Баянзүрхчүүд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2d837d39dcb7ad4fe5c6eea8b28e9886

Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 24 мянган ахмадын төлөөлөлд Монгол Улсын ардын жүжүигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэбат болон Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, О.Гансувд, Б.Болд, Э.Чулуунчимэг, Э.Чинчулуун нарын уран бүтээлчид ая дуугаа өргөв.

Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадыг монголын Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа. Мөн дүүргийн ахмадын “Хаан вальс” цэнгээнт бүжгийн тэмцээний шилдгүүд хүндэтгэлийн тоглолтын үеэр шагналаа гардсан юм.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …