Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт 2017 оны 06 сарын 20–нд Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс 4-н тахийг 6 дахь жилдээ амжилттай тээвэрлэлээ.
Энэ удаагийн тээвэрлэлт нь “Тахь” эх нутагтаа ирсэнийн 25-н жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог байлаа. Тахийн тээвэрлэлтийн ажилд Праг хотын амьтаны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь Группын хүндэт ерөнхийлөгч Томас Фпистерер нар оролцлоо.