Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр ирэх сарын 3-нд тохионо

bf8b8590-bbfc-466b-8e82-b28ca97b5b79

 

Дархан уул аймгийн Засаг даргын тамгийн газар ХХҮГ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж нэг сарын аян зохион байгуулахаар болжээ.

Энэхүү аяны  хүрээнд “Эрхэм чанар” ХХК-тай хамтран протез, ортопедын хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэх, 11 дүгээр сарын 23-ний өдөр ХБИ-дэд зориулсан сургалтыг явуулах, Хэвлэлийн бага хурал хийх, 25-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” хэлэлцүүлэг явуулах, 28-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй” сэдэвт өдөрлөг зохион явуулахаар болжээ. Мөн 12 дугаар сарын 2-ний өдөр Хөгжлийн төв дээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн оёдлын бүлгийн нээлт, 3-ний өдөр Залуучууд театрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөрт зориулсан баярын хурлыг зохион явуулах ажээ.

 

 

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …