Yearly Archives: 2015

January, 2015

  • 26 January

    Далайн ёроолоос 10 мянган жилийн настай ой олджээ

    45 настай шумбагч Даун Уатсон Британийн Норфолк хотын далайн эргээс 300 метрийн зайд орших “алдагдсан ойг” нээжээ. Үүнийг Европын судлаачид 10 мянган жилийн настай балар эртний ой мөн гэж үзсэн байна. Зарим нь мөстлөгийн үеэс үлдсэн ул мөр гэж үзжээ. Далайн ёроолд 8 метр өндөртэй царс моднууд дарагдсан байжээ. Далайн түвшнээс дээш 120 метрийн өндөрт байрлаж байсан ой мод мөс …

  • 26 January

    Зовсон, зүдэрсэн 108 улсын жагсаалтад Монгол 23-т бичигдэв

    Дэлхий банк, Олон улсын валютын сан, Үндэсний хөдөлмөр эрхлэлт, статистикийн газраас зовж, зүдэрсэн 108 улс орны жагсаалтыг гаргажээ. 2014 оны жагсаалтад Монгол Улс 29.25 гэсэн үзүүлэлтээр 23-т бичигдсэн байна. Судалгааг гаргагчид манай улсын банкны хүү өндөр байгаа нь ард түмэнд нь дарамт болж байна гэж тодорхойлов. Венесуэл улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж …

  • 26 January

    Сэрэмжлүүлэг: ДОХ-той солонгос залуу монгол залуутай харьцаанд оржээ

    ….Хэдийгээр энэхүү мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэж байсан нь энэ хэрэг гарсан нь үнэн байжээ. ДОХ-той байсан БНСУ-ын иргэн манай улсын иргэнийг хүчирхийлж, ДОХ тараасан мэдээлэл олон нийтийг цочролд орууллаа. Тодруулбал, III, IV хорооллын нэгэн саунд үйлчлүүлж байсан залууг БНСУ-ын иргэн П гэгч монгол залуутай бэлгийн харьцаанд орсон байна. Хэрэг гарсны дараа хохирогч залуу гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилж, саатуулжээ. Хэргийг …

  • 26 January

    “Manager College” хөтөлбөрийн сургалт 1 сарын 30-нд эхлэнэ

    Байгууллага бүр өнөө цагт дунд шат, дундаас дээш түвшний менежерүүдийнхээ ур чадварыг нэмэгдүүлэх замаар үр дүнд чиглэн гүйцэтгэлд тулгуурлан ажиллах болсон. Менежер хүний ур чадварыг: 1. Менежерийн хувийн ур чадвар 2. Менежментийн ур чадвар буюу бусдыгаа манлайлах ур чадвар 3.Бизнесийн ур чадвар гэсэн гурван түвшинд авч үздэг болсон. Тэгвэл шилдэг менежерүүдийн хөгжил өөрчлөлтийн “MANAGER COLLEGE” сургалт эдгээр боломжийг олгож байгаагаараа …

  • 26 January

    НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан Пүрэв гарагт болно

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 23 дугаар хуралдаан 1 дүгээр сарын 29-ний өдөр буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 26 January

    Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах талаар хэлэлцүүлэг болно

    Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар 01 дүгээр сарын 21,22-ны өдөр дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 01 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-12:00 …

  • 26 January

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/52 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хавсралтад дурдсан 72 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа. Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд …

  • 26 January

    Өглөөний цай уугаагүй хүүхдийн тархи, бие нь өдөржин хор нөлөөг нь амсдаг

    Өглөөний цайгаа тогтмол ууж байх нь хүүхдийн сурлагын амжилт, байх ёстой жиндээ хүрэх үүднээс чухал ач холбогдолтой. Сүүлийн үед хийсэн нэгэн судалгаагаар Кавказ гаралтай Испаничуудын 42 хувь нь, Африк гаралтай Америкчуудын 59 хувь нь огт өглөөний цай уудаггүй гэсэн дүн гарчээ. Хачирхалтай нэгэн үнэн энэ судалгаагаар нотлогджээ. Өглөөний цай уудаггүй хүүхдийн тархи, бие нь өдөржин үүний хор нөлөөг амсдаг байна. …

  • 26 January

    Гэр хороололыг дахин төлөвлөлтөнд оруулна

    Нийслэлийн Засаг дарга “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/62 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 11,5 га, А хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “АЖНАЙ ЦЭГЦ” ХХК шалгарсныг батламжиллаа. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, …

  • 26 January

    Улаанбаатарын цаг агаарын мэдээ

    Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар …

  • 26 January

    Харагчин туулай өдөр

    Аргын тооллын 1 сарын 27-ны мягмар гараг, билгийн тооллын  өвлийн адаг сарын шинийн 8-ны ангараг гараг, ногоон мэнгэтэй, арвидах барилдлагатай, огторгуй суудалтай, гоё хүүхэн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 08:17 цагт  мандан, 17:32 цагт  жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл …

  • 26 January

    Хүүхдүүддээ хэлж болохгүй 10 үг

    Заримдаа хэлсэн үгээ бүгдийг нь хамж аваад буцаагаад ам руугаа хийчихмээр санагддаг. Амьдралд даанч “буцаах” гэдэг товчлуур байдаггүй нь харамсалтай. Та доорх үгсийг хүүхэддээ хэлэхдээ болгоомжтой байгаарай. Учир нь эдгээр үгс таны хүүхдэд ямар нэг буруу сэтгэгдэл үлдээж болно. “Яагаад гэвэл би том хүн”–Энэ үг нь наснаас өөр юуг ч илэрхийлдэггүй. Тиймээс бяцхан хүүхэд чинь яагаад таны хэлсэн үг зөв …

  • 26 January

    “Цагаан уул” наадам залуу найрагчдын чансааг тодорхойлдог

    Гэгээн хайрыг магтандуулагчид хуран чуулдаг “Цагаан уул” хайрын шүлгийн наадам 17 дах удаагаа учран золгож байна. 1991 оноос хойш өдгөөг хүртэл зохион байгуулагдахдаа утга учраа алдаагүйд олон хүн талархалтай ханддаг. “Хайр”-аар овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгөн наадмын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж аймаг тус бүрт хайрын шүлгийн наадам зохион байгуулж, тэндээс тодорсон тэргүүн найрагчид, …

  • 26 January

    Ахуйн хэрэглээний газ үнэрлэж нас баржээ

    Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 44 сургуулийн зүүн талд нас барсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух 17 настай эрэгтэй Н гэгч нь ахуйн хэрэглээний газ үнэрлэж нас барсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.