Monthly Archives: February 2016

February, 2016

  • 16 February

    Хөөрөг гэж данх, даалин гэж шуудай л юм даа

    Сар шинийн баяр болж хөдөө хотгүй их шинэлгээнд дарагдаж байгаа билээ. Олны танил эрхэмүүд ч гоёл эд бядаа харуулж золголт үргэлжилсээр л… УИХ-ын гишүүн Д.Батбаярын цэвэр шүрэн хөөрөг од болж байна цаана чинь. УИХ-ын дарга хачин шохоорхон үзэж байгаа харагдана. Юмтай хүн юмаараа гайхуулж байна гэдэг шиг аврага ч аатай харагдаж байна даа.

  • 16 February

    Б.Лхагвасүрэн: Аргаа барсан шүлэг/ Эцэг эхчүүд ингэж шаналдаг/

    Өдөр өдрөөр архи хүртэж Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь Өө тавьсан юм, надад бий билүү үр минь Архиар иссэн уураг тархи Аавыгаа бодохтой манатай болдог юм байна Бурууд алдсан ухаан гэдэг Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна Үүл буусан толгой гэдэг Үгэнд дийлддэг эд биш юм байна Үхсэн хойно минь ч …

  • 16 February

    Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болсон /түүх/

    Миний бие 2004-2005 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежид суралцан амжилттай төгсөж ирээд ЗХЖШ-ын ЭСАГ-ын орлогч дарга, Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдов. Ингэснээр АНУ-ын Дайны коллежийг төгссөн 3 дахь монгол офицер (2001 онд хурандаа Ч.Сосорбарам (одоо бригадын генерал), 2003 онд хурандаа Д.Баярсайхан (одоо бригадын генерал) нар) болсон бөгөөд цэргийн мэргэжлийн хамгийн дээд шатны сургуульд хамрагдаж дээд офицерын цолны шаардлагыг …

  • 16 February

    Энэ чинь мисс О.Ариунзул мөн үү

    Дуучин Амархүү мисс Ариунзул нар  COOL LOVE CONCERT -оо амжилттай хийж фенүүдээсээ чамгүй сайшаал хүртсэн. Гэгээн хайрандаа умбаж яваа  мисс О.Ариунзул тоглолтон дээрээ нөхөртэйгөө олны өмнө үнсэлцэж бие биедээ харамгүй их хайртай гэдгээ харуулсан. Энэ удаа мисс бүсгүй маань танигдахын аргагүй өөрчлөгдсөн зургаа өөрийн сошиал хуудсандаа дэлгэжээ. Орос бүсгүй шиг харагдаж байна шүү..

  • 16 February

    ШШГЕГ-аас байгууллага иргэдэд анхааруулах нь

    Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шаардлага гардаг. Тус газар нь 2015 оны байдлаар 6956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад …

  • 16 February

    Мод үржүүлэх зориулалтаар газар эзэмшүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/106 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар тодорсон Ж.Гадинжид, Б.Буядаа, Г.Анужин, Д.Цэцэгсүрэн, Б.Шижиртуяа, Б.Ариунаа, Г.Ганцолмон, Л.Алтангэрэл, Р.Батжаргал нарт Налайх дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт уурхайн урд талд мод үржүүлгийн …

  • 16 February

    ХУД-ийн 130 дугаар сургуульд “ЛЕГО РОБОТ” тэмцээн болно

    “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэн, ирээдүйн инеженерүүдийг бэлтгэх зорилгоор өнгөрсөн 2015 онд ЕБС-ийн 10 сургуульд “Робот кабинет” байгуулсан. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “ЛЕГО РОБОТ” тэмцээнийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 11:00 цагаас 130 дугаар бага сургууль дээр зохион явуулахаар боллоо. =

  • 16 February

    Монгол цэргүүд дэлхийд өндрөөр үнэлэгдэж “”НАТО-гийн медаль” хүртлээ

    Афканистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн “НАТО-гийн медаль”-иар шагнагдлаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон штабын бүрэлдэхүүн оролцжээ. Энэхүү арга хэмжээг цэргийн багийн …

  • 16 February

    ЭЕШ-ын хариултыг буруу будсан бол засах боломжтой

    Р.ОЮУН, Х.ЦОЛМОНЗАЯА Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдрөөс орон даяар эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр өглөөний 09:00 цагаас эхэлж дөрөвдүгээр сарын 25-ны 08:00 цаг хүртэл үндэсний хэмжээнд онлайнаар үргэлжлэх юм. Харин элсэлтийн шалгалтыг зургадугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар БҮТ-ийн Чанарын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Ерөнхий боловсролын тогтолцоо XII …

  • 16 February

    Генри Фордын түүхийг сөхвөл

    Америкийн зүүн хойд хэсэгт орших Мичиган мужийн бэлчээрийн мал аж ахуй бүхий бөглүү тосгонд тахиа, нугас, үхэр, хүрз зээтүү, усны худаг, ногооны талбайн дунд зогсолтгүй хөдлөх фермерийн гэр бүлд 1863 оны долдугаар сарын 30-ны өдөр нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйн тэрбумтан Генри Форд байлаа. Генри Форд Мичиган мужийн хамгийн том хот болох Детройтоос 11 км-ийн зайд орших Диборн тосгоны фермд …

  • 16 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:30 цагт: ХАХНХЯ, НҮБ, ОБЕГ хамтран зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа ОБЕГ-ын хурлын танхимд болно. Утас: 353501 11:00 цагт: Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 11:00 цагт: “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ын ЗДТГ, Монголын …

  • 16 February

    Зураач Б.Болд: Кинонд тоглосон минь зураг төөрөг гэж боддог

    “Монгол кино нэгтгэл”-ээр орж яваад “Өнөр бүл” киноны Довчинтой таардаг юм байна. Цэрмаа хэмээх залуухан эмэгтэйг эргүүлээд, амжилт ололгүй настай эмэгтэйг машиндаа дайж явах болсондоо бухимдан “Машин шатаачихав” хэмээн зандардаг эрийн дүрийг хүмүүс санаж байгаа биз ээ. Довчин бодит амьдрал дээр зураач хүн. Түүнийг “Монгол кино нэгтгэл”-ийн ерөнхий зураач Б.Болд гэдэг. Москва хотод В.И. Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгссөн …

  • 16 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч суларна 2016 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 …

  • 16 February

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 9. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 6 цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага:Түлэх. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана.  Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг …