Цэргүүд цас цэвэрлэлээ

p1b27gakhs1sta1b541dphkjabu93

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүх нийтээр цас цэвэрлэх уриалгад Улаанбаатар хотын  цэргийн анги нэгтгэлүүд нэгдэж өнгөрсөн шөнө цас цэвэрлэлээ.

Цас цэвэрлэгээнд нийт 500 гаруй хугацаат цэргийн алба хаагч, цэргийн дүйцүүлэх албаныхан оролцов. Улаанбаатар хотын хамгийн их хальтиргаа гулгаа үүссэн хэсэг болох Яармагийн гүүрнээс нисэхийн уулзвар хүртэлх 17 км замыг, Сансарын тойрог буюу эвтэй дөрвөн амьтны хөшөөтэй уулзвараас нарантуулын уулзвар хүртэлх замын цасыг 013, 017, 089, 120, 014, 015, 032 дугаар ангийн цэргийн алба хаагчид цэвэрлэлээ.

p1b27gakhst0v1mhgm4a1jke1qtk2

p1b27gakhs1lre1g0eace1i01t1f1
Мөн Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …