Yearly Archives: 2016

October, 2016

  • 21 October

    Дуртай дуу хөгжим нойргүйдлээс аварна

    Линкольн болон Лондон хотын их сургуулиудын хэсэг эрдэмтэд нойргүйдэлтэй тэмцэх гайхалтай аргыг олсон байна. Тэдний олж мэдсэнээр бол амархан унтахын тулд тухайн хүний дуртай дуу хөгжим ихээхэн тус үзүүлдэг аж. Статистик мэдээллээр бол дэлхийн таван хүн тутмын нэг нь нойргүйдэлд оржээ. Нойр дутуу явсанаас болж архаг ядаргаа, уураг тархины үйл ажиллагаа муудах, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг асуудалд орж мэдэх юм. …

  • 21 October

    “Мэдээллийн холбоог сайжруулах, Стандартчиллын шинэчлэл” Олон Улсын Цахилгаан Техникийн Комиссын 80 дугаар Ерөнхий хуралдаан болж өнгөрлөө

    ХБНГУ-ын Франкфурт хотноо 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (ОУЦТК буюу IEC)-ийн 80 дугаар Ерөнхий хуралдаанд  СХЗГ –ын дарга Г.Гантөмөр тэргүүтэй, Монгол улсын Үндэсний цахилгаан техникийн хорооны төлөөлөгчид болох Монгол Улсын Шадар Сайдын Стандартын асуудал эрхэлсэн зөвлөх С.Янжинсүрэн, Үндэсний Цахилгаан техникийн хорооны нарийн бичгийн дарга Г.Батцэнгэл, Гадаад харилцааны ажилтан Б.Батзул нар ОУЦТК-ийн …

  • 21 October

    “Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг”олон улсын симпозиум болов

    МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сантай хамтран “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиумыг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг симпозиумын хүрээнд Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын …

  • 21 October

    “Гуч хүрсэн бүсгүй” дуучин Шагай /шинэ клип/

    Гурван бүдүүн хамтлагийн дуучин Шагай буюу А.Мөнгөншагайгийн бие даасан шинэхэн уран бүтээл болох “Гуч хүрсэн бүсгүй ” дууны клипийг толилуулж байна.    

  • 21 October

    Хүйтэн усанд орохын ач тус

    Анхаарах зүйлс: 1. Зүрхний өвчтэй хүмүүс орж болохгүйг анхаарна уу. 2. “Хүйтэн” гэдэг нь +10-аас +15’С градус 3. Хүйтэн усанд гурваас дээш минут орох хэрэгтэй. Гэхдээ 10 минутаас хэтрүүлж болохгүй. 1. Хүйтэн ус арьсыг хуурайшуулдаггүй Халуун ус нь арьсанд байдаг хэрэгцээт тослогийг арилгадаг. Хүйтэн ус нь арьсны чийгшилтийг хадгалж, нүхийг агшаадаг. 2. Хүйтэн ус үсийг өнгөлөг харагдуулна Хүйтэн усаар угаасан үс …

  • 21 October

    Дархан-Уул аймаг дахь нарны цахилгаан станцыг энэ онд багтаан ашиглалтад өгнө

    Монгол Улс нарны анхны томоохон цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд Дарханд төвтэй дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 10 мВт-ын хүчин чадалтай станц барьж байгаа юм. Тус станц жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх зорилготой. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн …

  • 21 October

    Цэгээ боомтод Хятад Монгол хоёр улсын хил орчмын иргэдийн 8 дахь үзэсгэлэн худалдаа нээв

    Жил бүрийн 9-р сарын сүүлчээс, 10-р сарын аравдын үед Эзнээ хошууны эргэн тойрон дахь тоорой модны навч шарлан намрын үзэмж бүрдэх бөгөөд Хятадын үндэсний баярын амралт яг таардаг учраас Эзнээ хошуунд очих дотоодын жуулчин олширдог. Цэгээ боомтын хил орчмын иргэдийн үзэсгэлэн яармагт Тяньжинь хотоос авто машинаар аялж очсон Ню Жяньхүй хивсний үнэ сонирхож, Эрдэнэт үйлдвэрийн хивс борлуулагч Ууганбаяраас вичатыг нь …

  • 21 October

    Төрийн өндөр 236 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу 243 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим мэдээллийн …

  • 21 October

    Нүүрний үхэжсэн эд эсийг цэвэрлэх таван скраб

    Арьсны нүх сүв бүхирдож бөглөрснөөр улмаар батга гарч, өнгөө алдан хуурайшдаг. Тиймээс үхэжсэн эд эсийг гуужуулж шинэ эд эсийг гарган арьсаа нөхөн төлжүүлэх хэрэгтэй. Ингэснээр та залуу сайхан харагдаж арьс тань өнгөлөг, эрүүл, зөөлхөн болох болно. Зөөлөн гуужуулах нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд гагцхүү нүүр гэлгүй амархан борлодог өвдөг, тохой, хөл, гарныхаа арьсыг ч гуужуулж байх ёстой. Тэглээ гээд үнэтэй …

  • 21 October

    “Петровис” ХХК-ийн түгээгч нар “Эр зоригийн алдар”-ын эзэд боллоо

    Энэ сарын 4-нд Чингэлтэй дүүргийн Салхит орчмын автомашины замд жижиг оврын ачааны автомашинаас гал авалцахад тус газартай ойролцоо байрлах манай 7-р Шатахуун түгээх станцын Ж.Тунгалагтамир, Д.Цэнджаргал, Т.Номин-Эрдэнэ нарын ажилтнууд хамгийн түрүүнд очиж галыг унтрааж аюулгүй болгон, жолоочид анхан шатны тусламжийг үзүүлэн, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн билээ.   Хүний амь, бие, эд хөрөнгө сүйдэхээс хамгаалж, эр зориг гаргасан ажилтнуудаараа компанийн …

  • 21 October

    О.Баасанхүү: Энэ 49 хувиас болоод намайг нухчин дарах маш их дарамт ирж байна

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьчлалын асуудлаар болон Орхон аймгийн 47-р тойргоос сонгогдсон гишүүний хувьд мэдээлэл хийлээ. Энэ мэдээллийг Улаанбаатарт хийсэн өдрөө Орхон аймагт ирж хэвлэлийнхэнтэй уулзаж ярьсан юм. -Та бүхэн санаж байгаа бол 2013 оноос хойш миний бие “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар ярьж байсан. Үйлдвэрийн 49 хувь яагаад зарагдав, зарагдаад зогсохгүй өнөөдөр ямар хэмжээнд хүртлээ …

  • 21 October

    Үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг болно

    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна.  Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон …

  • 21 October

    Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын айл өрхүүд дулаанд холбогдлоо

    10 сарын 20 буюу өчигдөр Дархан сумын 25 дугаар хорооллын дулааны шугам сүлжээний дулаан хуваарилах төвийг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус хорооллын айл өрхүүд 100 хувь дулаанд холбогдож байгаа юм. Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын ажлыг анх 2013 оноос төлөвлөн төслийн ажлыг эхлүүлсэн юм. Бурхантхясаат ХХК …

  • 21 October

    Дэд сайд Б.Батцэцэг БНБУ-ын Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг Минск хотноо зохион байгуулах, Беларусийн талаас дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлалыг хэрэгжүүлэх …