Monthly Archives: May 2017

May, 2017

  • 16 May

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргалаа

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарын хүрээнд төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргав. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт дараах үүргийг хүлээж байна. Тухайлбал, төрийн албан хаагчийн зэрэг, дэв ахиулах шийдвэрийг 2019 оныг дуустал гаргахгүй байх, ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өндөр насны тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүйгээр ажилтнуудын ажил үүргийн …

  • 16 May

    Улаанбаатарт хугацаа нь дууссан 1,159 лифтээр иргэд зорчиж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан орон сууц, олон нийтийн барилгын 4688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны III/13 –V/08 хугацаанд нийт 1515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон. Үзлэг шалгалтад хамрагдсан …

  • 16 May

    “Хөгжлийн хөтөч” оюутны өдөрлөг зохион байгуулагдлаа

    Ойрын жилүүдэд Монгол Улсад ” Хүн амын цонх үе” тохиож байна. Хүн амын цонх үе 8-12 жил үргэлжилдэг бөгөөд хүн ам зүйчдийн тооцоолсноор 2040 он гэхэд Монгол Улсын хүн ам нэлээд хөгшин бүтэцтэй орон болно гэж үзэж байна. Хүн амд эзлэх хөдөлмөрийн насны иргэд их байгаа энэ үеийн боломжийг зөв зохистой ашиглах нь манай улсын тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх …

  • 16 May

    Авто машингүй өдрөөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-нд буюу ирэх бямба гарагт болно. Дэлхийн улс орнуудын жишгээр жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэснээр ард иргэдийг эрүүл агаарт явган алхаж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж буй томоохон арга хэмжээ юм. Өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй …

  • 16 May

    Алдагдсан боломж

    Дөрвөн жил. 1460 хоног. 35040 цаг. 2102400 минут. Энэ хугацаанд юу хийх боломжтой вэ. УИХ-ын гишүүд нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улс төрийн тогтвортой нөхцөлд нэг магадгүй хоёр Засгийн газар үйл ажиллагаа явуулна. 500 мянган төгрөгийн орлоготой иргэн цалингаа үрэлгүйгээр хураавал 24 сая төгрөгтэй болно. Цаашлаад нэг хэсэг нь их, дээд сургуулиа төгсөж амьдралд хөл тавина. Нөгөө хэсэг нь олимпийн …

  • 16 May

    Х.Тэмүүжин:Төрийн тэргүүн бол эв нэгдлийн баталгаа. Түүнээс хагалган бутаргагч биш

    УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Миний хувьд ярилцахад үргэлж таатай байдаг зочны нэг нь та. Олон ч удаа та бид хоёр ярилцахаар сууж байжээ. Хамгийн сүүлд та УИХ-ын гишүүн, УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэх гэж байх үед хоёулаа ярилцаж байсан юм байна. -Тийм болж байна уу.-Тэр үед “Сонгуулийн хуулиас холимог тогтолцоог авч хаях захиалгат хуйвалдаан явж байна. …

  • 16 May

    Г.Мэнд-Амарын завгүй үедээ амжуулсан уран бүтээл

     “Яг түүн шиг” шоуны  хоёрт дахь улирлын дугаар  өнгөрсөн сарын 2-нээс эхэлж  Ням гариг бүрийн орой үзэгчдийн  хүссэн хүлээдэг нэвтрүүлэг боллоо.  Тус  шоунд Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар амжилттай оролцож байгаа. Тэрээр  долоо дахь дугаартаа ард түмний хайрт дуучин П.Адарсүрэнгийн  дүрд тун чадварлагаар хувирч чадаж  шүүгчдээс магтаалын үг сонсч  тус шоунд урилгаар оролцсон П. Адарсүрэн агсаны хүү Амартайван “Би хэрвээ 4-5 настай байсан …

  • 16 May

    Монгол бүсгүйн төрсний дараа анхаарах зөвлөгөө

      Хооллолт 1. Эхний 3 хоногт зутан хоол иднэ. Учир нь олон сар урагт шахагдаж агшсан гэдсийг хэвэндээ ортол нь бага ачаалал өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид өтгөн хатдаг болохоос сэргийлдэг. 2. Төрсний дараа цус багадалт ихээр явагддаг тул элэгний шөл ууж, төмөр ихтэй хүнс хэрэглээрэй. 3.  Хонины махтай тос өөхгүй шөлийг мөөгтэй, шар будаатай, далайн байцаа, луувантай уух нь …

  • 16 May

    Наранд борлож, түлэгдсэн арьсыг цайруулж эмчлэх 7 арга

    Хурц нар, хуурай салхитай зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар явснаас үүдэн арьс борлож, түлэгдэх сайртах асуудлууд тулгардаг. Тэгвэл яах ёстой вэ? Зуны улиралд наранд түлэгдэж борлох, арьс өнгөө алдаж хуурайшч сайртах асуудал хүн бүрт тулгардаг. Тэгвэл энэ асуудлаас хэрхэн ангижрах амархан бөгөөд мөнгө санхүүд хэмнэлттэй гоо сайхны аргуудыг хүргэж байна. 1. Тараг түрхэх – Орой унтахын өмнө нүүрний арьсыг …

  • 16 May

    Зуны улиралд татгалзах хоол хүнс

    Дулааны улиралд ч ялгаагүй хоол хүнсэн дээрээ анхаарч байх нь чухал. Татгалзах зүйлсийн талаар мэдээлэл хүргэе. Зайрмаг, Ундаа, усыг хэт их хүйтнээр нь хэрэглэх:Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх, ханиад хүрэх магадлал өндөрсдөг. Өндөг, хиам, жигнэмэг, бялуу, гэх мэт хадгалтын хугацаа, нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн:Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж амархан мууддаг. Хуурсан, шарсан хоол:Ходоодонд маш их …

  • 16 May

    Хөхөөр хоололт нь эхчүүдэд ямар нөлөөтэй байдаг вэ

    Эх хүн болно гэдэг энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай зүйл билээ. Хүүхдийн ээж болоод ангир уургаа амлуулж байгаа эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй. Хүүхэд шаардлагатай хэмжээний дархлаагаа  анхны хоол ангир уургаасаа авдаг. Ангир уургаа хэдий чинээ түргэн амлуулна сүүний боловсролт сайжирдаг байна. Хүүхдийг хорвоод мэндэлснээс эхлээд зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Эхийн сүү нь хүүхдийн бодисын солилцоог хэвийн байлгаж, төрөл …

  • 16 May

    Олон улсын гэр бүлийн өдрөөр “найман хос” хуримлажээ

    “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран  өчигдөр “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Гэрлэх ёслолын ордноос тавдугаар сарыг “Гэр бүлийн сар” болгосонтой холбогдуулан ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж яваа ариун үйлст эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг тус өдөрлөгт оролцуулсан байна. Энэ ч утгаараа  НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл …

  • 16 May

    Самбалхүндэвийн эргэмжийн газраас Дэнжийн мянга хүртэлх авто зам удахгүй ашиглалтад орно

    Агаар хөрсний бохирдлыг бууруулах, авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна. Уг замын ажилтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Дүүргийн 11, 12 дугаар хороо, Самбалхүндэвийн эргэмжийн газрын замаас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдэж энэ долоо хоногт ашиглалтад орно. Уг зам тавигдахтай …

  • 16 May

    Мазаалай хамгаалах чиглэлд хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж байна

    Ганцхан Монголын говьд амьдардаг баавгайн нэгэн төрөл бол мазаалай. Гэвч тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрс багасч мөхлийн ирмэгт тулаад байгаа билээ. Тэр утгаараа нэн ховор амьтан мазаалайг аврахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгайлсан бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ ТББ-ууд, хувь хүн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч санал санаачлага гарган ажилласаар байна. Тэгвэл мазаалайг аврах, цаашид тоо толгойг нь …

  • 16 May

    “Бүс ба зам”-ыг боломж болгоод атгах уу, шороо болгоод асгах уу?

    Хугацаа богино, хүү өндөртэй бондуудыг АН засагласан он жилүүдэд Монгол Улс олныг босгожээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдэгдсэнээр өнгөрсөн 4 жилд нийтдээ 7.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө босгосны ихэнх нь бизнесийн зээл байсан аж. Харин энэ мөнгөөр юу хийсэн нь түүнээс ч дутахгүй сонирхолтой, бас харамсалтай. Хотын гудамжинд цэцэг тарих, эсвэл зайрмагны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх зэргээр 7.2 …