Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ

JCI Улаанбаатар салбар байгууллага 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хотын шийдэл” төслөө 2017 онд Хан Уул дүүрэгтэй хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвтэйгээр хэрэгжүүлэхээр Хан Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай JCI Улаанбаатар салбар байгуулгын 2017 оны ерөнхийлөгч С. Баасансүрэн Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Төслийн ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 3 сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 115 дугаар, 130 дугаар,15 дугаар  сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдад JCI байгууллагийн талаар мэдээлэл өгөх, сурагчдад хог хаягдлын хор уршиг, үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар ойлголт өгөх, хог хаягдлын эсрэг тэднийг эерэг өөрчлөлт, үйлдлүүдийг хийхийг уриалах, идэвхжүүлэх сургалтуудаа амжилттай зохион байгуулжээ.

Түүнчлэн маргааш буюу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн зарим сургуулиудын удирдлагуудтай уулзаж төслийн хүрээнд  “Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ” уриатай тэмцээний удирдамжийг танилцуулж  “Хүндэтгэлийн өдөр” арга хэмжээг 15 цагаас зохион байгуулахаар болжээ.

“Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ”

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан

JCI Улаанбаатар салбар байгуулгын 2017 оны ерөнхийлөгч С. Баасансүрэн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …