Yearly Archives: 2016

September, 2016

  • 29 September

    ЭМ-ийн дэд сайд гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

    Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, аппарат тоног төхөөрөмж, хүний нөөц, бололцоог судлах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэнгээр  ахлуулсан ажлын хэсэг гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нарт эрдэнэс, LUX мед, Интермед, Агапе, UB мед, Эрин, ICU хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, …

  • 29 September

    ГХ-ны сайд Ц.Мөнх-оргилын Япон улсал хийж буй айлчлал үргэлжилж байна

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 27-29-ний өдрүүдэд Япон улсад айлчилж байна. Тэрээр Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишидатай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар хадгалагдаж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлов. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг аль болох богино хугацаанд даван туулж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Монгол …

  • 29 September

    Хонгор сум энэ жил 11709 га талбайд үр тариа тариалжээ

    Намрын хадлан, ургац хураалт ын ажил ид өрнөж буй тул дархан уул  аймгийн удирдлагууд хөдөө аж ахуй зонхилох газруудад ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд 9 дүгээр сарын 28-ны өдөр Хонгор сумын тариа, ногоо хураалтын явц, хадлан бэлчээр, өвөлжилтийн бэлтгэл ажилтай биечлэн танилцлаа. Энэ жил цаг агаарын хувьд газар тариалангийн салбарт таатай нөлөөлж арвин ургац авах урьдчилсан судалгаа гарсан. Хонгор сумыг …

  • 29 September

    Зүүднийхүүгийн тухай домог

    Хүнчүүдийн хаан удмын хүн ард маань сөнөхийн цагт отгон гэр бүлд бэрлэж ирээд удаагүй байсан залуухан хатан нэгэн шөнө үзэсгэлэн төгс бяцхан хөвгүүнтэй боллоо хэмээн зүүдэлжээ. Тэр хатан сарын дараа хөөрхөн хүү төрүүлсэнд баярлаж хөхийсөн ханхүү эцэг хатан эх хоёр нь нэр хайрлажээ. Жонон эцэг,  хатан эх нь нуган хүүдээ хэтэрхий хайртай байсан тул хэтийн хувь заяанд нь санаа зовж, …

  • 29 September

    Хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад тусламж үзүүллээ

    Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг сумдад малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа. Аймгийн Онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг 15 хяналтын цэгт хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж байна. Аймгийн Улаан загалмайн хорооноос голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа 50 гаруй албан хаагчид дулаан хөнжил, гудас, …

  • 29 September

    “Овоо босгоогүй бол шаазгай суухгүй”

    -Бүхэл бүтэн гурван хүний амьдралаар тоглосон эр ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэх нь. Харамсалтай нь, энэ бүхнийг зохицуулдаг хууль, эрх зүйн орчин манайд алга- Эмийн явдал эрд, эрийн явдал үрд гэдэг. Дорнод аймгийн Хэрлэн суманд харамсалтайгаар амиа алдсан долоохон настай хүүгийн аав Ц гэр бүлээс гадуурх амьдралтай байгаагүй бол өнөөдөр жаалхан хүү амьд сэрүүн байх байлаа. Түүгээр ч зогсохгүй нялх …

  • 29 September

    “Манжерок”-оос надад дайсан тэмдэглэл

    Чуйн хөндий дагасан дардан замаар нутгийн зүг буцаж явнам. Намрын сар нэгэнтээ талдаа орж, сэрүү унах дөхсөн хэдий ч бин битүү ой хөвч нь нов ногооноороо сүглийлдэх “Уулын Алтай” нутаг яагаад ч юм нэг л танил дотно хийгээд сэтгэлд ойрхон санагдана. Юунд ч юм хоргодох, эсвэл ямархан нэгнийг учиргүй санагалзах лугаа хөнгөн гэгэлзүүр аяс сэтгэлд минь мэдэгдэх төдий эгшиглэж, цэнхэр …

  • 29 September

    Баянзүрхчүүд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 24 мянган ахмадын …

  • 29 September

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 28-ны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Боловсролын зээлийн сан байгуулна Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журмыг хэлэлцлээ. Уг санг байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн эдийн засагт эерэг дэмжлэг болох юм. Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах, авсан зээлээ төгссөнөөсөө хойш тодорхой хугацаанд …

  • 29 September

    Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг уриаллаа

    Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Засгийн газраас ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдэд уриаллаа. Уриалгад : “Улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө цагт Та бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн сонголт хийх нь хүндрэлээс гарч, өсөлтийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болно. Үндэсний үйлдвэрлэгчид олон жилийн турш хүчин чармайлт гарган …

  • 29 September

    Хил нэвтрүүлэхээс татгалзсан иргэн нь Сирийн “дүрвэгч” биш гэв

    Сири улсын иргэнийг Монгол Улсын хил нэвтрүүлэхээс татгалзсантай холбогдуулан Туркийн “Turkish Airlines” авиа компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр Чингис хаан нисэх буудалд саатав. Онгоц 11.00 цагт газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилсон юм. Учир нь тус онгоцоор манай улсыг зорин ирсэн Сири улсын иргэн Ahmed Jawal Husseini–г Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас нэвтрэн орохыг хориглосон байсан байна. Олон улсын иргэний агаарын …

  • 29 September

    Ж.Миллер:Эрдэс баялагтай Монгол дампуурлын ирмэгт дэнжигнэж байна

    Олон улсын харилцааны мэргэжилтэн, эдийн засгийн шинжээч Жонатан Беркшир Миллер улс төрийн тойм нийтэлдэг “World politics review” сайтад ийм гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Нэгэн үе эдийн засгийн огцом өсөлт, ашигт малтмалын арвин баялгаараа дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Монгол Улсын уул уурхайн салбар сунжирч, үргэлжилсэн гэрээний асуудлаас үүдэн дампуурлын ирмэгт тулсан гэхэд хилсдэхгүй нөхцөл байдалд тулаад байна. …

  • 29 September

    Ипотекийн зээлд хамрагдах байранд талбайн хэмжээг 100 ам.метр кв болгож нэмлээ

    Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт орууллаа. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг  өөрчилж дээд хязгаарыг 100 ам.метр кв, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоов. Түүнчилэн 100 ам.метр кв-аас илүү талбайтай орон сууцыг  ипотекийн зээлд хамруулах боломжтой. Зээлдэгч 100 ам.метр кв-аас илүү талбай бүхий орон …

  • 29 September

    Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой төслийг УИХ-д өргөн барина

    Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд …

  • 29 September

    Хоёр дахь дууны үг…

    Өмнөх өгүүлэлдээ намуудын асуудалд гүн гүнзгий оролгүй улсын асуудлыг голлосон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амь дүйсэн тулааныг шууд бичсэнгүй. Тиймээс асуудлыг улам нарийвчлан үзэх шаардлагатай учраас хоёр дахь дууны үг нэртэй өгүүллээ бичлээ… Юуны өмнө “МАНАН” бүлэглэл ба олигархууд гэж хэнийг хэлэх вэ? гэдгийг улам тодруулах хэрэгтэй болох нь.МАНАН бол Засгийн газрын баталгаагаар манай улсын нийт өрийн гуравны нэгтэй тэнцэх …