Monthly Archives: May 2017

May, 2017

  • 30 May

    МУГТ М.Уранцэцэг Ази тивийн хошой аврага боллоо

     Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Цагдаагийн Ерөнхий газрын  “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин  цагдаагийн дэслэгч М.Уранцэцэг  эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд алтан медаль хүртэж, Ази тивийн хошой аварга боллоо.

  • 30 May

    Дани Улс авлиганы хэрэгт холбогдоод байгаа Чон Ю Раг шилжүүлэн өгнө

      Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Кын Хег тойрсон авлигын хэрэгт мөн холбогдоод байгаа Чхве Сун Силийн охин Чон Ю Раг Данийн Засгийн газар Өмнөд Солонгост шилжүүлэн өгөхөөр болсон байна. БНСУ-ын иргэн Чон Ю Раг шилжүүлэн өгөх шийдвэрийг Данийн Дээд шүүх эцэслэн гаргалаа гэж тус улсын прокурорын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. БНСУ Интерпол байгууллагад хүсэлт гаргаж, 20 настай Чон Ю …

  • 30 May

    Зөрчил гаргасан ЕБ-ийн сургуулийн 32 захирлын 8 захирлыг ажлаас нь чөлөөлжээ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд …

  • 30 May

    Эрүүгийн 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

      Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 эрүүгийн …

  • 30 May

    “1000 аавын чуулган” боллоо

    НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг СТӨ-нд өчигдөр амжилттай зохион байгууллаа. Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, …

  • 30 May

    3 өдрийн дотор язралтыг арилгах арга

     Жирэмсэн эмэгтэйчүүд болон  махлаг эмэгтэйчүүдэд тохиолдог том асуудал бол язралт юм. Бүсгүйчүүдээ энэ асуудал дээр санаа зовох хэрэггүй боллоо. Та ердөө гэртээ маск бэлтгээд 3 өдрийн дотор гэхэд язралтаасаа салах болно. Хийх арга :Хайруулын тавган дээр кокосын тос 1 аяга хийж,  цөөн хэдэн хатсан сарнай дэлбээг  хийгээд 20 минут болгоно. Хэрэглээ:Орой унтахаасаа өмнө язралт  болсон газраа түрхэн массаж хийгээд түрхсэн тосоо …

  • 30 May

    Аль хэсгээрээ бууралтаж эхэлснээс хамаарч эрүүл мэндээ тодорхойлоорой

    Өнөөгийн хүмүүсийн ажил амьдралын дарамт их байдгаас залуугаараа бууралтах болжээ. Харин толгойн үсний өөр өөр хэсгийн үс бууралтах нь дотор эрхтэнтэй холбоотой байдгийг та мэдэх үү? Магнай хэсгийн үс бууралтвал дэлүү, ходоодны үйл ажиллагаа муудсаны шинж Хүний дэлүү, ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдахаар магнайн үс бууралтдаг тул хэрэв магнайн үс бууралтвал дэлүү, ходоодоо хамгаалах хэрэгтэй. Дэлүү, ходоод муутай хүмүүст цээж хорсох, …

  • 30 May

    Газрынхаа тавны нэгийг уул уурхайд нээж өгснөөр Монголд эхлэх шинэ бужигнаанд тус салбарынхан бэлэн

    Дэлхийн бизнес мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд ийм нийтлэл хэвлэгджээ. Уул уурхайн томоохон компаниудын төлөөлөгчдийн хэлж буйгаар, Монгол Улс ОУВС-ийн тэргүүлсэн тусламжийн хөтөлбөрийн дагуу санхүүгийн байдлаа бэхжүүлэх үүднээс газар нутгийнхаа 21 хувь буюу тавны нэгийг хайгуулд нээж өгснөөр тус улсад уул уурхайн огцом өсөлтийн шинэ бужигнаан тун удахгүй эхлэх төлөвтэй. Монголын Засгийн газар энэ сард ОУВС-ийн тэргүүлсэн 5.5 тэрбум ам.доллар …

  • 30 May

    Нийслэлээс ЕБС орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна

    Нийслэлээс 2017 онд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллахаар болсон. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжид тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна.Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргасан. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитоор буурч, …

  • 30 May

    Хотыг чимэглэж буй нарс моднуудад дуслын шингэн залгалаа

    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой  тулгамдсан асуудлын нэг юм. Ногоон байгууламжийг …

  • 30 May

    Кейт Мидлтоны өөрийгөө жирийн ээж гэж хүлээн зөвшөөрүүлсэн гэрэл зургууд

     Их Британий Хатан хаан II-р Элизабетийн бэр ханхүү Уиллиамын эхнэр  гүнж Кейт Мидлтон  өөрийгөө жирийн ээж гэж хүлээн зөвшөөрүүлсэн  гэрэл зургуудыг танилцуулж байна.

  • 30 May

    “Кассын машин”-ы хэрэг буюу Н.Золжаргалын зуурсан бантан

        -Төмөр замынхны араас Монголбанкныхан гадагшаа зугтсан уу- УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэгэнтээ “Монголбанкийг Засгийн газрын кассын машин боллоо” гэж анхааруулж байсан удаатай. Тэгэхэд эрх барьж байсан АН-ынхан эсэргүүцэж, “Сөрөг хүчнийхэн сөрөх л гэж сөрж байна” гэж няцааж байсан юмдаг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үнэн тодорч, МАН-ынхны анхааруулж байсан бүхэн ил болж эхэллээ. Гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ажлын хэсэг …

  • 30 May

    Ж.Бат-Эрдэнэ: Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөр цөөн тооны компанийг дэмжих хэрэгсэл байжээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Монголбанкинд шалгалт хийх явцад олон зөрчил илэрсний нэг нь уламжлалт бус алдаатай бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн. Уламжлалт бус арга хэмжээ гэдэгт Үнэ тогтворжуулах хөтөлбөр, сонгуулийн өмнө хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөр орж байгаа. Энэ …

  • 30 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорино

      Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 1-3-ны өдрүүдэд болох Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Тэрбээр энэ үеэр тус улсын болон бусад улс орны удирдлагуудтай уулзалт хийх юм. Ерөнхий сайд болон түүнийг дагалдан явах албаныхан энэ сарын 31-нд Улаанбаатараас нисэх аж.