Monthly Archives: March 2017

March, 2017

  • 24 March

    Цагаан будааг зөв сонгон хэрэглэцгээе

    “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд БНХАУ-аас хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай Сүмийн зурагтай мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж …

  • 24 March

    Элэгний С вирусийн шинжилгээг ирэх сарын нэгнээс үнэ төлбөргүй хийнэ

    Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд иргэд С вирусийн шинжилгээгээ үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 …

  • 24 March

    Хамба лам Х.Баасансүрэн Налайхад үнэгүй лекц уншина

    “Эрдэнэ зуу” хийдийн хамба лам, “Олон улсын буддист нийгэмлэг” төрийн бус байгууллагын номын багш Х.Баасансүрэн 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 11 цагт Налайх дүүргийн Соёл урлагийн ордонд “Зүрхийг тань дайлья” лекцээ унших гэж байна. Лекц хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй юм. Уг лекцийг Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа юм.  

  • 24 March

    Ирэх сарын 1-ээс нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлнэ

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар боллоо. Энэ талаар нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал …

  • 24 March

    П.Баярхүү:Үерийн далан сувгуудын хувьд насжилт өндөр болсноос эвдрэл багагүй байна

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон холбогдох албны хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотын үерийн далан суваг, барилга байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа. СХД-ийн Толгойтын үерийн далан сувгийн нөхцөл байдалтай танилцсанаар ажлаа эхлүүллээ. Толгойтын үерийн далан суваг нь булгийн халиа дошин үүссэнээс дүүрч айл, өрхүүдрүү орох эрсдэл үүсдэг юм. …

  • 24 March

    БНХАУ-д гарч буй цахим хэлбэрийн залиланд Монголчууд өртөх хандлагатай байна

    Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, дотоод, гадаадын компаниудын их хэмжээний мөнгийг залилах хэрэг ихэссээр байна. Энэхүү гэмт хэрэгт хятадад ажиллаж, амьдарч буй манай иргэд төдийгүй БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд өртөх тохиолдлууд гарах хандлагатай болж байна. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа цахим хэлбэрээр харилцдаг компаниудын цахим хаягт халдаж, худалдаалагч компани биш …

  • 24 March

    Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2017.03.24/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг …

  • 24 March

    420 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

    Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга болох тухай “Анхааруулах”, “Сэрэмжлүүлэх”, “Урьдчилан сэргийлэх” зэрэглэлтэй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээг үндэслэн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газарт бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан …

  • 24 March

    “Оюунлаг сурагчид” хүрээгээ тэлж байна

    Оюунлаг сурагч хөтөлбөр гэж юу вэ? Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа биднийг хэн бэ гэдгийг илтгэх хамгийн том нэрийн хуудас бол боловсрол юм. Өнөө цагт иргэдийн амьжиргааны төвшин амьдралын баталгаа бүхий л зүйл боловсролтой шууд хамааралтай нийгэмд та бид амьдарч байна. Бидний нас хүйс шашин шүтлэг хамааралгүй нэгтгэж чаддаг нэг зүйл байдаг. Энэ бол англи хэл. Хэл сурахын давуу талыг …

  • 24 March

    “Эх Дэлхийн Цаг”-ийн энэ сарын 25-нд зохион байгуулна

    Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа …

  • 24 March

    Хун нуураа цэвэрлэж, Хун шувуудаа угтацгаая

    Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд /Шинэ авто худалдааны төвийн хажууд/ “Хун” нуур   шувуу ажиглагч, сонирхогч залуусын нэрлэсэн “Хун” нуур гэж байдаг.  “Хун” нуур гэж нэрлэсэн шалтгаан нь 2009 оноос хойш хос хун жил бүр нууранд үүрлэдэгтэй холбоотой юм.Нууранд ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны …

  • 24 March

    Та аялах гэж байна уу? Тэгвэл зочид буудлын талаар таны мэдэхгүй 10 нууц хэлье

    Зочид буудал бол та бидний аяллын салшгүй нэг хэсэг билээ. Тэгвэл зочид буудлуудын аялагчдаас нуухыг хүсдэг 10 нууцаас дэлгэж байна. Таны захиалсан өрөөтэй ижил зэрэглэлийн өрөөг өөр хүн хоёр дахин хямд авсан гэвэл итгэх үү?  Өглөө зочид буудлын үнэ хямдхан байдаг. Харин үдээс хойш, эсвэл орой болох үед тэд цөөн үлдсэн өрөөгөө өндөрөөр үнэлж эхэлдэг. Тиймээс хэрэв та аяллаар аль …

  • 24 March

    2040 он гэхэд 600 сая гаруй хүүхэд ундны усаар гачигдана

      НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрөгч 22-ны өдөр тохиосон “Дэлхийн ус хамгаалах өдөр”-тэй холбогдуулан тайлан нийтэлж, 2040 он гэхэд дэлхийн хүүхдүүдийн дөрөвний нэг буюу 600 сая гаруй хүүхэд усны нөөц хомсодсон газар амьдрах болно гэж мэдээлэв. Хүүхдийн сан мөн өдөр нийтэлсэн “Ирээдүйг харъя: Цаг уурын өөрчлөлт дэхь ус болон хүүхэд” нэртэй тайланд, усны нөөцийн хомсдол нь хүүхдүүдийн амьдралд учруулах заналхийлэл, цаг …

  • 24 March

    Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр ням гарагт тохионо

    Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  хурлаар 08 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдан гарсан.  Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг …

  • 24 March

    “Хүнсчдийн алдар-2017” спортын наадам боллоо

    “Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр”-ийг тохиолдуудан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монголын хүнсчдийн холбооноос “Хүнсчдийн алдар-2017” спортын наадамыг зохион байгуулж нийт 18 томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн 400 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорьлоо. Мөн Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх Талх, гурилан  бүтээгдэхүүн болон бялуу үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран хүнсний салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ур чадварыг …