Monthly Archives: March 2017

March, 2017

  • 24 March

    “Удмын ид шид ба хүч чадал” лекц бидэнд юу өгүүлэх вэ

    ОХУ-ын алдарт зөн билэгч, “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ялагч  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос манай улсад айлчлах хугацаа ойртсоор байна. Тэр анхлан 2016 оны зургадугаар сард манай улсад айлчилсан нь өдгөө маш олон хүмүүсийн хүлээлтийг үүсгэсээр байна. Түүнийг хүлээсэн ард олны хүлээлт, итгэл асар их байгаагийн нэг жишээ нь түүнтэй …

  • 24 March

    Солонгосын иргэн “Эйр маркет”-аас онц их хэмжээний үнийн дүнтэй онгоцны тийз залилжээ

    Нийслэлийн прокурорын газраас Төрийн албан тушаалтан болон гадаад улсын иргэд холбогдсон зарим эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Ингээд доор дурдсан нэр бүхий хүмүүсийн холбогдон шалгагдсан эрүүгийн хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг хүргэе. Тухайлбал: 1.Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилладаг Б гэгч нь албан тушаалын байдлаа ашиглан “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ байгуулан, иргэн Т нь газраа …

  • 24 March

    Сүрьеэ өвчин яаж тархдаг вэ

    Сүрьеэ  – сүрьеэгийн савханцаргэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно.Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг байна. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг …

  • 24 March

    АН-ын дотоод сонгууль намаа дордуулахын цондон уу?

    Шинэчлэгдэж байгаа гэх Ардчилсан намынхан шийдэлд хүрч чадахгүй байсаар цаг хугацааг үдсээр байна. Уг нь бол тус намын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болно. Мэдээж үүгээр АН-ын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нар сонгогдох учиртай. Дараа нь намын гишүүдийнхээ дунд санал асуулга буюу өнгөрсөн удаа намын даргаа сонгосон зарчмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших …

  • 24 March

    Сургуулиудын цайны газрууд хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон бүтээгдэхүүн худалдаалагдаж байна

    “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус шалгалтыг Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх тухай Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогчийн баталсан удирдамжаар Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны …

  • 24 March

    Авлигын хэрэгт холбогдсон 36 байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    -Бүтэн нэг жил гаруй хугацаанд шалгасан эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Харин тэдний хэд нь хуулиас гадуур үлдэх бол- Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр АТГ-ын мөрдөгчид Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж нэр бүхий 36 улсын байцаагчийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн хэрэг гарсан билээ. Өөрөөр хэлбэл, …

  • 24 March

    Бангладешийн Төвбанкийг ухсан хэрэгт Умард Солонгос оролцсон байж магадгүй

    Бангладешийн Төвбанкнаас 81 сая доллар хулгайлсан хэрэгт Умард Солонгос холбоотой байж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Энэ тухай “Тhe Wall Street Journal” сонины цахим хувилбарт бичжээ. Сонинд бичсэнээр, Хятадын нэгэн иргэн хакер халдлага үйлдэхэд зуучилсан байж магадгүй гэж АНУ-ын прокурорууд үзэж байгаа бол Умард Солонгосын албаны хүмүүсийг буруутгах үндэслэл одоогоор алга байна. Бангладешийн Төвбанкийг ухсан хэрэг болон 2014 онд …

  • 24 March

    Автобуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг өнөөдрөөс хурааж эхэлнэ гэв

    Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрээд багагүй хугацааг үдэж буй цахим шинэчлэлд алдаа дутагдлууд бас байгаа юм. Тухайлбал, зорчигчид 100 хувь цахим картаар үйлчлүүлэхгүй байгаагаас уранхай мөнгө хийх, дутуу мөнгө хийх зэрэг үйлдлүүд гарсаар байгаа юм. Мөн жолооч нар зорчигчдын өгсөн мөнгөнийг хувьдаа авах зэрэг үйлдэл гардаг. Тэгвэл нийтийн тээврийн цахим үйлчилгээг хариуцаж буй “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор “Одоогоор нийтийн тээврийн …

  • 24 March

    Оросоор дамжин гуравдагч улсыг зорьж буй иргэдийн анхааралд

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ ОХУ нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Беларусь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбоотойгоор оросын хилийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Монгол иргэдэд торгууль ногдуулсан тохиолдол хэд хэд гарсан. Энэ талаар оросын талаас тодруулахад Орос, Беларусын хооронд гуравдагч орны иргэдийг хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул гадны …

  • 24 March

    Тэтгэврийн насанд өөрчлөлт ороогүй байгаа гэдгийг салбарын яам тайлбарлалаа

    “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны  гуравдугаар сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэдийн санал хүсэлтийн 33,4% буюу 133 санал хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 265 санал байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 157 иргэн, Сангийн яаманд 22, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 19, Эрүүл мэндийн яаманд 10, Гаалийн …

  • 24 March

    Хотын хуучин удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар болжээ

    Өнгөрсөн сараас эхэлж хотын дарга С.Батболд Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс хотын хаа сайгүй эгнэн байршсан ТҮЦ-үүдийг буулгах их ажлыг эхлүүлсэн ч энэ нь зогсонги байдалд орсон. Энэхүү ажил зогсох болсон шалтгаан хотын өмнөх удирдлагуудын замбараагүй, ямар ч төлөвлөлтгүйгээр нэг дор олноор нь зөвшөөрөл өгснөөс болж өдгөө ТҮЦ буулгах ажил зогсчихоод буй юм. Тухайлбал, одоогийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг …

  • 24 March

    Ой хээрийн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг

    “Ой хээрийн түумрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал-2017” сэдэвт ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохиуцуулах үндэсний зөвлөлийн хурал болж байна. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хурлыг нээн хэлэхдээ “Есөн жилийн өмнө “Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл” анх байгуулагдаж байсан. Өнөөдрийн хурлаар гишүүн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдалтай танилцаж, харилцан мэдээлэл, туршлага …

  • 24 March

    Ц.Оюунгэрэл: Хүссэн мөнгөө олдог нам гэж хаана ч байхгүй

    /УИХ-ын гишүүн асан/ -УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын дотоод сонгуультай холбоотой асуудалд нэлээд хатуу байр суурь илэрхийлж, эсэргүүцэж байгаа билээ. Хамгийн гол нь сонгууль явуулах нэрийдлээр мөнгө хурааж байгаа нь түүнийг ийн эсэргүүцэхэд хүргэж байгаа ажээ. Тэрбээр “АН-ын дотоодын сонгуулийн хорооны зохион байгуулж байгаа зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүнээс болоод эсэргүүцэл илэрхийлээд,  дотоод сонгуульд  нэр  дэвшээгүй. Хураамж,  дэнчингийн  мөнгө …

  • 24 March

    Д.Сүхбаатарын талбай дээр маргааш “Лаатай үдэш” болно

    “Эх дэлхийн цаг” маргааш тохионо.2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарсан эх дэлхийн өдөр болтлоо өргөжиж чаджээ. Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалан үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал …

  • 24 March

    ЕБС-ийн сурагчдын Улсын шалгалтын хуваарь гарлаа

    Улсын шалгалтын хуваарь Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд  дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс авна.   5-р анги 1.    Монгол …