УБДСК:Айл өрх, цэцэрлэг сургуулийн халаалтыг бүрэн олголоо

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хуваарийн дагуу халаалтыг есдүгээр сарын 15-ны өдөр залгалаа. 

Есдүгээр сарын 15-наас айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг холбодог. Харин албан байгууллагуудын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгдөг байсан.

Харин энэ жилээс эхлэн халаалтаа урьдчилан авахыг хүссэн албан байгууллагуудтай гэрээ хийгээд дулааны эрчим хүчээр хангах бүтэн боломж бүрджээ.

Улаанбаатар дулааны сүлжээ компани өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд хүссэн айл өрх, албан байгууллага халаалтаа есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн залгуулах боломжийг бүрдүүлсэн байна.

Нийслэлд одоогийн байдлаар 800 гаруй барилга, обьектын халаалтыг залгаад байна.Аравдугаар сарын 1-нээс өмнө халаалт авах хүсэлтэй албан байгууллагууд Улаанбаатар дулаан сүлжээ компанид хандан, халаалтаа урьдчилан авахыг хүссэн өргөдлөө өгвөл дулааны эрчим хүчээр өнөөдөр ч холбож болно гэж Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …