Monthly Archives: September 2017

September, 2017

  • 18 September

    Арьсыг 5 өдрийн дотор өргөж, чангалах арга

    Япон бүсгүйчүүд цэвэрхэн, толигор арьсаараа гайхагддаг бөгөөд хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг. Та ч гэсэн тэдэнтэй ижил чанга хэрнээ гэрэлтсэн толигор арьстай болохыг хүсч байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Та бүхэндээ ердөө 5 өдрийн дотор арьсыг чангалж, гэрэлтүүлэх Японы уламжлалт аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрийг зааврын дагуу цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Эхний өдөр – Арьсаа цэвэрлэх  Та …

  • 18 September

    Эмми-гийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

        Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн Эмми-гийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө. Тухайлбал кино урлагийн алдартнууд нэгэн үдэш цуглаж шагнал гардуулах хүндтэй үйл ажиллагаанд оролцдог байна.     

  • 18 September

    Баянхонгор аймгийн иргэд мэс засалд орохын тулд заавал нийслэлийг зорих шаардлагагүй боллоо

    Баянхонгор аймагт өчигдрөөс эхлүүлэн Дурангийн мэс заслыг нэвтрүүлээ. Дурангийн хагалгааны орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдвэрлэж, хүлээлгэн өгсөн гэдгийг нээлтийн ёслолд оролцсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дурдлаа. ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн багийнхантайгаа тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эхний хагалгааг өөрөө гардан хийсэн. Харин хоёр дахь хагалгааг ХСҮТ-ийн эмч нарын удирдлага дор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар …

  • 18 September

    “Дараагийн Ерөнхий сайд хэн бэ” гэсэн санал асуулгад У.Хүрэлсүх тэргүүлж байна

    Энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Усын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулсан.  УИХ-ын 76 гишүүнээс 73 гишүүн ээлжит бус чуулганд оролцож 57,5 хувийн саналаар ийнхүү Мэргэжлийн Засгийн газар огцорсон юм. Мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцорсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн ярианы цөм …

  • 18 September

    УБДСК:Айл өрх, цэцэрлэг сургуулийн халаалтыг бүрэн олголоо

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хуваарийн дагуу халаалтыг есдүгээр сарын 15-ны өдөр залгалаа.  Есдүгээр сарын 15-наас айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг холбодог. Харин албан байгууллагуудын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгдөг байсан. Харин энэ жилээс эхлэн халаалтаа урьдчилан авахыг хүссэн албан байгууллагуудтай гэрээ хийгээд дулааны эрчим хүчээр хангах бүтэн боломж …

  • 18 September

    “Косплей” залуугийн гайхамшигт нүүр хувиргалт

    Жонатан Стрикер  багаасаа “Косплей”  буюу үлгэрийн, анимейшн баатрууд, Холливуудын оддын  дүрд хувирах сонирхолтой байжээ. Ингээд өөрийнхөө сонирхлыг улам хөгжүүлэн бодит мэт хувирсан байна. Түүний зургуудаас хамтдаа харцгаая.

  • 18 September

    Г.Сүндэрмаа:Дэлхийд 20 жил оршин тогтносон эмэгтэйчүүдийн хамтлаг байдаггүй юм билээ

    “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа. -Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог их үү? -Манай Б.Чинбатын тоглолт тун удахгүй болох гэж байгаа. Тэрээр таван жилийн өмнө хоёр ч том тоглолтоо хийж, үзэгч түмэндээ уран бүтээлээ тайлагнасан. Түүнээс хойш тоглолт хийгээгүй байсан юм. Ямартай ч одоогоор энэхүү тоглолтын бэлтгэлтэй байна даа. Мөн түүний хажуугаар охид, бүсгүйчүүддээ сошиалаар дамжуулж дасгал хөдөлгөөн, эрүүл зөв …

  • 18 September

    ОХУ-аас малын шүлхий өвчний вакцин энэ сарын 28-нд нийлүүлэгдэнэ

    ХХААХҮЯ-наас малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотой мэдээлэл өглөө. 2017 онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт  мал амьтны гоц халдварт шүлхий  өвчин гарчээ. Тухайлбал Төв, Дундговь Сүхбаатар,  Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч  нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд таарсан вакциныг энэ сарын …

  • 18 September

    НӨАТ: Нэг хүн 100 сая төгрөгийн эзэн боллоо

    Е баримт сугалааны наймдугаар сарын ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Сугалаагаар: 20 мянган төгрөгийн азтан 13,000, 100 мянган төгрөгийн азтан 1,330, 500,000 төгрөгийн азтан 130, Дөрвөн сая төгрөгийн азтан 19 , 20 сая төгрөгийн азтан 1, 100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо. Нийт 14,481 хүн азтан …

  • 18 September

    Баянгол дүүрэг Xөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

    Энэхүү түүхэн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Л.Нарантуяа болон дүүргийн үе үеийн ИТХ-ын дарга, засаг дарга, ажлын алба мөн Баянгол дүүргийн хэлтсүүдийн үе үеийн дарга, ажилтан, албан хаагчид урилгаар оролцсон юм. Улаанбаатар паласын …

  • 18 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 18-ны даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 18-р хороо Гүнжийн 43, 44, 46-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 10, 11-р хороо Цаг уурын станц, Горький, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамж СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 2, 3-р хороо …

  • 18 September

    НАМ хэмээх хүн сүрэг & Вильсоны номлол

    Егүүтгэл үг Төрийн мэргэжсэн алба байхгүйгээс Монголын улс төр гэж аль ч намын өнгөн дээр нуль драм. Драм гэхээсээ нохойн наадам. Төр, засгаа сонгож байгуулж байгаа, огцруулж байгааг нь гадаадынхан элэглэн шоолох нь элбэг. Монголын ардчиллын экзотик үе аль хэдийнээ ард хоцорсон, 27 жил гэж ёстой хавааск хэмээн гадныхан хэлж ярьж байхыг хоёр чихээрээ сонссон хүн (би) бичиж байна л …

  • 18 September

    Өнөөдрийн өрнийн зурхай

     ХОНЬ (3/21-4/19) Хүнд нөхцөлд зохион бүтээх гайхамшигтай авъяас чадвараа харуулж чадвал хамт олондоо нэр хүндтэй болно. Олон нийтийн үйл ажиллагаа эрхэл. Найз нөхөд, хамаатнууд, шалгарсан хамтран ажиллагсдынхаа дэмжлэгт зоригтой найд. Тэд хуурамч, үнэн мэдээллийг ялгаж, салгаж зүг чигээ зөв тогтооход тусална. ҮХЭР (4/20-5/20) Шинэ хариуцлагатай албан тушаалд томилогдож магадгүй. Орлогын боломж өснө. Нэр хүнд дээшилнэ. Аливаа зүйлийг шинээр эхлэх нь …

  • 18 September

    100 хүнд нүдний болор солих хагалгаа үнэ төлбөргүй хийнэ

    Нүдний мэс заслын их эмч Б.Төмөрбаатар, УНТЭ болон Канадын “Лаурэл” сантай хамтран энэ сарын 17-оос Говь-Алтай аймагт ажиллах гэнэ. Энэ үеэр иргэд нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ үнэгүй хийлгэх боломжтой юм байна. Түүнчлэн 100 хүнийг нүдний болор солих мэс засалд үнэ төлбөргүй оруулах аж. Эмч нар Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул суманд ажиллана.

  • 18 September

    Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 28. Сумъяа гараг.Их морь одтой, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Гал Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу …