Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 09 сарын 05-наас 09 сарын 11-ний өдрүүдэд нийт 98 санал, гомдол бүртгэгдсэн бөгөөд ирсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2086 машинаар 17476.21 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. Нийслэлийн Тээврийн газраас том оврын 5768 автобус, туслах шугамын 148 автобус, зуслангийн чиглэлд 35 автобус тус тус гарч ажилласан байна. Нийтийн …
Yearly Archives: 2016
September, 2016
-
13 September
Дүр эсгэсэн монгол амьдрал
Манай нийгэмд болж байгаа бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэхэд нэг их хол зөрөхгүй. Гэтэл иргэд яагаад ийм тайван амгалан байдаг байнаа гэмээр. Эдийн засаг хямарч иргэд бэлэн мөнгөний урсгалгүй болж, амандаа хийх хоол нь багасаж, үр хүүхдээ хоосон хонуулж байгаа дайны он жилүүдээс ч хатуу жил ирж. Өмсөх зүйх, эдлэх хэрэглэх, ая тухтай амьдрах бол дараагийн асуудал. Айл …
-
13 September
Монгол Улсад парламентын засаглал шинэ үндсэн хуулиар баталгаажин, төлөвшин хөгжиж байна
Одоогоос 26 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байна. Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон нь гэнэтийн …
-
13 September
Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа СБД-ийн тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа /2016.09.12/ өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, 186 дугаар цэцэрлэг,Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцав. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн …
-
13 September
Байгаль хамгаалах үйлсэд зориулж 20 мотоциклийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө
“Монголын самрын бизнес эрхлэгч , бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө. БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нарт ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа хүлээлгэн өгөв.Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон мотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд иргэн бүрийн …
-
13 September
Авьяаслаг монголчуудын шүүлт арай л биш байна
Хоёр дахь жилдээ явагдаж буй Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлэг шүүлтийн хувьд нилээд асуудалтай байгааг үзэгчид ам уралдан ярьцгааж байна. Нэг хэв маягт баригдсан, уламжлалд автсан шүүгчид залуусын авьяасыг нээх тал дутагдалтай ажиллаж, өөрийн үзэмжээр оролцогчдыг шүүж байгаа нь туйлын харамсалтай. Ялангуяа Авьяаслаг монголчуудын шоунд оролцогч Г.Анхбаяр хэмээх хэлэмгий залууд боломж олгохгүй, хэт хуучинсаг байдлаар шүүсэн нь цөөнгүй үзэгчдийн урмыг хугалаад …
-
13 September
Ховдын тарвас, амтат гуа хямд үнээр зарж байна
Ховд аймгийн Буянт сумын хөрсөнд ургуулсан тарвас, амтат гуа /тингуа/-ыг бөөний болон жижиглэнгийн үнээр хямд борлуулж байна. 30 кг-ээс авахаар бол хүргэж үйлчилнэ. Утас: 88111817 Утас: 88111817
-
13 September
Иргэдийг үндсэн зээлээс нь түр хугацаанд чөлөөлөх боломж бий юу
Өнөөдөр манай улсад таван хүн тутмын гурав нь ямар нэгэн зээлтэй гэсэн тооцоо байдаг. Төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийн зээлдэж байгаа иргэдийн эргэн төлөлт хангалтгүй байгаа нь харамсалтай мэдээлэл. Энэ оны хагаст 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлөн ажиллаж байна. Нэг үгээр тогтмол ажлын байртай байна гэсэн үг. Харин цаана нь ажилгүй …
-
13 September
Бүргэдчин охиныг Леонардо Ди Каприогийн гэр бүлийнхэн урьжээ
Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршжээ. Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн, …
-
13 September
Б.Мөнхбаатарыг “Эрдэнэс Оюутолгой” компаний захирлаар томилжээ
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн энэ сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Бэгзжавын Мөнхбаатарыг томилжээ. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ий Ерөнхий Захирал Б.Мөнхбаатарын намтар 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. ШУТИС-ийг хими технологичийн анги, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хуульзүйн сургууль, Зүүн Лондонгийн их сургууль тус тус төгссөн. Бизнесийн …
-
13 September
Монгол Улс Тавантолгойн төслийг сэргээхийг эрмэлзэж байна
Олон улсын уул уурхайн “Mining” цахим хуудсанд сэтгүүлч Сесилиа Жамасми ингэж бичжээ. Бэлэн мөнгөний дутагдалд орсон далайд гарцгүй Монгол Улс удаан хугацаагаар хойшлогдсон өмнийн говь дахь аварга том Тавантолгойн нүүрсний уурхайн төслийг сэргээн эдийн засгаа хүнд байдлаас гаргахыг эрмэлзэж байна. Юуны түрүүнд, тус уурхайн лицензийг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах саналуудыг үнэлэн, эдийн засгийн боломжит ашгийг тооцоолж …
-
13 September
Ховд аймагт “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” ОУ-ын эрдэм шинжилгээний Y бага хурал болно
“Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн …
-
13 September
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна
Хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудад хяналт, шинжилгээ үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд гэрэлтүүлгийн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, хариуцсан зам талбайн гэрэлтүүлгийн асалт, тухайн ажилд шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн нөөц, хангалтыг газар дээр үзэж шалгана. Шалгалтын …
-
13 September
Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн аваргаа тодрууллаа. Энэхүү наадам нь ”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Улаанбаатар хотын иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой юм. Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл