Monthly Archives: June 2017

June, 2017

  • 23 June

    Муу нөлөөллөөс өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ?

    Өөрийгөө муу нөлөөнөөс салгах нь зарим хүний хувьд тийм ч амар зүйл биш байж болох юм. Таны хийх ёстой мөн зайлсхийх хэрэгтэй хэдхэн чухал зүйл бий. Ямар ч нөхцөл байдал байсан өөртөө л хамгийн сайныг хийх хэрэгтэй. Муу нөлөөллөөс өөрийгөө хэрхэн салгах тухай дороос уншина уу. Заавар Өөрийгөө муу нөлөөнөөс хол байлгах нь хэцүү бөгөөд гарзтай байж болох ч  хүсч …

  • 23 June

    Сонгуулийн синдром ба хөгжлийн сорилтууд

    Анагаах ухаанд харилцан холбоотой, хам шинж тэмдгүүдийг синдром гэж нэрлэдэг. Энэ нь Грекийн “цуг өрнөх” гэсэн үгнээс гаралтай. Монгол улс маш их улс төржсөн учраас сонгуулийн үеэр иргэд хүчтэй талцан хуваагдаж, гэр бүл дотор хүртэл том маргаан болдог. Сонгууль ч болдгоороо болж хэн нэг нь л ялдаг. Өмнөх сонгуулиудын үеэр ялагдсан талын дэмжигчид ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, хар машин буруу тоолсон …

  • 23 June

    ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахыг дэмжлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл  хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын хороодод нэвтрүүлэх төслийн танилцуулга зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн бол Улаанбаатар хотын хөгжлийн …

  • 23 June

    “Хүрд”, “Зэст хөлөг” ХХК-иудад албан шаардлага хүргүүлэв

    Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх “Бохир усны шугамын ажил”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүрд” ХХК, авто замын нөхөн сэргээлтийн ажлыг “Зэст хөлөг” ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 2016 оны зургаадугаар сард тус компанийн нөхөн сэргээсэн 6 буудал орчмын Авто замд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас эвдрэл үүссэн байна. Тиймээс НАЗХГ-аас тус авто замын эвдрэлийн шалтгааныг судалж, гүйцэтгэгч “Хүрд”, …

  • 23 June

    Өглөө боссоны дараа гаргадаг түгээмэл алдаа

    АНУ-ын “Эрүүл мэнд”сэтгүүлд бичсэнээр өглөө босоод доорх таван зүйлийг хийх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар бичжээ. Өглөөний нарнаас хоцрох АНУ-ын (Northwestern University (Feinberg)) –ийн судалгаагаар өглөөний нар хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Өглөөний наранд биеэ ээдэг хүмүүс, үдийн 12 цагийн сүүлээр наранд биеэ ээдэг хүмүүстэй харьцуулахад биеийн жин, дархлаа илүү байдаг аж. Ус уухгүй байх АНУ-ын (University of …

  • 23 June

    Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо бага сургууль, цэцэрлэгтэй болно

    Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо.  Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ–ын төлөөлөгч Н.Баярмөнх, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар оролцов. Шав тавьсан уг газарт өмнө нь 1965 онд байгуулагдсан 146 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байжээ. Улмаар …

  • 23 June

    Тахь эх нутагтаа ирлээ

      Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт 2017 оны 06 сарын 20–нд Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс 4-н тахийг 6 дахь жилдээ амжилттай тээвэрлэлээ. Энэ удаагийн тээвэрлэлт нь “Тахь” эх нутагтаа ирсэнийн 25-н жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог байлаа. Тахийн тээвэрлэлтийн ажилд Праг хотын амьтаны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь …

  • 23 June

    Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно

      Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Энгэр булаг”, “Түмэнхаан” нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны 06-р …

  • 23 June

    Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална

    “Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион …

  • 23 June

    Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худгийн шав тавих ёслол боллоо

    Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худагны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй 1-р хорооны Уурхайчид хэсгийн айл өрхөд ундны ус зөөх худгийн хүрэлцээ муу, нийслэл, орон нутгийн хөрөнгийг хүлээлгүй, олон улсын байгууллагатай хамтран худаг барьж, иргэдийн …

  • 23 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө …

  • 23 June

    Загасны ордныхонд ганган гоёмсог эд зүйлс, тансаг тохилог хэрэгцээ нэмэгдэнэ

      ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр сэтгэлийн хөдөлгөөн дээд зэрэгтэй тулна. Сэтгэлийн хөдөлгөөнөө барь, эс бөгөөс олон таагүй зүйл хийх бололтой. Биеийн дархлаа муудах, зүрх судасны болон эмэгтэйчүүдийн өвчин тусах нигууртай байна. Уран бүтээлч уулзалт, үзэсгэлэн, концерт, тэмцээн зохион байгуулахад таатай. Хамтран ажиллагсад эрсдэлээ хөндлөнгөөс авах тусламжаар нөхөх болно. ҮХЭР (4/20-5/20) Байнгын хөрөнгө оруулалтын ачаар та үл хөдлөх хөрөнгийн төлбөрөө хийх боломжтой …

  • 23 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 29. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, Найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.                      Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. …

  • 22 June

    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Г.Ариунбаатарт талархал илэрхийлэв

    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг өнөөдөр /2017.06.22/ хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв. Г.Ариунбаатар нь BBC агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world-2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон юм. Тус уралдаанаас Г.Ариунбаатар гурван цом хүртэж, шилдэг таван дуучны нэгээр шалгарчээ. Тэрбээр тус тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг …

  • 22 June

    243 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 179 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 243 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 201, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 34, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж …