Yearly Archives: 2016

September, 2016

  • 30 September

    Монголын сайтын Холбоо “Хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

    Дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүдийг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл /МХМЗ/ орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд “Хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд урилгаар МХМЗ-ийн радио телевизийн ёсзүйн хорооны гишүүн н.Чимэддондог, МХМЗ-ийн УЗ-ийн дэд дарга …

  • 30 September

    Ж.Эрдэнэбат: Эдийн засгаа сэргээх нь иргэдээ ажилтай байлгахаас эхэлнэ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, эдийн засгийн хүндрэлийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр давж болох ямар гарц, боломж байгааг хамтдаа эрэлхийлж, Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн МҮЭ-ийн  гишүүн 36 байгууллагаас гаргасан саналын дагуу  нийгмийн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийж болох долоон багц саналыг Ерөнхий сайдад гардууллаа. Ерөнхий сайд Ж. …

  • 30 September

    Улстөрч Ц.Нямдоржийн урьтсан дүгнэлт

    -“Эрдэнэт”-ийн талаарх түүний мэдэгдлийг орон нутгийн сонгуулийн өмнө үүгээр дахин “хөзөр болгох гэсэн МАН-ын тактик уу, эсвэл бүр хаа байсан Ерөнхийлөгчийн сонгуулийг хараачилсан Ц.Нямдорж гэх хувь улстөрч бие халаалт уу гэх салаа утгаар олон нийт хүлээн авав- УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр хэвлэлийнхэнд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримтуудыг дэлгэн, мэдээлэл хийлээ. Оросын тал тус үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг эзэмшиж …

  • 30 September

    Алдартай одуудын аймшигтай царай /фото/

    Selena Gomez Justin Bieber Madonna Uma Thurman Selena Kim Kardashian Miley Cyrus Rihanna Taylor Swift

  • 30 September

    Хуучин сорочкон цамцаа бүү хаяаарай

    Дахин өмсөхөө больсон сорочкон цамцаа хаяхгүйгээр олон бүтээлч зүйлийг хийгээрэй. Энэ талаар www.brightside.me сайт нийтэлжээ.   Зөвлөгөө №1     Та аав эсвэл нөхрийхөө сорочкон цамцаар хүүхдийн шүлхэвч хийж өгөөрэй.   Зөвлөгөө №2     Гар цүнх хийж болно. Энэ загвар дахин давтагдашгүй байх болно.   Зөвлөгөө №3     Өөрөө загварыг нь гаргаад хэн ч өмсч байгаагүй гайхалтай даашинз …

  • 30 September

    50 таксиний семафор дээр зөвлөмж, сэрэмжлүүлэг байршууллаа

    Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Замын цагдаагийн газар, “Улаанбаатар такси” ХХК хамтран үйлчилгээнд явдаг нийт 50 таксины семафор дээр зурагт сэрэмжлүүлэг, зөвлөмж байрлууллаа. Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биенээ хүндэлж автозамын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцоцгооё.     Замын цагдаагийн газар

  • 30 September

    Тогтвортой хөгжлийн боловсрол сургалтанд Хан-уул дүүргийн АБНТБТ-ийн багш нар хамрагдлаа

    БОАЖЯ,Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Насан Туршийн Боловсролын үндэсний төв хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтанд ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсрол төвийн багш нар хуваарийн дагуу хамрагдлаа. Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь иргэнд боловсрол эзэмшүүлэх явцдаа мэдлэг олгох замаар дамжуулан эерэг сэтгэлгээ бүхий эх орноо хайрладаг экологийн тэнцвэрт байдлыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахуйц мэдлэг, чадвар, …

  • 30 September

    Сэтгэл гутрал гэж юу вэ?

      Сэтгэл гутрал гэж юу вэ? Ихэнх хүмүүс уйтгарлаж, гунигласан мэдрэмжээ илэрхийлэхдээ сэтгэлээр гутарч байна гэдэг үгийг хэрэглэдэг. Энэ мэдрэмж нь хэдэн цагаар хэдэн өдөр үргэлжлэх ба хүмүүс өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулах чадвартай байдаг. Сэтгэл гутралын үед уйтгар гуниг маү хүчтэй мэдрэгдэж, удаан хугацааны турш үргэлжилдэг. Энэ нь сэтгэл гутралд орсон хүмүүсийн ажил, амьдрал, гэр бүлд тааламжгүй байдлыг …

  • 30 September

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.30/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ. Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдалд бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах …

  • 30 September

    Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв нээлтээ хийлээ

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар ЗДТГ-ын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. “Хэвлэл мэдээллийн төв” байгуулах энэ ажил хотын даргын ирэх 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан юм. Иргэдийн нүд, чих болдог хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нийслэлийн ЗДТГ болон харьяа байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, нэг шугамаар хүргэх зорилгоор энэхүү …

  • 30 September

    Ахмадуудаасаа суралцаж, сонсъё” сэдэвт уулзалт, зохион байгууллаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас  Олон Улсын Ахмадуудын эрх ашгийг хамгаалах өдөр, Монголын цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны 50 жилийн ойг угтаж  “Ахмадуудаасаа суралцаж, сонсъё” сэдэвт  уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.    Тус уулзалтад Монголын цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны дарга, бэлтгэл цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан бэлтгэл цагдаагийн  хурандаа Ж.Бумнанжид, Ахмадын хорооны дарга, бэлтгэл цагдаагийн хурандаа С.Отгонбаатар нар уригдан …

  • 30 September

    ОУ-ын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүллээ

    Эрхэм хүндэт ахмад настан, алдар гавьяаны эзэд ээ, Монгол Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд  хүргэе. Монгол Улсын Засгийн газар улс орныхоо нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр гарт баригдаж, нүдэнд харагдах, үр дүнг  нь иргэд хүртэх бодит ажлуудыг …

  • 30 September

    Монгол улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтаа 14 хувиар бууруулна

    Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах Монгол-Японы хамтарсан Кредит олгох механизмын дөрөвдүгээр хурал өнөөдөр БОАЖЯ-ны Хаан танхимд боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт2013 онд гарын үсэг зурсан. Уг баримт бичгийг үзэглэснээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой …