Автобуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг өнөөдрөөс хурааж эхэлнэ гэв

Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрээд багагүй хугацааг үдэж буй цахим шинэчлэлд алдаа дутагдлууд бас байгаа юм. Тухайлбал, зорчигчид 100 хувь цахим картаар үйлчлүүлэхгүй байгаагаас уранхай мөнгө хийх, дутуу мөнгө хийх зэрэг үйлдлүүд гарсаар байгаа юм. Мөн жолооч нар зорчигчдын өгсөн мөнгөнийг хувьдаа авах зэрэг үйлдэл гардаг. Тэгвэл нийтийн тээврийн цахим үйлчилгээг хариуцаж буй “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор “Одоогоор нийтийн тээврийн 1200 автобуснаас 1100 орчимд нь цахим төхөөрөмж суурилуулчихаад байна. Төслийн туршилт амжилттай явагдсан. Тиймээс энэ сарын 24-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа хэвийн явж эхэлнэ” хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 24 буюу өнөөдрөөс эхэлж нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг хурааж эхлэх аж. Улмаар ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн зорчигчдыг зөвхөн картаар зорчуулах аж. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …