Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ

mm96bqmemx

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргасан.

Тус захирамжийн дагуу өнөөдөр  2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажиллагаа эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын товчоодод 2579 албан тушаалтан томилогдон ажиллана.

Гэрээт цэргийн албанд нийслэлийн хэмжээнд 79 иргэн элсүүлэхээс 119 иргэн гэрээт цэргийн албанд элсжээ.

2015 оны 2 ээлжийн цэрэг татлагаар орсон залуусын 33,7 хувь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байжээ.  Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байгаа залуусын дунд мэс засал, дотор, чих, хамар хоолой, сэтгэцийн өвчин голлож байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Түүнчлэн жил бүр эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөх залуучуудын тоо буурахгүй байгаа аж.

Цэрэг татлагын ажил эхлэх гэж байгаатай холбоотойгоор өчигдөр хуралдсан Нийслэлийн цэрэг татлагын товчооны хурлаас цэргээс халах, цэрэг татлагын үед нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлж, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолооч нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …