Monthly Archives: March 2017

March, 2017

  • 21 March

    Мал төллөлт 3.6 хувьтай үргэлжилж байна

    Улсын хэмжээнд 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон.  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувь буюу 819,9 мянган хээлтэгч төллөжээ. Төл малын 99.0 хувь нь бойжиж байна. Мал төллөлтийг өмнөх 7 хоногттой харьцуулахад 562.0 мянгаар нэмэгджээ. ХХААХҮЯ

  • 21 March

    Боксчин Э.Цэндбаатар нарын эрхийг зургаан сараар хаслаа

      -Бэлтгэлийн байрнаасаа нууцаар “оргож” цэргийн баяраа тэмдэглэсэн боксын шигшээ багийн тамирчид эрүүл мэндээрээ хохирч үлдлээ- Шигшээ багийн тамирчин болно гэдэг тухайн хүн тэр чигээрээ улсын “өмч” боллоо л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр өдрөөс эхэлж хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ цаг үргэлж хянах ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн амралтын өдөр Олон улсын хэмжээний мастер, боксчин Э.Цэндбаатар, Д.Давааням нарын шигшээ …

  • 21 March

    “Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав

    Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов. Компанийн зарцуулсан хөрөнгийг хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтаас эргэн төлөх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Засгийн газрын 2016 оны …

  • 21 March

    АН гудамжинд гарсны хариуцлагыг Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос асуух ёстой

    Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх хуралдаж, АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэж, харин АН-ын дүрмийгхууль бус хэмээгээд бүртгэсэнгүй орхив. Тиймээс өнөөдөр АН шархадсан амьтан шиг болоод байна. Янз бүрийн яриа хөөрөө, жиг жуг, нам доторх элдэвзадрал, бослого тэмцлээс болгоомжилсон С.Эрдэнэ дарга нь амралтын өдрүүдийг ч үл тоон хэвлэл мэдээлллийнхэрэгслүүдээр тайлбар ярилцлага өгч харайв. Үнэнийг хэлэхэд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг засахад …

  • 21 March

    Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих төслийн гүйцэтгэгчийг шинээр шалгаруулна

    Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг чиглэлийн замыг барих концессын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт …

  • 21 March

    “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компани байгуулахаар тогтов

    Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг  тэрбум орчим ам.доллар зарцуулдаг юм. Иймд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд …

  • 21 March

    Энгийн гадаад паспортыг тав болон 10 жилээр олгоно, сунгахгүй

    -Засгийн газрын өчигдрийн /2017.03.20/ хуралдаанаар гаргасан шийдвэр- 2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь …

  • 21 March

    “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн …

  • 21 March

    “100 айл”, “Да хүрээ”-г нүүлгэнэ гэсэн яасан бэ

    Улаанбаатар ирээдүйгүй хот болсон гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Агаар, хөрсний бохирдлоос эхлээд тулгамдсан маш олон асуудал энэ хотод байгаа. Төр, засаг шийдвэр гаргаж, асуудлыг зохицуулах ёстой хүмүүс сүүлийн жилүүдэд зөвхөн утаа л гэж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч зөвхөн утаанаас гадна хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Агаарын бохирдол ч гэсэн зөвхөн утаа гэлтгүй элдэв тоосжилт, шохойжилтыг ч ярих цаг болсон. …

  • 21 March

    “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.  59 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж …

  • 21 March

    Нийслэлийн ЕБ-ын сургуулиудад шалгалт хийж 425 зөрчил илрүүллээ

    Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан  удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын  1, 9, 13,  18, 23,   67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын  хяналтын  чиглэлээр хамтарсан шалгалт хийлээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор 425  зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, …

  • 21 March

    Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна

    2017 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон …

  • 21 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 24. Ангараг гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …