Monthly Archives: February 2017

February, 2017

  • 16 February

    Азийн орнууд Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ

    БНХАУ Хятад улсын Цагаан сар өнгөрсөн сарын 28-нд зохион байгуулсан билээ. Хятад улс сар шинийн баяраа  аялал жуулчлал, баяр амралтын үйл ажиллагаа өргөн далайцтай зохион байгуулжээ. Хятадын ард түмэн цагаан сарын баярыг дэлхий сэрж буйг бэлгэдсэн баяр гэж үздэг байна.  Мөн түүнчлэн зөвхөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөдөг байна. Хятад үндэстэн цагаан сарын баярын гол хоол банш юм. …

  • 16 February

    Архангай аймгийн Донгойн давааны замыг нээжээ

    Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжгүй, ихэнх нутгаар цас орж, хүйтрэх талаар мэдээлж сануулсаар байгаа ч иргэд хөдөө зорчихдоо болгоомжгүй байдлаас цасанд суух, машинтайгаа саатах тохиолдол гарсаар байна. Өчигдрийн хувьд Архангай аймгийн Ихтамир сумын Донгой багийн Донгойн даваа  гэдэг газарт зам хаагдсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Донгойн даваа орчимд иргэн Э-ийн “Норд Бенз” загварын чиргүүлтэй ачааны автомашин өгсүүр замд …

  • 16 February

    Олон улсын байгууллагууд малчдад туслаж эхэллээ

      Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах” Ажлын хэсгийн тайлант хурлыг удирдан явууллаа. Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар манай улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын донор байгууллагуудаас тусламж хүссэн. Тусламжийн хүрээнд Олон улсын 13 байгууллага, хоёр орны Засгийн газар 3.800.000 ам.доллар буюу 9.0 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц санхүүгийн …

  • 16 February

    Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт нээлээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн  “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн …

  • 16 February

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү ерөнхий прокурорт шаардлага хүргүүллээ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “G-Time корпорейшн” компанийг шалгуулах шаардлагыг энэ сарын 14-нд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлжээ. Шаардлагад “Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес газар авч байна. Энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа миний сонгогдсон тойрог болох Эрдэнэт …

  • 16 February

    Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх  татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 20-р хороонд ажиллалаа. БЗД-ын татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн …

  • 16 February

    Г.Нандинбилэг:Цагаан сарын бэлэг бэлгэдлийнх болохоос хэрэгцээ хангах зүйл биш

    МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, Хэл бичгийн ухааны доктор Г.Нандинбилигтэй ярилцлаа. -МУИС-ийн эрдэмтэд “Цагаан сарын соёлын өөрчлөлт”-ийг судалсан юм байна. Яагаад цагаан сарыг онцлох болов? -“Монголын цагаан сарын соёлын өөрчлөлтийн судалгаа” гэж бидний энэ бичил төслийг миний бие ахлаад, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн залуу багш Д.Нямдорж, Их Британи Америк судлалын тэнхимийн багш, доктор Д.Отгонтуяа нарын залуу эрдэмтэд …

  • 16 February

    Налайх дүүргийн Засаг дарга 100 хоногийн ажлаа иргэддээ тайлагналаа

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлаа өнөөдөр иргэддээ тайлагналаа. Тайлан өдөрлөгт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ, Авто замын хөгжлийн газрын дарга орлогч дарга Б.Индра болон дүүргийн удирдлагууд оролцлоо. “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” тайлант өдөрлөгийн эхэнд …

  • 16 February

    Эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээснийг өнөөдөр гардуулан өгөв. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Надмидын Бэгз, Түдэвийн Ган-Эрдэнэ, Чимиднямын Доржсүрэн, Ширчиний Дэмбэрэл, Агипарын Бакей, Дэлэгийн Сангаа, Дамдинсүрэнгийн Цэвээндорж нарт “Академич” хэргэм хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан эрдэмтдэд энгэрийн тэмдэг, Академичийн жуухыг гардуулан өгч, баяр хүргэв.    

  • 16 February

    Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийхгүйгээр хүлээлгэн өгөхийг Хойд Солонгос Улс шаарджээ

    Хойд Солонгосоос Малайз Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд тус улсад амь насаа алдсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийж байгаа эмнэлгийн гадаа очицгоожээ. Тэд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгүйгээр Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөх шаардлага тавьсан ч Малайзийн тал “Талийгаачийн амиа алдсан шалтгааныг тодруулахгүйгээр цогцсыг өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. …

  • 16 February

    НМХГ:Сар шинийн худалдан авалт хийхдээ хаяг, шошгыг нь шалгаж авахыг зөвлөж байна

    Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/27 тоот удирдамжийн дагуу нийслэлийн 9 дүүрэгт 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж  хүнсний зах, үзэсгэлэн худалдаануудад шалгалт хийжээ. Хүнсний захуудад шагналт хийсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хүнсний сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд  хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар 5 төрлийн зөвлөмж боловсруулан хяналт …

  • 16 February

    Хүрэн баавгай агнаж, худалдахыг завджээ

    Баавгай агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна. Багануур дүүргийн харьяат иргэн Д-г Төв аймгийн нутаг дэвсгэрээс хүрэн баавгай агнан, зарж борлуулах гэж байсныг саатуулан, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ. Сэжигтэн Д-д Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих …

  • 16 February

    Виктория Райдос зөвлөж байна

    “Зөн билгийн тулаан”-ы 16-р улирлын ялагч алдарт Виктория Райдос ирж буй 2017 оны гал тахиа жил танд  үр өгөөжөө хэрхэн өгөх болон таныг хэрхэн азтай байх талаар  дараах зөвлөгөөг өгчээ. Ингээд зөвлөгөөг хамтдаа хэрэгжүүлцгээе. Юуны өмнө 2017 он бүхэлдээ ололт, уналт ээлжилсэн жил болох бөгөөд та өөртөө таатайгаар өнгөрүүлэе гэвэл доорхи зүйлүүдэд анхаарах хэрэгтэй болно. Таны удмын мэдээллийн санд их …