Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх “Бохир усны шугамын ажил”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүрд” ХХК, авто замын нөхөн сэргээлтийн ажлыг “Зэст хөлөг” ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 2016 оны зургаадугаар сард тус компанийн нөхөн сэргээсэн 6 буудал орчмын Авто замд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас эвдрэл үүссэн байна.

Тиймээс НАЗХГ-аас тус авто замын эвдрэлийн шалтгааныг судалж, гүйцэтгэгч “Хүрд”, “Зэст хөлөг” ХХК-иуд руу албан шаардлага хүргүүлжээ.

Албан шаардлагад “Танай байгууллагын гүйцэтгэж буй Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх бохир усны шугамын нөхөн сэргээлтийн ажлын явц удаашралтай, гүйцэтгэл чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, явган замын суурийн хөрсийг стандартын дагуу үечлэн нягтруулах, бетон цутгах болон үе шатны ажил тус бүрт хяналтын мэргэжилтнээс зөвшөөрөл авч, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэхийг мэдэгдэж байна” гэжээ.