Yearly Archives: 2015

February, 2015

  • 8 February

    Чанартай, баталгаатай хүнсээ хэрхэн сонгох талаар зөвлөж байна

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори нь улсын байцаагчдын ирүүлсэн хяналтын дээжийг шинжлэхээс гадна итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааныхаа хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч шинжилгээ хийдэг. Лабораторид шинжлэгдэж байгаа сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар даршилсан болон нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салатууд, махан хүнснүүд, түргэн хоолнууд, даршилсан ногоо, кимчи, кремтэй бүтээгдэхүүнүүд, гурилан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн, савласан цэвэр …

  • 8 February

    02 сарын 09-нээс 18-ны өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.02.06-ны өдрийн хурлаар батлав. 2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН 09-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 02 дугаар сарын 09-ний  Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 8 February

    Нам, эвслийн бүлгүүд хуралдана

    02 дугаар сарын 09-ний  Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт …

  • 8 February

    Таксины жолоочийн аминд хүрчээ

    Өнгөрөгч баасан гарагийн шөнө 04.00-05.00 цагт таксины жолооч 22 настай залуугийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд хоолойндоо гэмтэл авсан залуу тусламж хүсэн иржээ. Түүнийг яаралтай ГССУТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Манаачийн ярьж буйгаар залуугийн хүзүү хэрчигдсэн, цээжин тус газраа хутгалуулсан байдалтай байсан аж. Одоогоор цагдаагийн байгууллагаас …

  • 8 February

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/73 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа.  Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн …

  • 8 February

    Хөдөө аж ахуйн салбарт хоршоодын үүргийг нэмэгдүүлнэ

    Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, малчид, газар тариалангийн салбарын жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршооллын хөдөлгөөнд хамруулан тэдний орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нь сайжруулж, төрийн үйлчилгээний үр дүнг сайжруулах …

  • 8 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна. …

  • 8 February

    Хоолойн өвдөлтийг эмгүйгээр эмчлэх үү?

    Манай орны хүйтэн өвлөөр хүүхдүүдийн хоолой ихээр өвддөг. Бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг ээжүүддээ дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг эмгүй эмчлэх аргуудаас хүргэж байна. Энэхүү аргуудыг хоолойн өвдөлт эхэлж буй үед хэрэглэхээс гадна гурав хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол аргаа өөрчлөхийг зөвлөе. ЧИЙГШИЛ. Хоолойн өвдөлтийн үед хоолой ихээр хуурайшдаг бөгөөд уурын аппаратаар өрөөг чийгшүүлэх нь өвдөлтийг тархаадаггүй байна. …

  • 8 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    11:00 цагт Их өвгөдийн онгон шүтээн болсон “Ноён уул”-ыг стратегийн орд нэрийн дор харийнханд найр тавин өгч, “урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж харь элгийн хүмүүст хямралыг давах хөрөнгө оруулалт нэрээр өгч байгааг эсэргүүцэн “Босоо Хөх Монгол” Гал үндэстэн холбооны зүгээс Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, улмаар улс төрийн суулт хийж эхэлнэ. 12:00 цагт газар өмчлөлийн II ээлж  бүртгэлийн үйл …

  • 8 February

    Хулгана, бич жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 20. Сумъяа гараг.  Тэргүүн дагуул одтой, 9 улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох.Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич …

  • 8 February

    Улаанбаатарт 4-6 градус хүйтэн байна

    Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 4 градус дулаанаас …

  • 8 February

    Сайн аав болох 10 зөвлөмж

    Хүүхэдтэй болох асуудлыг аав ээжүүд хамтдаа шийддэг ч гэлээ, хүүхэд төрсний дараа түүнийг асрах, арчилах, хүмүүжүүлэх ажлууд нь ганцхан ээжийн үүрэг мэт буруу ташаа ойлголт байдаг. Тэгвэл аав ч гэсэн, хүүхдийнхээ амьдралд маш чухал бөгөөд том орон зайг эзэлдэг. Аав нь хүүхэдтэйгээ эрүүл, сайхан харилцаа тогтоож чадваас хүүхдийн хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Иймээс аавууд юуны өмнө хүүхдээ “дотроо …

  • 8 February

    Удирдаач Ц.Батчулуун гуай таалал төгсчээ

    Монгол улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, АЖ Ц.Батчулуун гуай хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Монголын урлагийн сор болсон авъяаслаг уран бүтээлч түүний гэр бүл, төрөл төрөгсөд, ах түү, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлье. Тэрбээр Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаачаар олон жил ажилласан. Олон арван уран бүтээлийн тайлан тоглолтыг бие даан тавьсан хүн юм. Тэрбээр дан ганц …