Хун нуураа цэвэрлэж, Хун шувуудаа угтацгаая

Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд /Шинэ авто худалдааны төвийн хажууд/ “Хун” нуур   шувуу ажиглагч, сонирхогч залуусын нэрлэсэн “Хун” нуур гэж байдаг.  “Хун” нуур гэж нэрлэсэн шалтгаан нь 2009 оноос хойш хос хун жил бүр нууранд үүрлэдэгтэй холбоотой юм.Нууранд ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг онцлогтой. Манай хотод усны шувуудыг ойроос харах боломжтой сайхан газруудын нэг нь Хун нуур юм. Тус нуур нь шинээр баригдсан Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын хажууд байрлах бөгөөд  хог хаягдал ойр орчимд нь маш их төвлөрсөн байдалтай байна.

Иймд нуурын эзэд болох хос болон бусад үзэсгэлэнт шувуудаа үүрээ засахаас нь өмнө Монголын шувуу хамгаалах төвийн санаачлагаар нийслэлийн Байгаль орчны газар,   Монголын УАЗ клуб, Adventure Temple кафе, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран нуурынхаа хог хаягдлыг цэвэрлэж шувуудаа угтах ажлыг зохион байгуулах гэж  байна.

Иймд та бүхнийг амралтын өдрөөрөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Хун нуурлуу гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын талбайн баруун талд Хөрөнгийн биржийн үүднээс хөдлөнө

Нийслэлийн Байгаль орчны газар

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …