Monthly Archives: May 2017

May, 2017

  • 19 May

    Хууль бус ан, агнуур хийхгүй байхыг анхааруулж байна

    Хаврын улирал гэдэг амьтны аймгийн хувьд шинэ жилийн эхний өдрүүд  байдаг бөгөөд  үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэх цаг.Гэтэл сүүлийн үед яргуй идсэн бор гөрөөсний цус хүний биед тустай гэсэн нотолгоогүй дам ярианаас болж бор гөрөөсний сүрэгт аюул нүүрлээд байна. Монгол Улсын “Амьтны тухай” хуулинд зааснаар бор гөрөөсийг  12 дугаар сарын 01-нээс дараа оны 08 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд …

  • 19 May

    Б.Пүрэвдорж: Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ёстой

         УИХ 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины татвар “0” байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ нь машин импортлогчдын хувьд маш том дарамт болж байгаа талаар тэд мэдэгдэж байсан юм. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах …

  • 19 May

    ЗТХЯ:Австрали, Сингапур, Энэтхэг улс руу хамтарсан нислэг үйлдэнэ

    Агаарын тээврийн салбарт нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, суудал ашиглалтаа сайжруулах,  шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал бууруулах, хэмнэх боломжийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн салбарынхан судалж, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэхдээ агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтран эзэмших хэлбэрээр гадаадын тээвэрлэгч компаниудтай хэлэлцээр байгуулж, өөрийн аялалын дугаараар үйлчлэх боломжтой юм. Ингэснээр нислэгийн цагийн хуваарь уялдан зохицуулагдаж, зорчигчдийн …

  • 19 May

    Аргентин улсын тагнуулын газрын дарга Густаво Аррибаса 850 мянган ам долларын хахуул авчээ

    Авлигын хэрэгт холбогдон, шалгагдаж буй Аргентин улсын Тагнуулын газрын дарга Густаво Аррибасатай холбоотой мэдээлэл өгөхийг тус улсын прокурорын газар Бразил улсын холбогдох байгууллагаас хүссэн байна. Прокурорын мэдээлснээр тэрбээр Бразил улсын төрийн өмчит газрын тосны компани “Петробрас”-ийг тойрсон авлигын асуудлаар Леонарду Мейриллишагийн өгсөн мэдүүлгийн үнэн зөв эсэхийг тогтоох зорилгоор Тагнуулын газрын даргын хийсэн банкны гүйлгээний мэдээллийг хүссэн ажээ. Тухайлбал, Леонарду байцаалтын …

  • 19 May

    Зэвсгийн наймаачинтай гэрээ байгуулсан гэх Английн компанийг шалгаж эхэлжээ

    Норвеги улсын төрийн алба хаагчдад хахууль өгч, Нигери улсын зэвсгийн наймаачинтай актлагдсан байлдааны усан завь худалдаалах гэрээ байгуулсан гэх Английн компанийг Англи, Америк, Нигери, Норвеги улсуудын эрх бүхий байгууллагууд хамтран шалгаж эхлэхээр болсон байна. Тодруулбал, “CAS Global” ХХК-ийн “KNM Horten” гэх усан завийг англи улсаар дамжуулан Нигери улсын зэвсгийн наймаачны компанид зарсан байна. Уг хэрэгт Английн Засгийн газар оролцсон байж …

  • 19 May

    Н.Номтойбаяр: Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болголоо

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр, төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон талаар болон Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон “тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-аар зөрчил, шалгалтын талаар …

  • 19 May

    “Голомт”-ын Д.Баясгалан хотын захиргааны байр руу дахин санаархаж эхэллээ

    Өнгөрсөн оны тавдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал болж, нийслэлийн засаг захиргааны I байр буюу Засаг даргын Тамгын газрын барилгыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих концессын гэрээг “Голомт” группын охин компани болох “Голомт файннэйшнил групп” ХХК-тай байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж байсан тухай бид тухайн үед нь мэдээлж байсан. Дээрх шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга …

  • 19 May

    8 настай хүүд болор суулгах, торлог шилэнцэрийн мэс заслыг амжилттай хийлээ

    Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн  мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.Уг хүүхэд нь 2016 оны 10 дугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан тул 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улсын …

  • 19 May

    Хүүхдийнхээ шүдийг хэрхэн зөв угаах вэ

    Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга нь амны эрүүл ахуйг сайтар сахих буюу шүдний өнгөрийг цэвэрлэж, угаах арга юм.  Хүүхдийн өсөлт-хөгжлийн үе шат бүрт хийгдэх шүд угаах арга:   1.Сүүн үүдэн шүд шүдлэх үе   Хүүхдийн сүүн шүд дөнгөж шүдлэх  үед асран хамгаалагч нь хөвөн  самбайгаар хуруугаа ороон буцалсан   бүлээн усанд норгон үүдэн шүдний өнгөрийг цэвэрлэж өгнө.  Шүдний сойзыг аманд …

  • 19 May

    Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн ордыг түшиглэн цахилгаан станц барих хүсэлтээ илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, ИБУИНВУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр нар байлцлаа. “Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1,2 …

  • 19 May

    Б.Цэцэг: Би эмэгтэйчүүдэд хэзээ ч хоолоо сой гэж зөвлөдөггүй

    Цахим ертөнцийнхөн Б.Цэцэгийг илүү мэднэ. Ялангуяа түүний заадаг дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын талаарх зөвлөгөө эмэгтэйчүүдийг байлдан дагуулаад эхэлжээ. Энэ удаагийн зочноор жүжигчин Б.Цэцэгийг урьсан юм. Жүжигчин бүсгүй долоон жилийн турш нийгмийн сайн үйлст өөрийн хувь нэмрээ оруулж буй бөгөөд өөрийн контентуудаа удахгүй цацах гээд тун завгүй явна лээ. ЯАЖ БИ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН БЭ? Тэрбээр олон улсын худалдаа, банк санхүүгийн …

  • 19 May

    Ш.Анхмаа: “Улаанбаатар Марафон” иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг боллоо

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт болно. Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхитэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.  -Нийслэлээс жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт …

  • 19 May

    Золбоот: Нууц амрагтай байх сайхан байсан, гэвч одоо би яах вэ

    Нас залуу цус шингэн жинхэнэ гялалзсан 33 насыг тэрэг шиг дайрч явсан үе минь байлаа. Гэр бүлийн амьдрал зохиож хоёр сайхан хүү, охинтой бусдын амьдрал шиг эхнэр маань үглээстэй хэрэндээ л өөрийгөө болгоод байна даа гэсэн сэтгэл бахдалтай. Бусад шиг л ажлын бүсгүйтэй сэм харц шидээстэй байсан цаг саяхан. Хэд хэдэн үдэш ажлаараа наргиж цэнгэх үед бага багаар ойртоод л …

  • 19 May

    А.Платоновын “Чевенгүр” романы нээлт Москвад болжээ

    Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаярын орчуулсан Оросын нэрт зохиолч А.Платоновын “Чевенгүр” романы нээлт өчигдөр ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль дээр амжилттай болж өнгөрөв. Уг нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус сургуулийн захирал, доктор, профессор А.Н.Варламов болон А.Платоновын бүтээлийг судлаач эрдэмтэн докторууд, тус улсад суралцаж буй монгол залуусын …

  • 19 May

    Нара, Ану нар нэгдэж нэр дэвшигчдийн маскийг хуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн.  Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс  аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол  балбаж байна.  Тиймээс  нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган,  гурван нэр дэвшигчээс …