Monthly Archives: March 2017

March, 2017

  • 9 March

    Дуудлагын жолоочийн нэр барьсан залилагчийг барьжээ

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид “Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлжээ. Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг тийнхүү залилдаг байсан нь тогтоогдсон байна. Эрүүгийн …

  • 9 March

    Менингококкт халдвараас урьдчилан сэргийлье

    Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, гэрлийн мэдрэгшил нэмэгдэх шинжээр илэрдэг нянгийн шалтгаант цочмог халдварт өвчин юм.  Үүсгэгч: Neisseria meningitides гэх менингококк нь грам сөрөг, диплококк. Дамжин тархах зам: Өвчтэй болон эмнэлзүйн балархай хэлбэр, салстын халдвартай хүний хамар залгиураас ялгарах агаарын дуслаар дамжин халдвар тархах бөгөөд бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг. Халдварын үед илрэх шинж тэмдэг: Өвчин огцом өндөр …

  • 9 March

    Салбар салбарын түүчээ эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлд ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдэд нийслэлийн удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өглөө. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс байлцлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа …

  • 9 March

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, …

  • 9 March

    Өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Онгод орж хяналтгүй эрч хүч гадагш дэлбэрч гарах хандлагатай өдөр. Хуучин бүхнийг таягдан хаяж, шинээр амьдралаа эхэлнэ. Шинэ туршлага тань үзэл бодлоо төлөвшүүлж, тавьсан зорилгодоо хүрэхэд түлхэц болно. Танд хөрөнгийн анхны эх үүсвэрээ бий болгох санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болно. Таны үйл ажиллагааны төрөл өөрчлөгдөж болох юм. Нягтлан бодох, анагаах ухаан, номын сан, нарийн бичгийн алба эсвэл ямар нэгэн …

  • 9 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 9. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 12. Бархасвадь гараг. Зургаан цагаан мэнгэтэй, Найралт эх одтой хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 8 March

    Эрүүл, урт наслах боломж

    Хүн бүр нас ахих тусмаа “Эрүүл байдлаа хэрхэн хадгалах вэ?”, “Хэрхэн урт наслах вэ” гэж боддог. Амьдралыг уртасгадаг бодис гэж байхгүй боловч судлаачид хүн төрөлхтөнд эрүүл урт наслах боломж байгааг тогтоосон. Энэ нь хүн бүрийн наснаас шалтгаалахгүйгээр өөрийн бололцоонд тулгуурлан ухаалаг сонголтыг хийж  амьдрахыг хэлж байгаа юм. Та бидэнд байгаа 10 боломж нь 1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан олон …

  • 8 March

    Өндөр боловсролтой ч өлөн нүдэлсэн “өвгөн”

    Монголын төрд маш том гай тарьж буй нэжгээд хүмүүсийн тод магнай, торгон жолоонд явж буй нөхөр бол Санжийн Баяр гэгч энэ төрөөс төрсөн тэрбумтан яравгар “өвгөн”. Хичнээн хөрөнгөтэй, хичнээн эхнэртэйгээ ч мэдэхээ танихаа больтол баяжсан эр. Уг нь энэ нөхөр эрдэм боловсрол мэдлэгийн хувьд ч эрх тушаал, мэдлийн хувьд ч үгүй мөн улаан дарцаг намируулаад гүйхээр амьтан, гүйж ч яваа …

  • 8 March

    Монгол бүсгүйн 21 шинж

    Монгол бүсгүй хүний 21 шинжийг хүргэе. Гадаад долоон шинж -Бие цэх шулуун, ууц тэнүүн, махлаг -Мөр тэнүүн бэлхүүсээрээ нарийхан, хүйс нь баруун тийшээ эргэсэн гэсэр цэцэг адил , хүйсний дээр дарах зураас хөндлөн хуниараа хоёр, гурав байх ба гүнзгий. -Мээм дал модны ур мэт, эсвэл өндөр бөгөөд чийрэг тэгш шулуун, урагш эгц түрсэн байх нь бүхнээс үзэсгэлэнтэй харагдана. -Хөл шулуун …

  • 8 March

    Б.Буянаа: 28 жил ажиллахдаа 7000 гаруй нярайг эх барьжээ

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн эх баригч Б.Буянаатай ярилцлаа. –Юуны өмнө таньд Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. -Баярлалаа танай сайтын хамт олон болон Монголынхоо бүх ээжүүдээ, төрх тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн төрх тасгийн эмч нар, ажиллагсаддаа Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. – Эмэгтэй …

  • 8 March

    “Мартын тайз”-ны ард

    Гуравдугаар сарын найман бол дэлхий даяар эмэгтэйчүүдийн ололт, амжилтыг жил бүр тэмдэглэдэг өдөр. Манай улс энэ өдрийг бүх нийтийн баяр, амралт болгосон цөөхөн орны нэг. Мөн мартын 8-нд эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх, эрэгтэйчүүдтэй ижил тэгш эрхтэй болгоход тухайн улс орон ямар дэвшил гаргаж буйг дүгнэдэг. Энэхүү дэвшилд оролцон гарамгай амжилт гаргасан зоригт бүсгүйчүүдээ магтан дуулж, энгийн бус гавьяа …

  • 8 March

    Улаан дарсны 9 гайхамшигт чанар

    Хүмүүс улаан дарс гэж юу болохыг мэддэг ч, түүний ач тусыг төдийлөн мэддэггүй шүү дээ. Үүнийг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд хааяа нэг хэрэглэхээс, эмчилгээний зорилгоор хэрэглэх нь харьцангуй бага. Иймд та бүхэндээ улаан дарсны ач тус, гайхалтай үр ашгийг хүргэхээр бэлтгэлээ. 1.Хавдрын эрсдлийг бууруулна  Энэхүү шидэт ундаа нь, ямарваа хавдрын эрсдлийг бууруулж, түүнийг тархах, хүндрэхээс дам сэргийлдэг ажээ. Гэхдээ та …

  • 8 March

    Монгол Улсад ажлын байрны бэлгийн дарамт их байна гэв

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас өнөөдөр “Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор “Нэг зорилго- Нэг дуу хоолой”  арга хэмжээг  Блю Скай зочид буудлын Топаз танхимд зохион байгуулав. Охид бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж …

  • 8 March

    Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд амарч байна

    Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд өнөөдөр буюу энэ сарын 08-нд амарч байна. Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амарч байна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц …

  • 8 March

    Ж.Эрдэнэбат: Эдийн засаг хүндрэлтэй ч эх, хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн халамж буурахгүй

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан Монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцсон ээжүүдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, үг хэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, -Уудам эх орны минь өнцөг булан бүрт өргөө гэрээ хатан ухаанаар залж, …