Yearly Archives: 2016

November, 2016

  • 23 November

    Хүчингийн хэрэг үйлдсэн гэх П.Энхмөнхийн хэргийг шүүнэ

    Г.Пунцагбалжир агсны хүү, “Мон-Эрдэнэ” группын өв залгамжлагч П.Энхмөнх ажлын шугамаар холбоотой Дэлгэрмаа гэх бүсгүйг хүчиндсэн хэмээн хэсэгтээ шуугисан билээ. Тэгвэл энэ хэрэг прокурорын шатнаас гурван удаа хэрэгсэхгүй болж байжээ. Хохирогчийн талынхны үзэж буйгаар, П.Энхмөнх прокуроруудыг хахуульдсан, улстөрчдийн дэмжлэг авсан гэх бөгөөд ямартай ч энэ хэргийг дахин сөхөж шүүх хурал нь энэ сарын 25-ны өдөр буюу баасан гаригт товлогдсон байна. П.Энхмөнхийн хувьд …

  • 23 November

    Цэргүүд цас цэвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүх нийтээр цас цэвэрлэх уриалгад Улаанбаатар хотын  цэргийн анги нэгтгэлүүд нэгдэж өнгөрсөн шөнө цас цэвэрлэлээ. Цас цэвэрлэгээнд нийт 500 гаруй хугацаат цэргийн алба хаагч, цэргийн дүйцүүлэх албаныхан оролцов. Улаанбаатар хотын хамгийн их хальтиргаа гулгаа үүссэн хэсэг болох Яармагийн гүүрнээс нисэхийн уулзвар хүртэлх 17 км замыг, Сансарын тойрог буюу эвтэй дөрвөн амьтны хөшөөтэй …

  • 23 November

    Дайсны цэргүүдээс гацуураа хамгаалах нь /фото/

    Мангасан гацуур Баннатай гацуур Зөвхөн түүнд зориулсан гацуур Бүрэн хамгаалагдсан гацуур Бараг л ёолк Сонирхолгүй ёолк /хүнсний бүтээгдэхүүн/ Ургийн гацуур Хамгаалалттай гацуур Сансарын гацуур Барменуудын ёолк Хэн ч хүрэхгүй гацуурхан

  • 23 November

    Бурхан Халдун уулыг газрын зурагт албан ёсоор тэмдэглэж, хуучин нэрийг сэргээх асуудал Засгийн газраар хэлэлцэгдэв

    Засгийн газрын энэ сарын 16-ний өдрийн хуралдаанаар Их Хэнтийн нурууны Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож хуучин нэрийг нь сэргээх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн. УИХ уг тогтоолын төслийг баталбал Юнескогийн өвд бүртгэлтэй Бурхан Халдун уул газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдэх юм.ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2015 оны долдугаар сарын 4-ний өдрийн 39 дүгээр чуулганаар “Бурхан Халдун уул, түүнийг …

  • 23 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр ирэх сарын 3-нд тохионо

      Дархан уул аймгийн Засаг даргын тамгийн газар ХХҮГ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж нэг сарын аян зохион байгуулахаар болжээ. Энэхүү аяны  хүрээнд “Эрхэм чанар” ХХК-тай хамтран протез, ортопедын хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэх, 11 дүгээр сарын 23-ний өдөр ХБИ-дэд зориулсан сургалтыг явуулах, Хэвлэлийн бага хурал хийх, 25-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” хэлэлцүүлэг явуулах, 28-ний өдөр …

  • 23 November

    Дархан-уул аймгийн Орхон сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа

    Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилготой ажлын хэсгүүд байгуулагдан өнгөрч өдрүүдэд сумдад ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг Орхон суманд ажилласан байна. …

  • 23 November

    Гар утасны кейс вирусын ханиадыг “дэвэргээд” байна уу

    Хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг гар утас, таблет, компьютер зэрэг бүтээгдэхүүний дэлгэцийг хамгаалах наалт, гэр зэрэг гэмтлээс хамгаалах зориулалт бүхий сэлбэг нэмэлт хэрэгслүүд ихээхэн гарах болж. Нэмэлт хэрэгслүүд урлагийн бүтээл болтлоо хөгжсөн гэмээр. Харин сүүлийн үед гар утасны гадуур хийгддэг резинэн гэрүүд нь хамгийн муу хуванцараар дахин боловсруулсан хоёрдогч, гуравдагч түүхий эдээр хийгдсэн байдаг тул хүний биед тийм ч таатай …

  • 23 November

    Олон нийтийн цагдаагийн ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдлаа

    Нийтийн хэв журам хамгаалах алба, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн 45 ажилтанд чадавхжуулах сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Мөрдөн байцаах газрын 2 дугаар байранд зохион байгууллаа.   УБХЦГ

  • 23 November

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч хаачив?

    С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжжээ. Прокуророос шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн долоо хоногт зарлав. 18 жилийн турш “нам жим” байсан энэ хэрэг шийдэгдэх шатандаа орлоо гэсэн үг. Энэ сайн хэрэг. С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн эзнийг олох зөвхөн ар гэрийнхнийх нь бус Монголын ард түмний хүсэл бий. Тийм ч учраас 1998 оны тэр хар өдрөөс хойш энэ хэргийн талаар элдэв …

  • 23 November

    Н.Алтанхуяг ноцтой ямар асуудлууд хөндөв

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол HD телевизийн “Хар цагаан” хэмээх нэвтрүүлэгт саяхан оролцсон юм. Тэрбээр уг нэвтрүүлгээр хөндсөн хамгийн ноцтой гурван асуудлыг хүргэж байна. 1. Оюутолгой дээр бидний шийдэж чадаагүй гурав, дөрөвхөн асуудал үлдээд байсан. Хорин хэдэн асуудлыг нь шийдчихсэн. Хоёр тэрбум америк долларын хэтрэлтийг Монгол Улс шууд хүлээн зөвшөөр гэдэг юм. Оюутолгойн талаас. Бид үгүй гэхгүй байгаа …

  • 23 November

    Н.Алтанхуягийн дүү Н.Нарантуяаг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бага дүү Н.Нарантуяаг 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр гаргалаа. Түүний өмгөөлөгч Н.Нарантуяаг хууль бусаар цагдан хорьсон гэж үзэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээд, Н.Нарантуяаг 14 хоног хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ. Н.Нарантуяаг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнгөрсөн долоо …

  • 23 November

    Монгол хүний цусан дахь селений хэмжээ 50-70 хувиар бага байгааг тогтоожээ

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр селенээр баяжуулсан өндгөөр иргэдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах тухай ажилтай танилцаж, санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, “Селен нь хүний биед маш бага хэмжээгээр агуулагддаг ч эрүүл мэнд, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг микро элемент. Селений дутагдал нь хүний дархлааг бууруулж элдэв өвчин, хорт хавдарт өртөх эрсдлийг нэмэгдүүлж, зүрхний булчингийн үйл ажиллагааг сулруулдаг. Тиймээс дэлхий нийтийн …

  • 23 November

    Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар зогсоолоо

    ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу 2017 оны хавар хүртэл зогсоожээ. Тус яамны мэргэжилтнүүд Бичигтийн боомтоор мах экспортолж буй үйл явцтай танилцах үеэр шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарган зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилжээ. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх, адууг кранаар түлхэж гаргах зэрэг үйлдэл …

  • 23 November

    Монгол Улс хөрөнгө оруулалт татах түвшнээр 85 дугаар байрт эрэмбэлэгдэв

    “Хөрөнгө оруулалт татах чадварын индексийг олон улсын “Фрейзерийн хүрээлэн”-ээс гаргадаг. Тус судалгаагаар сүүлийн жилүүдэд  манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрс буурсныг онцолжээ. Уг индексээр манай улсын хөрөнгө оруулалт татах түвшин 2011-2012 онд 93 орноос 41-т эрэмбэлэгдсэн бол өдгөө 109 оноос 85-д жагсчээ. Ийнхүү хөрөнгө оруулалт буурч байгаа нь дүрэм журмын давхцал, уялдаагүй байдал, хуулийн систем ойлгомжгүй, төмөр зам, …

  • 23 November

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …