ЭМ-ийн дэд сайд гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

20160928_093709

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, аппарат тоног төхөөрөмж, хүний нөөц, бололцоог судлах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэнгээр  ахлуулсан ажлын хэсэг гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нарт эрдэнэс, LUX мед, Интермед, Агапе, UB мед, Эрин, ICU хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлж байгаа  ард иргэдийн санал бодлыг сонсож,сонирхосон асуултанд нь хариулт өглөө.

20160928_0931591

Улсын хэмжээнд гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн 7 эрүүл мэндийн байгууллагад  34 гемодиализын аппаратаар эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөл бүрдүүлж, шинэ технологи нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин бүрдүүлэхэд санаачлагатай хандсан хувийн эмнэлэгүүдэд талархаж байгаагаа илэрхийллээ.Цаашид төр,хувийн хэвшлийн эмнэлэгүүд нэгдсэн зорилготой хамтарч ажиллах нь зүйтэйг уулзалтын төгсгөлд онцоллоо.

ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …