авто замд мөстөлт үүсч, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул гэнэт огцом тормозлох, хурд хэтрүүлэхээс зайлхийх -Хүйтний улиралд таны тээврийн хэрэгслийн аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг хангаж, шалгах -Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг авч явах …
-
19 January
Цэргийн бүртгэл үргэлжилж байна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн …
-
19 January
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, мега төслүүдийн явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88 хувьтай байна. Туулын хурдны замын түр барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4 хувьтай байна. Хурдны замыг барих гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч …
-
19 January
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 12 удаа хуралджээ
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд буюу 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ны хооронд бие даасан 10, хамтарсан хоёр хуралдаан хийж, нийт 22 асуудал хэлэлцжээ. Үүний дотор Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн таван төсөл, Улсын Их Хурлын …
December, 2025
-
24 December
Ж.ЭНХСОЁЛЫН СПОРТЫН ЗАМНАЛ ӨНГӨТЭЙ БАЙНА
НСУ-ын волейболын JIN AIR 2025-2026 оны V-Лигийн улирлын 3-р тойргийн тоглолтууд явагдаж байгаа бөгөөд Монгол улсаас KOVO-ын V-лигийн улирлын дундах шилжилтээр буюу Deadline-аар Азийн квотын сонголтоор Тэжон хотын Jung kwan jang Red Sparks багт 외국인 선수 Waegugin seonsu Foreign player–ээр сонгогдсон Жамъянпүрэвийн Энхсоёлын ITC International Transfer Certificate, тамирчны олон улсын шилжилтийн гэрчилгээг FIVB Олон улсын волейболын холбоо баталгаажуулснаар тоглох эрх …
-
15 December
Эвдэрхий гитар 2,1 тэрбум төгрөг хүрсэн түүх
Нирванагийн тоглолтын үеэр Курт Кобейны газар хага савж, эвдсэн Stratocaster гитарын үлдэгдэл хэсгүүд. Дуудлага худалдаагаар $600000-оор зарагдсан түүхтэй. Бостон, Хард рок кафе.
-
14 December
Өглөөний мэнд
Кофег эртний Эфиопчууд ууж болох тухай төсөөлж ч байсангүй. Тэд кофены жимсийг буталж, амьтны гаралтай тосоор зууран “бөмбөлөг” хийж идэн эрч хүчээ сэргээдэг байжээ. Кофег уух санаа хожим л төрсөн хэрэг. Кофе 17-р зуунд Европчуудын дунд “Чөтгөрийн ундаа” гэдэг сүржин нэр хүртэж байлаа. Тэр ч бүү хэл зарим ноёд сүмийн тэргүүнүүдээр кофег хориулахыг оролдон лоббидож ч үзсэн байдаг. Энэ талаар …
-
13 December
Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов
Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт явагдсаар байдаг. Энэ өөрчлөлт ганцхан байгаль цаг уурт тохиолдоод байгаа юм биш. Ан амьтан, хүн, гэрийн тэжээвэр нохой, муур хүртэл өмнөхөөсөө тэс өөр болсон байгааг анзаардаг л байх. “Эволюц зогсдоггүй” гэж зарим хүн шилээ шөргөөн залхуутайяа тайлбарлаж мэдэх л юм. Гэхдээ энд байгалийн оролцоогүй өөр …
-
11 December
Жолоочгүй ачааны машин Оросын зам дээр нэмэгдсээр байна
Сүүлийн үеийн ухаалаг системийн хяналттай тээврийн хэрэгсэлтэй боловч жолооч хөндлөнгөөс оролцоход бэлэн байдаг III түвшний жолоочгүй ачааны машин ОХУ-ын зам тээврийн сүлжээнд аль хэдийн нэвтэрсэн бөгөөд ямар нэг асуудал үүсэлгүй ажиллаж байгаа гэнэ. Замын хөдөлгөөнд жолоочгүйгээр оролцох боломжтой автомашины технологийг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх цогц төлөвлөгөөг ОХУ-ын Шадар сайд Виталий Савельевын удирдсан стратегийн хурлаар хэлэлцжээ. Батлагдсан замын зураглалын дагуу хүний оролцоогүйгээр …
-
11 December
Өглөөний мэнд
Америкийн алдарт зохиолч Марк Твен “Авсчин хүртэл бидний үхэлд харамсахаар амьдрах сан” гэж хэлсэн байдаг. Хэн нэгэн энэ үгээр жишээ татан амьдралын сайн сайхан, үнэ цэнийг магтан дуулдаг байж болох л юм. Гэхдээ тэд Монголын өглөөг, тэр тусмаа өвлийн гоо үзэсгэлэн, өнгө тунамал байгалийг үзээгүй болохоор авсчид нь тэгтлээ харамсахгүй биз. Нар туссан энгэрт хоттой хоньдын яраглан хивэх чимээтэй малчдын …
-
4 December
Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар зэрэг байгууллагад ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт болон эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын хүний нөөц, томилгоотой холбоотой асуудлаар Засгийн газрын Хэрэг …
-
3 December
Стандарт, хэмжил зүйн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хэмжил зүй, стандартчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уулзалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгч, стандартчиллын салбарын ил тод байдал, шударга байдлын үнэлгээ, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, мөрдөгчийн мэдэгдэл, хүргүүлсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл