Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн шилдгүүдийг тодруулав

1475202509_1157cf333a95ab8d198090c6a58a4f6eЧингэлтэй дүүргийн багш нарын баярын нэгдсэн арга хэмжээний үеэр дүүргийн шилдэг багш, тэргүүний сургууль цэцэрлэгүүдийг тодруулж, шагнал гардуулах уламжлалт ёслолын арга хэмжээ болов.
Сургуулийн өмнөх боловсролын онцлох багшаар 126 дугаар цэцэрлэгийн багш М.Түвшинжаргал, Бага боловсролын Онцлох багшаар 39 дүгээр сургуулийн Бага ангийн багш Д.Баяртуул, Мэдээлэл, технологи, гоо зүйн Онцлох багшаар 72 дугаар сургуулийн багш Ц.Дүүрэнжаргал, Монгол хэл, уран зохиолын Онцлох багшаар 5 дугаар сургуулийн МХУЗ-ын багш М.Болормаа, Байгалийн ухааны Онцлох багшаар 24 дүгээр сургуулийн Химийн багш Б.Чимэгсолонго тодорлоо.
Сургуулийн өмнөх боловсролын Онцлох удирдлагаар 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ, Ерөнхий боловсролын Онцлох удирдлагаар 23 дугаар сургуулийн Дунд ангийн сургалтын менежер Ц.Цолмонбаатар шалгарав. Дүүргийн 2016 оны “Шилдэг цэцэрлэг”-ээр 5 дугаар цэцэрлэг, 154 дүгээр цэцэрлэг, “Бяцхан ертөнц” цэцэрлэг, дүүргийн 2016 оны “Шилдэг сургууль”-иар 23 дугаар сургууль, 17 дугаар сургууль, “Атланта” бүрэн дунд сургуулиуд тодорч, шагналаа гардаж авсан юм.
Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …