ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахыг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл  хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын хороодод нэвтрүүлэх төслийн танилцуулга зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн бол Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас хэрэгжүүлэх төслийг нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас нийслэлийн дүүргүүдэд хог хаягдлыг шатаах бага оврын зуух бүхий үйлчилгээний цэг байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Зөвлөлийн гишүүд  уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гээд дэд төв, гэр хорооллын сервис центр, 1000 айлын орон сууц зэрэг төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг тодотгож байв хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …