Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25. Буд гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …
Yearly Archives: 2016
November, 2016
-
22 November
15 алдартны имижээ бүрдүүлээгүй байх үеийн зургууд
1.Adele 2. Kim Kardashian 3. Jennifer Lawrence 4. Bradley Cooper 5. Emma Stone 6. Kelly Osbourne 7. Blake Lively 8. Tom Hardy 9. Kristen Stewart 10. Taylor Swift 11. Chris Pratt 12. Zac Efron 13. Emma Watson 14. Olsen sisters 15. Dita Von Teese
-
22 November
Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар хоригложээ
Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоожээ. ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу уг шийдвэрийг гаргасан байна. Үүнээс өмнө тус яамныхан Бичигтийн боомтод очиж, мах экспортолж буй үйл ажиллагаатай танилцахад нөхцөл байдал нь шаардлага хангаагүй тул зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилжээ. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд …
-
22 November
Ч.Энхзул: Би Буриад басган байснаараа бусдаас онцлог
Жүжигчин, дуучин Ч.Энхзул “Алтан шар нар” нэртэй өөрийн даасан тоглолтыг энэ сарын 27-нд хийх гэж байна. Буриад зон олныхоо өв уламжлалыг тээж яваа дуучин бүсгүйтээ ярилцсанаа уншигч таньд хүргэе. –Таны бага нас, нутаг усны талаар ярилцлагаа эхлэе? -Би Хэнтий аймгийн Батширээт суманд мэндэлсэн. Зургаан настай байхдаа Дадал суманд шилжиж ирснээс хойш 16 нас хүртэээ Дадал суманд амьдарсан. Манай аймгийн Батширээт …
-
22 November
Орчин үеийн 15 өвөрмөц уран баримал
1. Катарын Доха хот Энэхүү уран барималын Итали улсын уран барималч Лорензо Куин бүтээжээ. 2. 3. 4. 5. Нью-Гэмпшир, АНУ-ын дахь баримал 6. Польш улс дахь баримал 7. Тайван улс дахь усны үхрийн баримал 8. Будапеш дахь гуталын уран баримал 9. АНУ- дахь Эрх чөлөө хөшөө …
-
22 November
УИХ дахь ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийг 500 тэрбумын өрөнд оруулсан эздийг тогтоож чадах уу?
Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан процессийг УИХ-д ажлын хэсэг гарган шалгаж буй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай энэ ажлын хэсгийг “үнэн зөв, нээлттэй мэдээлэл өгөлгүй, асуудлыг бүрхэг хэвээр хадгалсаар ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн хэрүүлийн алим болгон ашиглах төлөвтэй” гэж үзсэн. Гэтэл энэ тодорхойгүй байдлыг ашиглан зарим улстөрч өөрт ашигтай хувилбараар олон нийтийн санаа бодлыг дуртай зүгтээ ханаруулсаар байна. Нэгэнт УИХ-аас ажлын …
-
22 November
Олон улсын менежментээр Эрдэнэтийг эрүүлжүүлье
Эрдэнэт үйлдвэрээ зуун хувь Монголынх болголоо. Одоо үр ашигтай, хамгийн сайн хувилбараар нь ажиллуулах зөв удирлагаар хангах нь чухал байна. Харамсалтай нь улстөрчид Эрдэнэтийг хэтэвч болгон халааслах ганцхан зорилгын үүднээс талцан хуваагдаж, улайран дайтаж байна. Тэдний томилуулахаар зүтгэж буй хүмүүсийн хэн нь ч захирал болсон бай, Эрдэнэтийн баялгийг халаас руу нь урсгах кноп болох нь тодорхой. Ийм нөхцөлд эрүүл шинэ …
-
22 November
Эрдэнэт үйлдвэр Казакстанаас 10 сая ам.долларын авлагаа авах боллоо
Эрдэнэт үйлдвэр ерээд онд Казакстаны хувийн компанид нийлүүлсэн 10 сая долларын зэсийн баяжмалынхаа мөнгийг өнөө хүртэл авч чадахгүй байв. Тухайн үед харилцагч байсан компани өнөөдөр дампуурсан гэх шалтгаанаар энэ авлагын эргэн төлөлт ахицгүй байлаа. Бүр үе үеийн Ерөнхийлөгчийн айлчлал болгонд сөхсөн боловч амжилт олоогүй юм. Харин Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэнээс гуравхан сарын дараа энэ 10 сая долларын …
-
22 November
Монгол Улсын Засгийн газар Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-д болсон үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнд хүлээлгэж өгөв. Элчин сайд С.Цоггэрэл үерийн улмаас олон хүний амь үрэгдэж, эд материалын ихээхэн хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсаас байгалийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулан дулаан хөнжил, хувцсыг хүмүүнлэгийн тусламж болгон өгч …
-
22 November
УДШ Г.Уянгыг ТТЭНН-ын даргаас чөлөөлөх хүсэлтийг хүлээн авсангүй
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын Гуравдугаар их хурлаас УИХ-ын гишүүн асан Г.Уянгад хариуцлага тооцож, намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар энэ хүсэлтээ Улсын дээд шүүх /УДШ/-д хүргүүлсэн байна. Харин УДШ хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Учир нь тус …
-
22 November
Шагнал уу, шийтгэл үү?
С.Баяр Англид Элчин сайдаар томилогдсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Түүнийг тойрсон дуулиан шуугиан дор арван улсад Элчин сайдаар очиж байгаа нэр дэвшигчид УИХ-ын шүүлтүүрээр төвөггүйхэн ороод гарлаа. Ялангуяа МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-ын гишүүдээс хатуухан үг сонсох байсан байх. С.Баярын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор данс гээд намынх нь гишүүд ч зүгээр суулгасангүй. Иймэрхүү асуултад “…УИХ-ын гишүүн хэлсэн …
-
22 November
Оюутнууд хотын даргын уриалгад нэгдлээ
Нийслэл хотод олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орж, гудамж замуудад халтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд их, дээд сургуулийн оюутан залуусыг цас цэвэрлэх ажилд оролцох уриалга гаргасан юм. Өнөөдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд хотын даргын уриалгад нэгдэж, цас цэвэрлэх ажилд оролцохоо …
-
22 November
Шүүхийн захиргааны ажилтнууд БНСУ-ын шүүхээс туршлага судаллаа
Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ), Нээлттэй нийгэм форум ТТБ-аас хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Сөүл хотод 2016 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулсан шүүхийн захиргааны менежментийн сайн туршлага судлах аялалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг тэргүүтэй шүүхийн захиргааны 7 ажилтан амжилттай оролцлоо. ШЕЗ-ийн төлөөлөгчдийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр БНСУ-ын Дээд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл