Yearly Archives: 2016

September, 2016

  • 30 September

    Нам болон талцахаас зайлсхийж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжье

    Нам болж талцаад иргэдээ хагаралдуулж байгаа манай төрийн түшээд үнэндээ нэг нэгэндээ өгөөтэй аваатай амьдардаг. Үнэндээ тэд аль нам байх нь хамаагүй хэн өөрт нь ашигтай байхаас шалтгаалан “найзлана”. Тэр намын тэр гэж шүүмж хэлж олон нийтийн сүлжээгээр хэрэлдэх, барьцалдаж авах дээрээ тулдаг ч үнэндээ хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал ярин суугаа дүр зурагтай. Тэгвэл …

  • 30 September

    “Хэргийн газрын үзлэг-прокурор” сэдэвт модуль сургалт явууллаа

    Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд “Хэргийн газрын үзлэг-прокурор” сэдэвт модуль сургалтыг тээврийн прокурорын газрын прокуроруудад 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр явууллаа. Сургалтын зорилго нь цагдаагийн байгууллагын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий ажилтнуудын гэмт хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагаа, нотлох баримт үнэлж дүгнэх мэдлэгийг дээшлүүлэхэд оршино. Хууль сахиулах их сургуулийн Замын цагдаагийн …

  • 30 September

    Булган аймгийн шүүхийн 80 жилийн ой тохиож байна

    Булган аймгийн шүүхийн 80 жилийн ойн арга хэмжээ  2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тохиож боллоо. Түүхийн хуудас сөхвөл 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар төрийн хуучин тогтолцоог халж, ардын засгийн байгууллагыг орон нутагт байгуулснаар Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Дайчин вангийн хошууг Булган хан уулын хошуу гэж нэрлэх болжээ. Ийнхүү 1924 оны 8 дугаар сарын 13-нд Богд …

  • 30 September

    “Улаанбаатарын намар“ өдөрлөг өнөөдөр болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын дарга  С.Батболдын санаачилгаар  9  дүгээр сарын  30 буюу өнөөдөр   Д.Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм. Энэ өдөр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр  үйлчилгээ эрхэлж, төв талбайд   …

  • 30 September

    Дархан-Уул аймагт БНСУ-ын Raphello International байгууллагын төслийн сургалт болов

    Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Үндэсний их сургуулийн Raphello International байгууллагатай хамтран “Мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалт” төслийг Дархан-Уул аймагт 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2015 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд эмнэл зүйн сургалт, хүний нөөцийн сургалтуудыг зохион байгуулсан бол 2016-2017 онуудад Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм. Энэ удаа хүүхдийн чиглэлээр хүүхдийн өвчний эрэмбэлэн …

  • 30 September

    Хөшөөтийн нүүрсний үнийг буулгана

    2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар  Ховд аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсгүүд байгуулагдан, түлээ нүүрс бэлтгэх, нөөцлөхөд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Нийгмийн бодлого хариуцан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг МоЭнКо компанитай нүүрсний үнийг бууруулах талаар уулзаж санал солилцлоо. Энэ өвөл манай аймаг 80.000 тн нүүрс хэрэглэх урьдчилсан тооцоотой  байна. Нүүрс нийлүүлэхдээ нүүрсний чанар үнийг тогтвортой байлгахад …

  • 30 September

    Б.Пүрэвдорж: Манай намын хуучин зүтгэлтнүүд зайгаа тавьж өгөхийг хүсэхгүй байна

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.  -УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараа ихэнх гишүүн тойрогтоо ажиллаж байх шиг байна. Та Ховд руу явсан уу? -Сонгууль дуусч, УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөсний дараа хоёр удаа тойрогтоо очиж ард иргэдтэй уулзсан. УИХ-ын ээлжит бус чуулганы дараа мөн яваад ирлээ. Сүүлд явахдаа Ховд аймгийн төвд болон Цэцэг, Дарви суманд очиж ажилласан. Иргэдтэй уулзаж хаанаас хэрхэн …

  • 30 September

    Д.Мэндбаяр:Гарваагийн дүрийг бүтээхэд сэтгэл тавгүйтэж, хамаг бие минь чичирдэг байлаа

    Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлийг амилуулсан Монгол Улсын ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяртай ярилцлаа. -Та Ховд аймгийн Манхан сумын харьяат байх аа? -Тийм. Иргэний үнэмлэхээ авах үедээ Ховд аймгийн Манхан сумын захчин ястан гэдгээ ааваасаа сонсож …

  • 30 September

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцав

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  “Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явц болон төслийн гүйцэтгэгч багийнхантай уулзлаа. Өнөөдрийн байдлаар барилгын үндсэн хийц бүтээцийн ажлын зураг дуусч магадлал хийгдсэн бөгөөд уг зургийн дагуу газар шорооны ажил хийгдэж эхлээд байна. Одоогоос 4 н жилийн өмнө шаваа тавьж байсан уг барилгын шугам сүлжээний асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд энэ тал дээр яамны зүгээс туслаж өгөхийг сайдаас …

  • 30 September

    Эр хүний хайрыг үгүй хийдэг эмэгтэйчүүдийн 3 том алдаа

    Харилцаанд харилцан бие биенийхээ хариуцлагыг сайн мэдэж байх чухал. Хосууд бие биедээ тунирхан муудалцаж салж хагацах нь элбэг тохиолддог. Тэгвэл эмэгтэйчүүд эрчүүдийн хайрыг үгүй хийдэг 3 том шалтгаан байдаг гэнэ шүү. Энэ гурван үйлдлийг гаргадаг бол эртхэн шиг засаад аваарай. Эр хүн гэдэг хад чулуу биш болохоор адилхан л шархалж эмзэглэдэг юм шүү. 1. Хашгичиж ярих. Маргаан ч бай, хэрүүл …

  • 30 September

    “Петровис”үндэсний сурын баг 2016 онд өндөр амжилттай байна

    “Петровис” компаний үндэсний сурын багийн энэ жилийнхээ амжилт, ололтыг дүгнэсэн Отго харваа энэ сарын 24-ний өдөр Үндэсний сурын төв талбайд болж өнгөрлөө. Отго харваанд багийн 20 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос, Спортын мастер (СМ), Аймгийн мэргэн (АМ) Б.Мөнхболд тэргүүн байр эзэлж, СМ Б.Аззаяа дэд байр, залуу харваач Э.Дуламжав гуравдугаар байр, МУ-ын Хошой мэргэн (УХМ) Д.Эрдэнэтуяа дөрөвдүгээр байр, СМ Б.Дашзэвэг тавдугаар …

  • 30 September

    Ким Кардашен Парисын загварын шоунд хөхөө гаргасан цээживч өмсөж очжээ

    Парис хотод болсон загварын долоо хоногийн шоунд Ким Кардашен хөхөө гэрэлтсэн гялгар цээживч өмсч очсон нь  тэнд ирсэн зочдын анхаарлыг татаж чаджээ.

  • 30 September

    Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн шилдгүүдийг тодруулав

    Чингэлтэй дүүргийн багш нарын баярын нэгдсэн арга хэмжээний үеэр дүүргийн шилдэг багш, тэргүүний сургууль цэцэрлэгүүдийг тодруулж, шагнал гардуулах уламжлалт ёслолын арга хэмжээ болов. Сургуулийн өмнөх боловсролын онцлох багшаар 126 дугаар цэцэрлэгийн багш М.Түвшинжаргал, Бага боловсролын Онцлох багшаар 39 дүгээр сургуулийн Бага ангийн багш Д.Баяртуул, Мэдээлэл, технологи, гоо зүйн Онцлох багшаар 72 дугаар сургуулийн багш Ц.Дүүрэнжаргал, Монгол хэл, уран зохиолын Онцлох …

  • 30 September

    Орон гэргүйчүүдэд гадны шашны сүм хийдүүд анхаарлаа хандуулаад байна уу

    Манай оронд 365 ба түүнээс дээш шашны сүм хийдүүд байгаа гэсэн тоо бхримт бий. 1990 оны үеэс улсад Ардчилал айлчлан ирэхдээ зэрэгцэн шашин шүтэх, эс шүтэх эрх хүн бүрт нээлттэй болсон. Тиймээс Христийн, Мүүний болон Лалын шашнуудын сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэвчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр сүм хийдүүд ямар зорилготой вэ. Монгол хүн харийн шашинд итгээд сар …

  • 30 September

    Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам түүхээс

    1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Богд хаант Монгол Улсын төр нь хэлбэрийн хувьд шашин төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант төр байсан бөгөөд 1911 оны 12 дугаар сарын 29-нд төрийн таван яамтайгаар байнгын Засгийн газрыг байгуулсан. Энэ өдөр Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны зарлигаар Түшээт хан аймгийн засаг …