Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо. Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон …
Yearly Archives: 2016
November, 2016
-
24 November
Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз агнана
Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга болон бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 толгойг хүртэл агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар Засгийн газраас тогтоолоо. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй юм. Мөн хуралдаанаар агнуурын амьтны нэг тоо толгойд ногдуулах …
-
24 November
Монголоос найман дипломатч, хоёр “лүд” гаргалаа
Амьд явсан хүн сонин л юм үздэг юм байна. М.Энхболдынхны томилгоо гадаадад суух элчингүүдээр үргэлжилж байна. Саяхан 10 Элчин сайдыг бөөндөөд баталчихлаа. Хүмүүсийн ам тааруу байна. Очиж очиж “С.Баяр, М.Энхсайхан хоёроос өөр Элчин сайд болчихоор хүн олдсонгүй юу даа” гээд нулимж байна. Хүмүүсийн зэвүүцлийг энэ хоёр хүн яагаад тэгтлээ хүргэж байгааг жаахан тодруулъя. Энэ хоёр эрхэм Монголд Ерөнхий сайд, сайд, …
-
24 November
Улс тунхагласны баярын өдрийн амралтыг 11 дүгээр сарын 25-нд шилжүүлж бүх нийтээр амарна
УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэ жил 11 дүгээр сарын 26 нь бямба гаригт таарч байгаа тул баярын амралтыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны баасан гаригт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын …
-
24 November
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25. Бархасвадь гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
24 November
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нөөс өдөртөө хүйтний эрч суларна. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, …
-
23 November
Гэр хорооллыг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг зохиов
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Азийн Хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран өнөөдөр “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөхөд төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Монгол Улсад суугаа …
-
23 November
Элчин сайд Ж. Гаалт “Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-ийг онцлов
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал …
-
23 November
IELTS-ийн цахим сургалтанд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдаарай!
Квинслендийн их сургуулийн зүгээс IELTS-ийн цахим сургалтыг сайтаар дамжуулан хүссэн хүн бүрт энэ сарын 29-өөс эхлэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ заах гэж байна. Энэхүү сургалтанд: 1. Сонсох дасгал 2. Ярианы дасгал 3. Унших дасгал 4. Бичих дасгал гэсэн нийт дөрвөн хэсэг багтсан бөгөөд уг цахим сургалтад нийт 80 цагийн хичээл орох юм байна. IELTS нь (International English Language Testing System) буюу олон …
-
23 November
Лаосын Элчин сайд УИХ-ын даргыг БНАЛАУ -д айлчлахыг урилаа
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд МАН парламентад олонхи болж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд Лаосын парламентын тэргүүний мэндчилгээг уламжлав. Тэрбээр “Монгол Улс, Лаосын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын …
-
23 November
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хуулийн ажлын хэсгүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав
Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар өчигдөр /2016.11.22/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын байдалтай танилцахаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод …
-
23 November
Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлье
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн барилга, байгууламж, орон сууцны халаалт, гэр хороололд галлагаа эхэлсэнээр сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 3282 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, гал түймрийн аюулаас 386 иргэний амь насыг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 41 хүн гал түймэрт өртөж нас барсан байна. Харин …
-
23 November
УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав
ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болох Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 35 орны 520 гаруй сурагч оролцох юм байна. Манай улсаас 2016 оны Азийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат, 2016 оны Азийн аварга …
-
23 November
Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч малчид оторлохоор болов
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны №03 тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг 2016 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Булган сум, Өлгий хотод ажиллав. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 13 сумаас Булган суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Сагсай сум хүндэвтэр, бусад …
-
23 November
Мэдээллээ үнэн зөв, бүрэн бүртгүүлсэн тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт авна
НӨАТ-ын тухай хуулийн дагуу цахим баримтаа бүртгүүлсэн иргэдийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор төлөвлөж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт хийсэн баримтаа www.ebarimt.mn сайтад бүртгүүлж, улмаар сугалаанд хамрагдах болон төлсөн татварынх нь 20 хувийг буцаан олгох хэлбэрээр урамшуулал авах болсон. 2016 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр Татварын нэгдсэн системээс 156 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл