Yearly Archives: 2016

October, 2016

  • 21 October

    “Титэм үг” айлдах бус тайлан тавих учиртай ТУЗ-ийн гишүүд

    -Дээр хэлсэнчлэн төрийн томчуудыг төр нь эргээд ашиглах нь зөв ч ҮАБЗ-ийн гишүүн байсан, Монголын бүх нууц мэдээллийг мэддэг хүмүүсийг бизнесийн байгууллагад гавьяаны амралтад нь суулгах, шагналын журмаар томилох нь хэр оновчтой вэ?- Төрд ажиллаж байсан улсын Ерөнхийлөгч, эсхүл парламентын спикер байсан хүмүүсээ нас өндөр болсон хойно нь ч Монголын төр ашиглах нь зүйтэй юм. Ганц Монголд биш хаа сайгүй …

  • 21 October

    Төрийн соёрхолт Н.Наранбаатар:Наадмын нээлт, хаалтыг найруулахдаа бодож байсныхаа 30 хувьд л хүрсэн

    Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа. -Та энэ жилийн Үндэсний их баяр наадмыг найруулсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье? -Монгол төрийн наадам найруулна гэдэг бол асар том хариуцлага. Дээр үед хүмүүс “Голын цэнгэлдэх” гэж ярьдаг байсан төв цэнгэлдэхдээ баяр наадмынхаа нээлтийг үзэхээр ирдэг. Наадмын нээлтийг үзэх гээд л ард түмэн минь хамгийн гоё хувцсаа өмсөөд ирдэг шүү …

  • 21 October

    “Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбумын гэрээтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ сарын 17-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй таван жилийн урт хугацааны гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрийн нийт дүн болох 100 гаруй тэрбум төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас ажлын тав хоногийн дотор “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн. Энэ асуудалд Эрдэнэт үйлдвэрээс албан ёсоор хариу тайлбар хийсэн байна. Эрдэнэт …

  • 21 October

    Ногоон бизнесийг хөгжүүлэх “GREENING BIZINESS DNA” форум боллоо

    БОАЖЯ,Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Ногоон бизнесийг хөгжүүлэх “GREENING BIZINESS DNA” форумийг өнөөдөр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх санал санаачлагыг дэмжих зорилтыг тавин ажиллаж байгаа бизнесийн байгууллагууд уг форумд оролцов. Байгаль орчны менежментийн систем,ISO, 14001стандартыг  бизнесийн байгууллагад нэвтрүүлснээр бий болох бизнесийн өгөөжийн талаар хувийн хэвшлийн төлөөлөгчид илтгэл …

  • 21 October

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын ажиллагааг эхлүүллээ

    Авлигатай тэмцэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж эхэллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоон арилгах зорилгоор хяналт шалгалтыг хийж байгаа юм байна. Шалгалтын явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарт даган мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, нийтийн албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм …

  • 21 October

    Японы иргэнийг Хятадад цаазаар авчээ

    ГУАНЖОУ./Kyodo/. Мансууруулах бодис хууль бусаар хил давуулан худалдсан япон залууг Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид пүрэв гарагт цаазаар авчээ. Гуандун мужийн төв Гуанжоу хот дахь Японы Ерөнхий консулын газрын мэдэгдсэнээр, энэ залуу зургаан жилийн өмнө тус мужийн Дунгуан хотод 8 кг метамфетамин буюу “мөс” хэмээх мансууруулах бодисыг хууль бусаар худалдсан хэрэгт холбогдсон байна. 2014 онд түүнд цаазын ял оноож байсан аж. Хэрэгтнийг удахгүй цаазаар …

  • 21 October

    Хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

    Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтжээ. Насны байдлаар нь  үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, …

  • 21 October

    “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэн нээгдэж дөрвөн өдөр үргэлжилнэ

    Үндэсний үйлдвэрлэгчдийн “Ноос ноолуур,  арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэн Мишээл экспо төвд /2016.10.20/ нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүн, нэхий дээл, үслэг эдлэл, савхин хувцас, гутал цүнх, ном, сэтгүүл хэвлэл, бэлэг дурсгал, жижиг хэрэглэлийн төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа ийнхүү эхлэж, 2016 оны 10-р сарын 20- ноос 24-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Говь ХК, Эвсэг ХХК, Гоёо ХХК, Блю кашмер ХХК, Дархан нэхий …

  • 21 October

    Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ

    Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу өнөөдөр  2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажиллагаа эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын товчоодод 2579 …

  • 21 October

    Хуучны угсармал орон сууцнуудын гадна фасадыг дулаална

    Монгол Оросын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар Хотын Ерөнхий менежер, холбогдох албаныхны хамт ОХУ-ыг зорих гэж байна. Ойн арга хэмжээний үеэр хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар Новосибирск хотын даргатай албан ёсны уулзалт хийх юм. Уулзалтанд явахын өмнө Хотын Ерөнхий менежер Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчидтэй уулзан …

  • 21 October

    ХБНГУ-аас 60 ширхэг Вольф загварын цэргийн автомашиныг зэвсэгт хүчинд хүлээлгэн өглөө

    Өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын буцалтгүй тусламжаар цэргийн “Вольф” бенз загварын автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яаман дээр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппел, Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, …

  • 21 October

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 10.00 цагаас: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн …

  • 21 October

    УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-19-ний өдрүүдэд БНХАУ-д болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр хийсэн уулзалт, арга хэмжээний талаар /2016.10.20/ Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүдийг дээрх уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны …

  • 21 October

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны төсвийн төсөлд санал хүргүүлэв

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод  санал хүргүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээсэн саналдаа “УИХ-аар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах саналыг УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна” гээд, үүнд: Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид 5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны …

  • 21 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2016 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч …