Monthly Archives: May 2017

May, 2017

  • 20 May

    Өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөллийн эрхийг хасуулах шаардлага хүргүүлжээ

    Өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хасуулах хүсэлтийг “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах” ТББ, “Иргэний оролцоот Ардчилал” ТББ-аас “Монголын хуульчдын холбоо”-нд гаргасан байна. Тус хүсэлтэд “МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД Ёсзүйгүй өмгөөлөгч Г.Батбаярд хариуцлага тооцуулах, өмгөөллийн эрхийг нь хасах шаардлага хүргүүлэх тухай Юуны өмнө шударга ёсны төлөө зүтгэж буй олон арван хуульч, өмгөөлөгчдийн эрх ашгийн төлөө ажиллаж байдаг танай холбооныхонд ажпын өндөр амжилт хүсье. Эрх зүйт …

  • 20 May

    Монголын “Оскар” шилдгүүдээ тодрууллаа

    Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын “Ocкар” буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 18:00 цагт Корпорейт Конвеншн Центрт болж шилдгүүддээ шалгаруулаа. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 киноноос 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм. “Cinema Awards”-аас шагнал хүртсэн бүтээлүүдээс: Шилдэг туслах эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг …

  • 19 May

    Алдаж боломгүй 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтын санал

    Саяхныг хүртэл “гадаадын хөрөнгө оруулагчид үргэлээ, Монголд хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч алга, хөрөнгө оруулалт хасахтай гарлаа, улсын валютын нөөц шавхагдлаа” гэж албаныхан мэдэгдэж байлаа. Түүнээс “Монголд хөрөнгө оруулалт хийе” гэдгээ илэрхийлсэн хөрөнгө оруулагч байна гэж сонсоогүй удсан. Харин өчигдөр ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “IM Power” компанийн ерөнхий захирал Гордон Дики …

  • 19 May

    “Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхааруулав

    НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, “Мен гао” нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулж байсан билээ. Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм. Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан …

  • 19 May

    Тарвас танд ямар тустай вэ

    Тарвас бидний төсөөлж байснаас ч олон шидтэй жимс шүү. 1. 100 гр тарваст 30-аас ч бага илчлэг агуулагддаг. Тиймээс зуны турш хоолны дэглэмдээ заавал оруулах амттан мөн. Бас чиний хорхойг дарж чадахаар хангалттай чихэрлэг. Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах болно. 8 аяга цэвэр ус уухаас хамаагүй хөгжилтэй, амттай аргаар шингэнээ …

  • 19 May

    “Автомашингүй өдөр”-өөр хүүхдүүдийн дунд шохойн зургийн уралдаан болно

    Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил бүхий “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” шохойн зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Шохойн зургын уралдааныг маргааш 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна. Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой зургийн уралдаанд …

  • 19 May

    Дуучин Г.Дэлгэрцогтын “МИНИЙ НАНДИН” нэртэй шинэ дуу мэндэллээ

    Саяхантай “Учралын намар”дуугаараа сонсогч түмнээ байлдан дагуулаад хэдийнээ амжсан хийж буй уран бүтээл нь ямагт шинэлэг өнгө аястай ,ухаарлыг харуулдаг авьяаслаг уран бүтээлч юм. Хамгийн сүүлд буюу 5-р сарын 15 нд нийтийн сүлжээ буюу интернэт орчинд цацсан түүний дуулснаар “2В Entertainment ” ийн бүтээл“МИНИЙ НАНДИН” нэртэй дууны клип богино хугацаанд олон үзэгчдийн хандалтыг хэдийнээ аваад байгаа билээ. Дуучин Г.Дэлгэрцогтын “МИНИЙ …

  • 19 May

    Центерра Гоулд: Монгол Улсын Засгийн газартай Гачууртын асуудлаар хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Центерра Гоулд /Centerra Gold/ компани Монгол Улсын Засгийн газартай Гацууртын төслийн асуудлаар хэлэлцээрээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл боловсруулах болон бусад яриа хэлэлцээр 2016 оноос эхэлсэн ч одоо хүртэл үргэлжилж байгаа юм. Үүнээс гадна хэрэв Гацууртын төслийн яриа хэлэлцээр удааширч, амжилтгүй болбол хөрөнгө оруулалтын үнэлгээ 48 сая ам.доллараар буурах тооцоо гаргаснаа танилцууллаа. Тус компанийн …

  • 19 May

    С.Бямбацогт:Цагдаагийн алба хаагч нарыгаа дэмжиж ажиллана

    Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний “Цагдаа таны төлөө” хоёр өдрийн сургалт, зевлөгөөн Соёлын төв өргөөнд боллоо.  Монгол Улсын өнцөг булан бүрт ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө үүрэг гүйцэтгэж, ажил үйлсээрээ тэргүүлсэн 1100 ахлагч дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү сургалт, зөвлөгөөнд оролцсон юм. Энэхүү сургалт, зөвлөгөөнд өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  …

  • 19 May

    Монголбанкны цахим хуудсанд Валют арилжааны цахим талбарын ханшийг зарладаг боллоо

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлсэн. Тус цахим талбарт идэвхтэй байгаа валют худалдах, худалдан авах саналын ханшийг Монголбанкны цахим хуудасны“Цахим талбарын валютын ханш” хэсэгт байршуулдаг боллоо. Уг ханш нь цахим …

  • 19 May

    Өлгийтэй хүүхдээ хаяад явсан хэрэг гарчээ

    Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооноос нярай хүүхэд олджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд бараан хувцастай эмэгтэй 3.2 кг жинтэй өлгийтэй хүүхэд орхиж явсан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар тус хүүхэд долоо хоногтой эмэгтэй хүүхэд аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

  • 19 May

    Маргааш гурван чиглэлд троллейбус үйлчлэхгүй

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”,“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш болно.  Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  “Улаанбаатар марафон-2017” Олон улсын гүйлтийн …

  • 19 May

    Хүндэт донорууд нийтийн тээврээр ҮНЭГҮЙ зорчихоор боллоо

    Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжин Нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулах нь зүйтэй гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс үзэн энэ асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр өргөн бариад байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 5-р сарын 18-ны өдрийн НИТХ-ын 10-р хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дэмжихээр боллоо. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 л түүнээс …

  • 19 May

    Богдхан ууланд аялагчдад зориулсан автомашины зогсоол барина

    Урин цаг айлчилж, амралт, зугаалга, аялал жуулчлалын улирал эхэллээ. Дотоодын аялагчид эх орныхоо байгалийн цогцолбор, үзэсгэлэнт газруудаар аялдаг бол гадаадын жуулчид хамгийн түрүүнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хөл тавьдаг. Тэр тусмаа нийслэл хотын ойролцоох Богдхан уул, Горхи-Тэрэлж, Мэлхий хад зэрэг газрууд бол дотоодын төдийгүй гадаадын ихэнхи жуулчдын аяллын маршрутын хамгийн эхэнд бичигддэг газрууд юм. Гэхдээ дээр дурдсан Богдхан уулын …