Д.Сүхбаатарын талбай дээр маргааш “Лаатай үдэш” болно

“Эх дэлхийн цаг” маргааш тохионо.2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарсан эх дэлхийн өдөр болтлоо өргөжиж чаджээ.

Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалан үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэх утга санааг илэрхийлсэн хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-аас санаачлан хэрэгжүүлж олон нийтийг нэгдэхийг уриалсаар ирсэн.

Энэ жилийн “Эх дэлхийн цаг”-ийн кампанит ажлыг БОАЖЯ-наас санаачлан маргааш буюу 25-нд 20.30 цагаас 21.30 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр “Лаатай үдэш”-ыг зохион байгуулах юм.

“Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх дэлхийгээ авран хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дах хөтөлбөрийн газрын санаачлагаар энэ хөдөлгөөнд нэгдэн орж Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий аймгуудад зохион байгуулсан бөгөөд дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

БОАЖЯ-аас зохион байгуулж байгаа кампанит ажилд Та бүхнийг идэвхитэй оролцон 2017 оны 3 дугаар сарын 25-ний 20:30-21:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо нэгдэн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа зогсохыг уриалж байна.

Арга хэмжээний талаарх мэдээллийг EARTH HOUR MONGOLIA фэйсбүүк хуудсанд нэгдэн авна уу.

https://www.facebook.com/Earth-Hour-Mongolia-695466960633634/?notif_t=page_admin&notif_id=1490078116633638

Бэлгэдлийн тайлбар

Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагааны чухал илэрхийлэл бөгөөд энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, гэрэл гэгээтэй ирээдүйг бэлгэдсэн утга агуулгатай.

60+ хэмээх бэлгэдэл нь өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа билээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …