Таксины жолоочийн аминд хүрчээ

3c3ijri412cm25f808ui7ner62Өнгөрөгч баасан гарагийн шөнө 04.00-05.00 цагт таксины жолооч 22 настай залуугийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд хоолойндоо гэмтэл авсан залуу тусламж хүсэн иржээ. Түүнийг яаралтай ГССУТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Манаачийн ярьж буйгаар залуугийн хүзүү хэрчигдсэн, цээжин тус газраа хутгалуулсан байдалтай байсан аж.

Одоогоор цагдаагийн байгууллагаас хэрэгтэнг хайж байгаа бөгөөд гэмт этгээд хохирогчийн унаж явсан УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг авч зугтаасан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас обудны хүрээ, хаалганы эмжээр нь шар өнгөтэй, гупер нь хормойтой зэрэг онцлох шинж тэмдэгтэй тус машиныг харсан иргэдийн мэдээллийг 102, 89063555, 96070666 дугаарын утсанд авч байгаа ажээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …