Yearly Archives: 2017

August, 2017

  • 15 August

    Пико Tаро 15 насаар дүү бүсгүйтэй гэрлэнэ

    Японы энтертайнмент салбарт “Pen-Pineapple-Apple-Pen”  гэх өвөрмөц дуугаар нэрд гарсан 44 настай Пико Tаро  15 насаар дүү бүсгүйтэй гэрлэхээр болжээ. Өнгөрсөн жил гаргасан PPAP дуу дэлхий дахиныг байлдан дагуулж богинохон хугацаанд нэр алдарт хүрсэн. Тэрээр 15 насаар дүү бүсгүй 29 настай Хитоми Ясуйтад гэрлэх санал тавьж зөвшөөрсөн гэх хариуг сонсжээ. Тэд 2013 онд урлагийн шугамаар танилцаж байжээ. Улмаар найзууд болж дотносож …

  • 15 August

    Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй эрчүүд

    Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй эрчүүд буюу долоо хоног тутамд нэг хүүхэд үйлдвэрлэдэг эрчүүд дэлхий даяар олон байдаг бололтой. Судлаачдын нэрлэснээр “Эрэгтэй хүн бол аз жаргал бэлэглэгч биш харин ДНХ –ын тархалтыг нэмэгдүүлэгч” гэж биологийн талаас нэрлэдэг. Харин алдартай “хүүхэд үйлдвэрлэгчид” өнөөгийн нийгэмд хэрхэн амьдардаг вэ? 1.Канадын иргэн  61 настай Уинстон Блэкмур  24 эхнэртэй 145 хүүхэдтэй бөгөөд шүүхээс таван жилийн ял сонсжээ. …

  • 15 August

    Чечен сүйт бүсгүйн хуримын зан үйл

    Чечений залуу хосууд хуримаа эхлүүлэхдээ ихэвчлэн найр наадмаар эхэлж дуулах бүжиглэх зан үйлийг хийдэг байна. Хуримын зочид хосуудад сайн сайхныг хүсч гурван өдөр найр наадам хийх бөгөөд тэдэнд хүндэтгэлтэйгээр ханддаг аж. Чечений сүйт бүсгүй уламжлалт ёс заншлаа даган толгойн алчуураа зүүсэн хэвээр байдаг гэнэ.

  • 15 August

    ОБЕГ-ын ажилчид 733 хүний амь насыг авран хамгаалжээ

    Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 21450 хүн, 3579 автомашин ажиллаж, 733 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, …

  • 15 August

    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал, Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, …

  • 15 August

    Орон сууцны үнэ буурчээ

    Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан байна. Тодруулбал, долдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар тус тус буурсан байна. Үүнд, тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны …

  • 15 August

    Ажилгүй иргэдийн тоо буурчээ

    Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн долоодугаар сарын байдлаарх мэдээллийг танилцууллаа. Ажиллах хүчний судалгааны дүнгээр 2017 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.8 мянга болж, 77.2 (58.6%) мянга нь эрэгтэйчүүд, 54.6 (41.4%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 2 дугаар улиралд 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурч, өмнөх …

  • 15 August

    Хүүхдийн мөнгө нөхөн олгоход 48 тэрбум төгрөг зарцуулжээ

    Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нөхөн олгосон билээ. Энэхүү мөнгийг нийтдээ  403 мянган хүүхдэд нөхөн олгосон байна. “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдан амьжиргааны түвшний 502.567-гоос дээш оноотой өрхийн 403.4 мянган хүүхдэд 48.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид нөхөж олгожээ.  

  • 15 August

    “Бөө мөргөлийн уг чанар…” сэдэвт яриа таниулга болно

    Хар дархадын  Хуулар овгийн Т.Ангар  зайран  2017 оны 8 сарын 19-ны  бямба гарагийн 18:00 цагаас 25-р эмийн сангийн Автобусны буудлын урд талын “Dicor” рестораны 302 тоотод болох тул бөө мөргөлийг сонирхогч, судлаач та бүхнийг оролцохыг урьж байна. Оролцогчийн тоо хязгаартай. Холбоо барих утас: 99079007, 94909007

  • 15 August

    Хууль бусаар алт олборлож байсан арван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ

    Ерөө, Хүдэр гол дагуу алт олборлосны улмаас Ерөө, Хүдэр гол бохирдож байгаа талаар бид мэдээлж байсан билээ. БОАЖ-ын сайдын шийдвэрээр холбогдох байгууллагынхан хамтран ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дахь голын сав газарт хууль бусаар алт олборлож буй асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн яамнаас гадна МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмалын газар зэрэг …

  • 15 August

    Ч.Рустамова:Туркменистанаас Монголд байгалийн хий нийлүүлэх мөн мах авах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовоос Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн талархлын захидлыг гардууллаа. Мөн ирэх есдүгээр сард Туркменстан Улсын нийслэл Ашхабад хотноо болох Азийн тоглолтын …

  • 15 August

    Өрхийн орлого 52 мянган төгрөгөөр өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг бол зарлага нь 1 сая төгрөг  байна хэмээн мэдээллээ.  Оны эхний хагас жилийн байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж, өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь   нөлөөлсөн аж. …

  • 15 August

    Иргэн М.Цэцэгсүрэн: Цагдаагийн байгууллагын ажилтнаар зодуулчихаад одоог болтол эрүүл мэндээрээ хохирсоор явна

    Монголын цагдаа  иргэнээ хамгаалах ёстой атал Иргэнээ барьж зодоод гар мөрийг нь гэмтээчихээд одоо болтол хариуцлага хүлээхгүй ажлаа хийсээр явна.  Үндэсний их баяр наадмын өдөр /2017.07.11/ Хүй долоон худаг орчимд ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаa, цагдаагийн ахлагч Мөнхбаясгалан гэгч иргэн М.Цэцэгсүрэнгийн биед халдаж гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хүйдолоон худаг руу зөвшөөрөлгүй машин нэвтрүүлж байсан цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсан иргэн М.Цэцэгсүрэнг  замын …

  • 15 August

    Цэцэрлэгийн цахим бүртгэл 50 хувьтай явагдаж байна

    Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 19.454 хүүхэд буюу 50 хувь нь хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш, ажилтнууд бүртгэж өгч, тусалж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 25-ны өдөр 10:00 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын …

  • 15 August

    Б.Жавзандорж: 10-хан доллароор өөрийгөө хөгжүүлж, олон улсын сертификаттай болох боломжийг олгоно

    Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг ч тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа хомс байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгвэл, Монгол Улсын ирээдүйн хөтөч болох залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж , дуу хоолойг нийгэмд хүргэх,  бүтээлч санааг дэмжин ажиллах ,хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Young brain хөтөлбөрийг эх орон орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж буй Б.Жавзандорж гэх бүсгүйтэй уулзаж ярилцлаа. -Хөтөлбөрийнхөө талаар танилцуулахгүй юу? -Хүн амын хамгийн …