“Харанга” хамтлагын нэрээр 20 гаруй жил овоглосон Хатанбаатарын Лхагвасүрэн бол бидний мэддэг хэрнээ мэддэггүй нэгэн. Х.Лхагвасүрэнг хар савхи, хар шилтэйгээр нүдэндээ төсөөлөх ч дууг нь сонсоод ондоо мэдрэмжээр “амьсгалдаг” хүн олон. “Харанга”-ын Лхагваа сүүлийн үед эх орноо магтан дуулж,элгэн саднаа нэгтгэж буй.Тэрээр энэ удаа “Босуул” уран сайхны киноны дууг болох “Хүнээс аваагүй Монгол” дуугаа фэнүүдийнхээ хүртээл болгоход бэлэн болжээ. www.paparatsi.mn
Видео мэдээ
August, 2015
-
20 August
БИЧЛЭГ: Силикон шахуулсан уруул нь өтсөн байсныг мэдсэнгүй гэнэ
Нэгэн эмэгтэй урууландаа силикон шахуулж, гоо сайхны хагалгаа хийлгэжээ. Гэвч тэр нь удалгүй шархалж, өтсөн байна. Бүсгүй түүнийг нь мэдэлгүй удааснаас урууландаа аварга том авгалдайтай хэсэг хугацаанд явсны эцэст эмнэлэгт ханджээ. Түүний уруулнаас юу гарахыг эндээс үзнэ үү. Жаахан бохир харагдах ч зарим бүсгүйчүүдэд сургамж болох биз ээ. Эх сурвалж:buzznews.mn
-
18 August
Уилл Смитийн 14-тэй охин “Индиго” клипээ цацлаа
Холливудын алдартай од Уилл Смитийн хүүхдүүд удахгүй эцгээсээ ч илүү алдаршиж магадгүй. Ямартай ч түүний охин 14 настай Уиллоу өөрийн шинэ клип “Wit A Indigo”-г гаргажээ. Их хачин энэ клипийг логикоор ойлгох аргагүй, мэдрэмжээрээ л мэдрэх байх. Индиго гэдэг ойлголтыг одоо бараг хүн бүр мэднэ дээ, ийм хүүхдүүд ер бусын бөгөөд гоц чадвартай байдаг гэлцдэг. Дашрамд дурдахад, Уилоу ба түүний …
-
18 August
МУГЖ Б.Сарантуяа – “Сэтгэлийн Вальс” /Шинэ уран бүтээл/
МУГЖ Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өөрийн цоо шинэ уран бүтээл болох “Сэтгэлийн вальс” дуугаараа сонсогч фенүүдтэйгээ учиран золгож байна. Түүний шинэ уран бүтээл “Сэтгэлийн вальс” дууны үгийг МУ-ын төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж аяыг хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц зохиосон байна. Ингээд сонсогчиддоо под хатагтайн шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.
-
18 August
Tom Cruise-ийн өөр нэгэн авьяас шуугиан тарьж байна
Холливудын нэрт жүжигчин Tom Cruise алдарт хөтлөгч Jimmy Kimmel-ийн Lip Sync Battle нэвтрүүлэгт орж өөрийн өөр нэгэн авьяасыг нээжээ. Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байгаа юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл