Monthly Archives: June 2017

June, 2017

  • 22 June

    Итали Шенгений визийг Монголдоо мэдүүлэх боломжтой боллоо

    2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс буюу өнгөрөгч даваа гаригаас эхлэн Монгол Улсын иргэд Итали улсад зорчихоор бол заавал Бээжин дэх тус улсын Элчин сайдын яаманд хандах шаардлагагүй боллоо. Тодруулбал, одоо монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Италийн Элчин сайдын яамнаас зорчих эрх авч болдог болсныг Элчин сайд Андре Дэ Фелип мэдэгдлээ. Итали нь Шенгений улсад хамаардаг. Тэгэхээр Шенгений …

  • 22 June

    Орхон гол тунгалаг урсах боломж бүрдэж эхэллээ

    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон чулуут голын ай савд алт олборлох хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 7-р сард хур бороо их орсоны улмаас эдгээр компаниудын шороо угаасан шавартай ус хадгалах далан сэтэрч ус алдагдсан байна. Хаягдал усны сан буюу шар усны далангаа стандартын дагуу бариагүй. Нөгөөтэйгүүр хур бороо ихтэй байсан учраас тус компаниудын …

  • 22 June

    Эрдэс баялгийн салбарын гэрээнүүдийг ил тод болгоно

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн Ажлын алба (ОҮИТБС), Нээлттэй нийгэм форум (ННФ)-ын хооронд 2017 оны 06дугаар сарын 22-ны өдөр эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах,  харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зураг ёслолд нэг талаас УУХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, нөгөө талаас ОҮИТБС-ийн …

  • 22 June

    Манай орон аялал жуулчлалаараа алдартай Белиз Улстай диломат харилцаа тогтоохоор боллоо

    НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурав. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг …

  • 22 June

    Онцгойгийнхонд 30 хоног цэнэгээ барьдаг гар утас гардуулан өглөө

    Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага олон байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны штабын 133 гишүүн сэтгэлийн хандив цуглуулж түймрийн голомтод үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулан гар утас бэлэглэлээ. Энэхүү гар утас нь мобиком, …

  • 22 June

    Хүнсний сод таны ахуйн хэрэглээнд

    Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд ч үргэлж хэрэглэдэг гэдгийг уншигч та бүхэн мэдэх байх. Харин яг яаж хэрэглэдэг, ашиг тус нь юу болох зэргийг мэдэхийг хүсвэл доорх мэдээнд анхаарлаа хандуулаарай. 1. Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж …

  • 22 June

    Панамын баримт бичиг дэх “Multiserv Overseas” компани Монгол улстай холбогдох нь

    Монголын төмөр замд тоног төхөөрөмж нийлүүлэх 10 тэрбум ам.долларын гэрээ Дэлхийн олон улсын Төр, Засгийн тэргүүн, улстөрчид зэрэг нэр алдар, эрх мэдэлтэй хүмүүсийн оффшор бүсэд эзэмшилтэй данс, компанитай холбоотой мэдээллийн архив Панамын хуулийн “Моссак Фонеска” фирмээс алдагдсан нь 2016 оны дөрөвдүгээр сард дэлхий нийтэд цацагдсан билээ. “Панамын баримт бичиг” хэмээн нэрийдсэн энэхүү мэдээлэл нь 11.5 сая баримтыг агуулж буй. Олон …

  • 22 June

    Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа

    Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа.Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭДЭГДЭЛ 2017.06.22.                                                                 Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад дөрөвхөн хоног үлдэж, Үндэсний их баяр наадам хаяанд ирчихээд байгаа энэ үед Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүний бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдоржид хууль бус хурал зарлаж бөхчүүдийг талцуулж, нийгмийн бухимдлыг дэвэрээж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. …

  • 22 June

    Архины шил түймэр болдгийг мэдэх үү

    Онцгой байдлын газрын алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрүүдийг бүрэн унтрааж, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн байна. Одоогоор улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг түймэр асч, гурван түймэр цурманд орсон байдалтай байгаа аж. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумаас 70 км-т Хужирт багийн ЭгТарвагатайн бэлчирт гарсан ойн түймрийг унтраахаар …

  • 22 June

    Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл болон УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг олголоо. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, …

  • 22 June

    Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.06.21) ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидиговыг хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар болон Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны албаны хүмүүс байлцлаа. Мөн …

  • 22 June

    Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

     Нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан. Гэвч шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням …

  • 22 June

    Ажлын байраа гаднынханд алдсан Солонгосчууд жагсч эхэллээ

    Өчигдөр Өмнөд Солонгос Улсын нийслэл Сөүл хотын төвд барилгын салбарын 8000 гаруй ажилчид эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Тэд барилгын компаниудыг солонгос хүмүүсийг ажиллуулах, гадаадын хууль бус хүмүүсийг ажиллуулахаа зогсоохыг шаардсан байна. Мөн компаниудыг хуулиар зөвшөөрсөн тоо хэмжээнийхээ дагуу гадаад иргэдийг ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавихыг Засгийн газраасаа шаардсан байна. Өчигдөр эхэлсэн жагсаал өнөөдөр хоёр дахь өдөртөө үргэлжилж байна. Жагсагчид “Солонгос хүнийг …

  • 22 June

    ЦЕГ: С.Ганбаатарт холбогдох асуудлыг шалгаж байна

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд 2017.06.19-20-ны өдрүүдэд БНСУ-ын иргэн Юү Ван Сү болон Хөдөлмөрийн Үндэсний нам, “Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ, Монгол Улсын зарим иргэнээс нэр дэвшигч С.Ганбаатарыг шалгуулах тухай хүсэлт, гомдол ирүүлжээ. Уг хүсэлт, гомдлыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос харьяаллын дагуу 2017.06.21-ний өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар ирүүлснийг материалжуулан шалгаж байна. Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын …