Yearly Archives: 2016

September, 2016

  • 29 September

    2017 онд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй

    Засгийн газрын өчигдөрийн  хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татварын хувь хэмжээг  нэмэхгүй …

  • 29 September

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

    Малчид, Тариаланчид, Хадланчидад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 29 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 29. Бархасвадь гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 28 September

    Шадар сайд АНУ-ын Элчин сайдтай уулзлаа

    Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Ялангуяа   батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолж, “Говийн …

  • 28 September

    “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж ” уулзалт боллоо

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын ахмад багш нарын холбоотой хамтран өнөөдөр /2016.09.28/ Төрийн ордны Их танхимд “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт” зохион байгууллаа. Ахмад багш нарын 10 дахь удаагийн хүндэтгэлийн дурсамж уулзалтыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь баяр хүргэж, үг хэлсэн юм. …

  • 28 September

    Долоон буудлын эцсийн зогсоолд түр өөрчлөлт орлоо

    Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэх бохирын шугам шинээр суурилуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 06:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 04-ны 23:00 цаг хүртэл хийнэ. Дээрх ажлын хүрээнд 7 буудлын эцсийн зогсоол хойноос урагш чиглэлийн нэгдүгээр эгнээг хаах тул зогсоолын байршлыг түр хугацаагаар өөрчлөөд байна. Иймд  7 буудал /баруун/ зогсоолоор үйлчлүүдэг иргэд дээрх …

  • 28 September

    Нийслэлийн ахмад настнуудад хотын дарга хүндэтгэл үзүүллээ

    Ахмадын баярыг угтан НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын тамгын Газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэлд ажиллаж амьдарч буй ахмад настнуудын төлөөлөл болгон 1400 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Баянгол дүүргийн ахмад настан н.Чуулган, Чингэлтэй дүүргийн ахмад настан н.Дариймаа нар Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэгээр шагнууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмадууддаа хандаж …

  • 28 September

    Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайд Михайль Лабэндатаг хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комисс харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гээд Польш Улс ойрын хугацаанд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт найдаж байна гэлээ. Талууд …

  • 28 September

    “i Cinema ” кино театрт Цагаан хадаг монголын уран сайхны кино нээлтээ хийлээ

    Дэлхийн томоохон их дэлгүүрүүдийн дээд давхаруудад хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой кино театрууд байрладаг бөгөөд энэ жишгээр Монгол улсын ууган их дэлгүүрийн 5-н  давхарт  iCinema кино театр өнөөдөр морин цагт нээлтээ хийлээ. iCinema кино театр нь  хоёр заалтай бөгөөд заал тус бүр нь 140 суудалтай бөгөөд  dolby atmos процессор бүхий 7.1 дуугаралттай бөгөөд өндөр нягтаршилтайгаар 2D энгийн үзвэр …

  • 28 September

    Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны шинэ замыг хүлээн авлаа

    Чингэлтэй дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40, 41, 42, 32, 33 дугаар гудамжуудын хоорондох зам буюу Ундрам дэлгүүрийн авто замаас “Самбалхүндэв”-ийн эргэмжийн газрын авто замтай холбох 600 метр урттай асфальтан хучилттай авто зам, бетонон явган зам, 445 м/кв эко хавтан, 600 м ус зайлуулах шуудуу тавих ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК ХХК хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд …

  • 28 September

    Монгол, Хятадын хилийн боомт 3 хоног амарна

    БНХАУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтын түр амрах юм байна. Тодруулбал, хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.  

  • 28 September

    Ж.Энхбат: Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан

     Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодрууллаа. – Бичин жилийн хүйтэн өвөл айсуй. Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангуулж байна вэ? – Автотээврийн үндэсний төвөөс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. …

  • 28 September

    МАСТЕР БОРЛУУЛАГЧ™ борлуулах ур чадвар, техникийг сайжруулах сургалт 10.01-02

    MLC Training ХХК-аас 2009 оноос хойш тасралтгүй амжилттай зохион байгуулж байгаа Мастер борлуулагч™, худалдах, борлуулах ур чадварыг эзэмшүүлэх түргэвчилсэн сургалт элсэлтээ авч эхэллээ. Борлуулах үйл явцын шилдэг аргазүйг эзэмшүүлэх, шилдэг борлуулагчдыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү сургалт нь борлуулалтын ажилтан, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, удирдах ажилтнууд болон борлуулалтын ур чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүр оролцох боломжтой. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар дээшилж, зах …

  • 28 September

    Реппер Данка “Залуу хүн” дууныхаа шинэ клипийг гаргажээ

    Реппер Данка өөрийн анхны цомгоо сонсогч фэнүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Энэ талаараа тэрбээр өөрийн Rapper D.N.K фэйсбүүкийн фэйж хуудаснаа мэдэгджээ. Тэрбээр “2008 оны 9 сараас эхлэн надад төрсөн сэтгэгдлүүд багтсан анхны маань цомог “Залуу хүн” нэртэйгээр ийнхүү бэлэн боллоо. Цомгийнхоо intro song болох “Залуу хүн” дууг хамгийн түрүүнд дүрсжүүлэн та бүхэнд хүргэж байна. Эцсийн эцэст энэ зүйлийг би эхнэр хоёр охиноо сайхан амьдруулахын …