Monthly Archives: March 2017

March, 2017

  • 29 March

    Монгол Улс 2030 онд Азийн хамгийн ядуу орнуудын нэг болно гэв

    Саяхан л “Азийн цагаан тагтаа” хэмээгдэж байсан Монгол Улс өдгөө “Азийн хар хэрээ” болчихоод байна. Агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрч, хүн амын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, олон ч ураг эхийн хэвлийдээ амьсгал хураав. Монгол Улс өдгөө дэлхийн хамгийн их хүн амтай, хүн амын нягтаршил ихтэй Хятад, Энэтхэг улсуудтай агаарын бохирдлоороо эн тэнцүү өрсөлдөж байна. Тэгвэл Бээжин, Делигийн засаг захиргаа …

  • 29 March

    АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид гишүүдээсээ юу сонсов

    Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Баттулга болон Ш.Түвдэндорж нар энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн АН-ын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч Д.Баттулгын мөрийн хөтөлбөрт залуучуудыг шударга өрсөлдөөнөөр дэмжиж, намын бүлэглэл фракцаар хуваагдах явдлыг таслан зогсоож, намын үндсэн дүрэм, ёс зүйн журмыг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох тогтолцооны талаар тусгасан нь гишүүдийн сонирхлыг татаж байв. Харин энэ үеэр гишүүдийн дунд “17 …

  • 29 March

    Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар 2-4 хоног үргэлжлэн их хэмжээний цас орсон. Ялангуяа Өмнөговийн Ноён сум, Баянхонгорын Баянхонгор хот орчимд хамгийн их 36-37мм цас орсон байна. Үүний зэрэгцээ Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, …

  • 29 March

    Таны мэдэхгүй “Зурхайн тухай”

    Ерөнхийлөгчид зурхайн ухаанаар ажлаа төлөвлөдөг байсан  АНУ-н 40 дахь ерөнхийлөгч Рональд болон түүний гэргий бүхий л ажлаа зурхайн ухаантай холбож хийдэг байсан нь тогтоогдсон билээ. Мөн Франклин Рүүзвейлт хүртэл зурхайн ухаанд итгэдэг байсан байна. Адольф Гитлерийг удирдагч болгосон. Гитлер зурхайн ухаанд мөн итгэдэг байжээ. Түүнийг 1924онд зурхайч  Frau Elisabeth Ebertin төрсөн он сараар нь зурж удирдагч, байлдан дагуулагч болохыг хэлж байжээ. …

  • 29 March

    Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-д хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт болов

    Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-д хоорондын Бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо амжилттай болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Гадаад бодлого төлөвлөлтийн газрын захирал О.В.Степанов нар ахлав. Төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон …

  • 29 March

    Дугуй түгжих бизнесээр хөлжсөн Ардчилагч

    Автомашины дугуйг түгжээд мөнгө сааж болно гэх бодол саяхан болтол монголчуудын зүүд зэрэглээнд ч байсангүй. Олон нийтийн дургүйцлийг асар ихээр өдөөсөн энэхүү хууль бус үйлдлийн зохиогч нь хэн байсныг саяхан ХМХ-үүд олж тогтоов. Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүлд хамаг бухимдал, эсэргүүцлийг тохчихоод араар сэм мөнгө хийж явсан хүн бол “казино” хэмээх халзан Д.Баттулга мөнөөсөө мөн байжээ.   Олон жил сүүдэрт …

  • 29 March

    Завханд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж, амиа алдлаа

    Завхан аймгийн Идэр суманд өчигдөр орой олныг цочроосон нэгэн аймшигт хэрэг гарлаа. Идэр сумын Засаг даргын Тамгын газрын шинэ дарга нь тус газарт 20 гаруй жил нягтлангаар тогтвортой ажилласан эмэгтэйг хууль бусаар ажлаас нь халсны улмаас дээр хэрэг гарчээ. Нягтлан эмэгтэй Тамгын газрын даргын энэ үйлдлийг эсэргүүцэж, улмаар өөр дээрээ бензин асган шатааж амиа алджээ. Тэгвэл Идэр суманд нөхөр, хоёр …

  • 29 March

    Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн биеийн тамир спорт хорооны үйл ажиллагаатай танилцлаа

    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Биеийн тамир спорт хорооны барилга байгууламж болоод үйл ажиллагаатай танилцлаа. Мөн дүүргийн болоод улс орныхоо нэрийг гаргаж яваа тамирчдад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж цаашид улам их амжилт үзүүлэх тал дээр дэмжин ажиллана гэдгээ дүүргийн Засаг дарга илэрхийллээ. Тус уулзалтанд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас гадна Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн …

  • 29 March

    Амазонийн уугуул иргэдийн зүрх яагаад эрүүл байдаг вэ

    Хаанахын хүмүүсийн зүрх нь хамгийн эрүүл байдаг вэ гэвэл Тсиманийхан юм. Тэд бол Боливи улсын Амазони нутгийн уугуул иргэд. Шинжлэх ухааны судалгаанд хамрагдсан хүмүүсээс, Тсимане хүний зүрхний судасны хөгшрөлт дэлхийн хэмжээнд хамгийн доод түвшинд байдгийг Америкийн судлаачид олж мэджээ. Хүн өтлөх, тамхи татах, холестерин хэтрэх, цусны даралт ихсэх, хөдөлгөөн багадах, таргалах, чихрийн шижин өвчний нөлөөлөл зэргийн улмаас зүрх судасны өвчинд …

  • 29 March

    Хятад улс AC313 хэлбэрийн анхны том оврын нисдэг тэргээ амжилттай туршив

    Хятад улс өөрөө судлан үйлдсэн AC313 хэлбэрийн анхны том оврын нисдэг тэргийг Жиндэжэний Люймэн нисэх онгоцны буудалд аадар бороонд амжилттай туршиж, энэ төрлийн нисэх онгоцны бүх төрлийн туршилтыг дуусгажээ. AC313 хэлбэрийн нисдэг тэргийг 2010 оны 3-р сард анх туршин нислэг үйлдэж, дараа нь уулархаг газраар, агаар аяллын шугамаар, мөн иргэний хэрэглээний салбарт туршсан юм. Энэ удаа байгалийн таагүй нөхцөлд нислэг …

  • 29 March

    Япон Улсын Засгийн газар 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

    Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав. УИХ-ын дарга М.Энхболд нүүрс-хими, эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл, зарим бүтээгдэхүүний экспортын талаар санал тавилаа Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Японы Ерөнхий …

  • 29 March

    “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байна

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийгдэж байна. Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тул …

  • 29 March

    Г.Дэнзэн нарын хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт байна

    -Шүүгдэгчид шалтаг зааж хурлыг дахин хойшлуулах хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй-    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагаас эхэлж хурлыг шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус хурал эхэлсэн юм. Уг нь тэдэнд холбогдох шүүх хурал энэ …

  • 29 March

    Япон Улсад Монголоос дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов

    Энэ өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн дарга, хатагтай К.Ито нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй айлчлалынхаа талаар болон хийсэн уулзалтууд, хэлэлцэж ярилцсан асуудлуудын талаар товч мэдээлээд хоёр гол асуудлыг хөндөв. Эдгээр нь Япон Улсад Монголоос дадлагажигч …

  • 29 March

    Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа

    Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -АН их хурлаа хийж, үндсэн дүрмээ өөрчлөх зэргээр сүүлийн үед нэлээд их өөрчлөлтүүдийг хийж буй. Таны хувьд эдгээр өөрчлөлтүүдийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?  -АН шинэчлэл хийх үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийхээр хичээж байна. Харин шинэчлэгдчихлээ гэдэг асуудлыг бол хийж буй өөрчлөлтүүдийн үр дүнг харж байж л ярих асуудал юм. Ер …