Monthly Archives: March 2017

March, 2017

  • 24 March

    Улсын хэмжээнд жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна

    Өнөөдөр Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна.  Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч, 200.000 орчим хүүхэд эндэж буй нь судалгаагаар тогтоогджээ. …

  • 24 March

    ЭМ-ийн яаман дээр газар хөдлөлтийн бэлэн байдлын дадлага сургуулилт боллоо

    Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгосонтой холбогдуулан 3 дугаар сарын 22, 23 –ны өдрүүдэд Эрүүл мэндийн яаман дээр газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг хэрхэн хангах, хор уршгийн талаар танхимын сургалт болон дадлага сургуулилт зохион байгуулав. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Газар хөдлөлтийн …

  • 24 March

    Урд хөрш рүү нүүрс тээвэрлэх, төмөр замын шинэ чиглэл нээгдлээ

    Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлээд байсан юм. Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт юм. УБТЗ-ын ажилчид 20 хоногийн хугацаанд дээрх өртөөний терминалын эхний хэсгийг барьж дуусгажээ. Ингэснээр өдөрт 100-150 вагон ачих нүүрс боломжтой болж, урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор …

  • 24 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 26. Сугар гараг. Есөн улаан мэнгэтэй, Тооно одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …

  • 24 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон, говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрхийг анхааруулж байна. 2017 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун …

  • 23 March

    Их дээд сургуулийн захирлаар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилж эхлэв үү

    Улс орны боловсролын салбар нь тухайн улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог гэдэг. Харин манай улсын хувьд  байгалийн баялагт тулгуурласан уул уурхайн бодлогыг эн тэргүүнд тавьж, Боловсролын салбарын бодлогоо олон жил орхигдуулж ирсэн. Боловсролын салбарын бодлогыг орхигдуулсны нөлөөгөөр энэ салбар үнэгүйдэж,  дунд сургуулийн боловсролын стандартад элдэв чамин нэртэй хөтөлбөрүүд хэрэгждэг байсан нь саяхан. Мөн Их дээд сургуулийн диплом үнэгүйдэж,  тухайн мэргэжлийн  үнэ цэнэ уналатанд орж, эцэст нь  оюутан …

  • 23 March

    Хөрс, орчин бохирдуулж байсан үйл ажиллагааг зогсоолоо

    “32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар үйлчилгээ явуулж, хөрсний бохирдол үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага хүргүүллээ. Тус иргэд ямар нэгэн зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байжээ. Өнөөдөр НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын …

  • 23 March

    Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ

    JCI Улаанбаатар салбар байгууллага 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хотын шийдэл” төслөө 2017 онд Хан Уул дүүрэгтэй хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвтэйгээр хэрэгжүүлэхээр Хан Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай JCI Улаанбаатар салбар байгуулгын 2017 оны ерөнхийлөгч С. Баасансүрэн Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Төслийн ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 3 сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын …

  • 23 March

    С.Зориг агсны хэргийн зарим мэдээлэл ил болсон ч олон нийт эргэлзсэн хэвээр байна

    Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн ярьсан мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татах болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг үүрэгдсэн. Тиймээс …

  • 23 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ /видео/

    УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлига авсан байж болзошгүй маш чухал баримтуудыг Авлигатай тэмцэх газар өгсөн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-т өгсөн асуудлаар Нийслэлийн прокурор шийдвэрээ гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга өнөөдөр 15:00 цагт өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан шууд мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэн юм. Харин дөнгөж сая тэрбээр мэдээллээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг Хяналтын прокуророос …

  • 23 March

    С.Нямдаваагийн “хүн алдаг” барилга удахгүй нээлтээ хийнэ

    Оюутан залуугийн дээрээс тулгуур төмөр унаж амь насаа алдсан хэрэг тэртээх 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болж байв. “Түргэн удаж ирсэн”, “ажилчин хятадууд нь дотроо гүйлдээд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан”… гээд тэр үеийн мэдээ мэдээллийг ухвал их зүйл гарч ирнэ л дээ. Гэхдээ “тэртээх” гэж онцолсон нь өнөөдөр энд ямар ч хүний амь нас эрсдээгүй мэт барилгын ажил …

  • 23 March

    Оффшор данстангууд бол эх орноосоо урвагчид

    Оффшорын бенефициарууд бол дансандаа 0 мѳнгѳтэй байсан ч ялгаагүй, үндсэндээ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД мѳн. Ийм дүгнэлтийг Лондоны дээд хэмжээний уулзалт ( саммит)-аас хийлээ. Эльхүү саммитыг хийх санаачилгыг анх Д.Кэмерон гаргаж хэдэн сар бэлтгэсэн, энэ нь мэдээж “Панамаын цаас” хэмээн нэрлэгдээд буй Mossack Fonsek оффшор юрисдикцийн нууц баримт ил болсонтой, түүний улс тѳрийн үр дагавартай холбоотой байхыг үгүйсгэх арга байхгүй. Ѳвѳг …