Өглөө зочид буудлын үнэ хямдхан байдаг. Харин үдээс хойш, эсвэл орой болох үед тэд цөөн үлдсэн өрөөгөө өндөрөөр үнэлж эхэлдэг. Тиймээс хэрэв та аяллаар аль нэг улсад очсон бол зочид буудлынхаа өрөөг өглөө эрт захиалж байгаарай.
Сайн тохиролцох хэрэгтэй
Ихэнх жижиг болон хувийн зочид буудлууд өрөөнийхөө үнийг 30 хувиар нэмж хэлдэг. Тиймээс та тохиролцож, ярилцаж чадвал хямд өрөөнд боломжтой. Гэхдээ аяллаар болон томилолтоор яваа хүмүүс хэзээ ч тохиролцдоггүй учраас тэд 130 хувиар бюу өндөр өртөгөөр буудлаа захиалдаг.
Зочид буудлын үнэгүй үйлчилгээг судла
Ихэнхи зочид буудлын савласан ус, утас цэнэглэгч, индүү, үс хатаагч гэх мэт зүйлс үнэгүй байдаг. Хэрвээ байхгүй бол шаардаж авах эрх танд бий. Мөн тэд такси дуудах, кино үзвэр, үйлчилгээ, ресторанд ширээ захиалах, шаардлага гарвал эмч дуудах зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу