Monthly Archives: February 2017

February, 2017

  • 17 February

    Шиньжяны Казахуудын хаврын нүүдэл / фото/

    Эх дэлхийд урин дулаан цаг ирж, хаврын уур орсноор малчдын хаврын нүүдэл эхэллээ.2-р сарын 12-нд Шиньжяны Монгол хүрээ сяний Казах малчид Богд уулын наран бэлийн өвөлжөөнөөсөө гарч тариалангийн бүсийг зорин нүүж эхэлснээр 300 мянган мал сүргийн урт замын аяны цуваа үргэлжиллээ. Ер нь Шиньжяны малчид жилийн дөрвөн улиралд Богд уулын наран болон сүүдэр бэлээр ус бэлчээрийн өнгө шимийг даган отор …

  • 17 February

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу?

    Өмнөх Засгийн газрын үед байгуулсан “Хөгжлийн банк” өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Тэгвэл энэхүү мөнгөнөөс 1.3 их наяд төгрөг нь санхүүгийн зөрчилтэй байгаа талаар албаныхан онцолж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын эх үүсвэрийг “Хөгжлийн банк”-нд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн …

  • 17 February

    HUAWEI, BOE ОХУ-д зах зээлээ өргөжүүлэхийг зорьж байна

    ОХУ-ын “Харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн олон улсын 19 дэх үзэсгэлэн” 2-р сарын 7-9-ний өдрүүдэд Москва хотноо зохиогдлоо. Энэ нь Зүүн Европын бүсийг хамарсан радио, телевиз, хиймэл дагуулын холбооны хамгийн том үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд хятадын 10 гаруй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулан, Оросын зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьсон байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон улс дахь үйл ажиллагаа …

  • 17 February

    Ким Чен Намын цогцсыг БНАСАУ-д хүлээлгэн өгнө

    Малайзын эрх баригчид даваа гарагт нас барсан Ким Чен Намын цогцсыг Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ тухай Малайзын Ерөнхий сайдын орлогч Ахмад Захид Хамиди мэдэгдэв. “Холбогдох журмын дагуу хийх ёстой зүйлийг дуусгасны дараа цогцсыг БНАСАУ-ын Элчин сайдын яаманд шилжүүлэн өгнө” гэж Хамиди хэлжээ. Түүний хэлснээр, Ким Чен Намын цогцост задлан хийсэн боловч үхлийн  шалтгааныг “одоогийн байдлаар нарийвчлан тогтоогүй байгаа” ажээ. Малайзын …

  • 17 February

    Төгрөгийн албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой

    Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо.  Энэхүү  лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна. Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк албан бичгээр хариу хүргүүлдэг байв.  Харин …

  • 17 February

    500 гаруй айл усанд автаж болзошгүй нөхцөл үүсээд байна

    Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг Чандмань гэдэг газарт удаа дараа халиа гүйж, давхарлан хөлдсөн, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс Улаангом-Боршоо чиглэлийн улсын чанартай авто зам усанд автаж, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй өрх айл усанд автах нөхцөл үүсээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас …

  • 17 February

    Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдлаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа. Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх болон монгол судлалыг сурталчлах хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөг боловсруулахад нээлттэй байх зарчмыг барьж, тус зөвлөлд ирүүлсэн төсөл, зохион …

  • 17 February

    V сургуулийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль болгоно

    2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд эрх зүйн орчин, хүн амын нягтаршил, замын зохион байгуулалт, хот төлөвлөлт, сургуулийн автобус, сургалтын хөтөлбөр, хүүхдийн төлөвшил, хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг …

  • 17 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, …

  • 17 February

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Ажил хэрэгч хүмүүст таатай өдөр. Түншүүдийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулах тухай гэрээ хэлэлцээрүүд бүтэмжтэй болно. Энэ бүхэн нь танд хүндрэлийг даван туулах боломж олгоно. Найз нөхөддөө цаг гарга. Гадаадад сурах тухай бодож болно. ҮХЭР (4/20-5/20) Таны ажилын хувьд байнгын орлоготой байлгах боломж гарч ирнэ. Энэ нь ихээхэн төвөгтэй байсан ч танд өөр арга одоогоор алга. Үүнийг даван …

  • 17 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 21. Сугар гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …

  • 16 February

    Хүний төрсөн сарын төөрөг

    Хулгана сард төрвөл төр ёсыг мэдэх, уран дархны авьяастай байж мэднэ. 20,53,35 насанд болгоомжлох. Үхэр сард төрсөн бол залхуу хойрго, сэтгэл цэцэн бичиг номонд хичээнгүйлэн сурвал нэр, алдар олох, ааш зан хурдан . Бар сард төрсөн бол өмсөх идэх элбэг, 3,18 насандаа бие чилж өвдөх, дарга тушаалтны хүндлэлийг хүлээх чадвартай. Туулай сард төрсөн бол ааш зан сайн өчүүхэнд нэр олох …

  • 16 February

    Морь жилтэн могой жилтэнтэй жаргах боломжтой

    Морь жилтэн Хулгана жилтэнтэй тохирохгүй. Хамтын амьдрал нь хэрүүл уруул зодооноор төгсөх магадлалтай. Үхэр жилтэн эзэрхэг, өмчирхүү, морь хувиа хичээмтгий, чөлөөт байдлаа эрхэмлэдэг тул таарахгүй. Бар жилтэнтэй гэрлэж болохгүй нь юу байх вэ? Бартан нь хамгаалан тэмцэх аугаа их үйлстэй байсан цагт морь жилтэн өөрийнхөөрөө амар тайван амьдарна. Туулайтантай маш сайн зохицно. Туулайтан гэр орныхоо тохилог дулаан уур амьсгалд найз …

  • 16 February

    НӨАТ-ын урамшууллын 2017 оны эхний тохирол “БОЛОВСРОЛ ТВ”-ээр явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2017 оны эхний сугалааны тохирол 2017 оны 02-р сарын 19-ны ням гаригт 19.35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд  явагдана. Иргэн та 2017 оны 1-р сарын 1-нээс 1-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.  

  • 16 February

    Селфи хийж яваад халтирч унан амь насаа алдсан хэрэг гарчээ

    Сүүлийн үед хүмүүс байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, ууланд авиралт хийх явдал ихэсч, улмаар тухайн агшныг харуулсан фото зургаа өөрөө дарж /олны хэлж заншсанаар Селфи хийж/ твиттер, Facebook хуудсанд байршуулах нь ихэссэн. Энэ нь зарим тохиолдолд өөрийн болон бусдын амь насыг эрсдэлтэй нөхцөл, байдалд хүргэсээр байна. Тухайлбал:Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоноос 2 км зайд байрлах Дулаанхаан уулын урд энгэрт Улаанбаатар …