Yearly Archives: 2016

October, 2016

  • 14 October

    Авлигын эсрэг “Шүгэл үлээгч”-ийг хамгаалсан хууль шаардлагатай

    Киргизийн парламент Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хууль баталсан талаарх мэдээллийг АТГ-аас бэлтгэн танилцууллаа. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас дараах зүйлийг тодруулав. -Киргизийн парламентын баталсан хууль нэлээд сонирхолтой юм. Гол нь ямар зохицуулалттай хууль вэ? -Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн хууль бус үйл …

  • 14 October

    Засаг даргын зөвлөлийн хурал болов

    Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал энэ сарын 13-ны өдөр боллоо.Тус хуралдаанаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2016.09.08-ны өдрийн2016.09.13-ны өдрийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулах тухай, 2017 оны орон нутгийн төсвийн төсөөллийг урьдчилсан байдлаар танилцуулах тухай, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн …

  • 14 October

    Уран барилгын долоон “далд” гайхамшиг

    Заавал үзэх учиртай түүхэн дурсгалт газар, эрт цагийн уран барилгын гайхамшиг гэхээр олон хүний санаанд хамгийн түрүүнд Таж Махал, Хятадын их цагаан хэрэм, эсвэл Колизей буудаг.  Гэтэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чамин тансаг, хамгийн сонин, үзүүштэй байгууламжуудын дийлэнхийг олон нийт тэр бүр мэддэггүй, заримыг нь бүр дуулаа ч үгүй байдаг гэнэ. Тийм газруудыг нээж, аялагчдад санал болгохоор Quora.com сайтынхан …

  • 14 October

    Казахстан улсад ял эдэлж байсан монгол иргэнийг шилжүүлэн авсан байна

    БНКУ-д ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцэн тохиролцож, 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авлаа. Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх …

  • 14 October

    Нүүдлийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол улс манлайлна

    “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өчигдөр эхэлсэн. Хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлсэн. Тэдний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. …

  • 14 October

    Н.Мөнхбатын араас Н.Батбаяр, Б.Шинэбаатар нар “ачигдах” уу?

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьлоо. Илүү тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл 263.4, 264 дүгээр зүйл 264.2, 150 дугаар зүйл 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна. Энгийнээр хэлбэл албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Тэгвэл Н.Мөнхбатыг цагдан хоригдсоны дараа түүнийг 20 гаруй …

  • 14 October

    Иргэдээс авч буй төлбөр, хураамж хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянав

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулатори төв иргэд, үйлчлүүлэгчдээс хууль бус төлбөр, хураамж авч буй эсэхийг судлан үзэхэд Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн …

  • 14 October

    АН-ын гүтгэлэгт тухай бүрт нь хариулт өгнө гэв

    2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр бусдын нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байгааг эсэргүүцэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийн эхэнд “Орон нутгийн сонгууль бол УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг анхан шатанд хэргэжүүлэх, иргэдийг төртэй холбох гүүр болж ажиллах бүтцийг бүрдүүлэх ажил. Гэтэл АН-аас орон нутгийн …

  • 14 October

    Н.Энхбаярын шүүхийн нэхэмжлэлийг хүчингүй болгожээ

    МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийг нь 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хэмээж СЕХ,  ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийг буруутган шүүхэд хандаад байсан билээ. Тэгвэл түүний нэхэмжлэлийг өчигдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцээд хүчингүй болгожээ. Учир нь, Н.Энхбаяр шүүхийн нэхэмжлэлтэйгээ хавсаргах ёстой улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй байсан аж. Тиймээс нэхэмжлэлийн төлбөр дутуу хэмээж  гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Хэрэв шүүх нэхэмжлэлийн …

  • 14 October

    Таны дархлааг дэмжих 10 эмчилгээний ундаа

    Хүйтний улирал ойртоход даарч, ханиад хүрэх эрсдэл нэмэгддэг. Ханиадаа ул мөргүй арилгахын тулд заавал антибиотик уух шаардлагагүй: гол нь ханиадаа хүндрүүлэлгүй цаг тухайд нь эмчлэх нь чухал. Дараах жагсаалтад орсон үр дүнтэй 10 ундааг уухыг зөвлөж байна. Зөгийн бал болон нимбэгтэй бүлээн цай Хэрэв та ханиад хүрсэн бол эхний ээлжинд сулхан амттай хар эсвэл ногоон цай бэлтгээд дээр нь 1 …

  • 14 October

    ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Архангай аймагт ажиллаж байна

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал суманд ажиллалаа. Тэрээр ирэх өдрүүдэд Цэцэрлэг, Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Хашаат сумын иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулах юм. Иргэдийн хувьд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах болон тэтгэвэр, тэтгэмжийн талаар түлхүү тодруулж …

  • 14 October

    2016-2017 онд хэрэгжүүлэх сүрьеэгийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

    Эрүүл мэндийн яам 2016-2017 онуудад  хэрэгжүүлэх Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн шинэ төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай гэрээ байгууллаа. Энэ төсөл нь 1,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд нийт долоон салбар хүлээн авагч байгууллагаар дамжуулан төслөө хэрэгжүүлэх юм. Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон салбарын оролцоог хангах зорилгоор төрийн болон ТББ, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн байгууллагуудыг хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсны  нэг нь Нийгмийн эрүүл мэндийн …

  • 14 October

    Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ

    Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр бол өөрийнх нь гаргасан 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 24.3 тэрбум иен юм. Зээлүүдийн хэмжээ ийн тодорхой, хаанаас, хэрхэн авсныг нь ч олон нийт мэддэг. Харин дээрх бондуудын хөрөнгө ямар замаар, хэнд олгогдож, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл тодорхойгүй гэгдэж байсан асуудлууд эхнээсээ ил болж …

  • 14 October

    Хятад улс тэрбумтнуудынхаа тоогоор дахин тэргүүлэв

    БЭЭЖИН./ВВС/. Жил тутам нийтэлдэг Хятадын тэрбумтнуудын нэрсийн жагсаалт гарч, тус улс тэрбумтнуудынхаа тоогоор АНУ-ын өмнө дахин гишгэлээ. Хятадад 594 тэрбумтан байгаа бол АНУ-д 535 тэрбумтан байна. Үл хөдлөх хөрөнгийн магнат, “Dalian Wanda” группын ерөнхийлөгч Ван Зеньлинь 32.1 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Хятадын тэрбумтнуудын жагсаалтын тэргүүнд бичигдсэн бол “Alibaba” группын тэргүүн Жек Ма-гийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 41 хувиар өссөнөөр жагсаалтыг удаалжээ. Жек Ма 30.6 тэрбум долларын хөрөнгөтэй аж. АНУ-ын …