Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй эрчүүд буюу долоо хоног тутамд нэг хүүхэд үйлдвэрлэдэг эрчүүд дэлхий даяар олон байдаг бололтой. Судлаачдын нэрлэснээр “Эрэгтэй хүн бол аз жаргал бэлэглэгч биш харин ДНХ –ын тархалтыг нэмэгдүүлэгч” гэж биологийн талаас нэрлэдэг. Харин алдартай “хүүхэд үйлдвэрлэгчид” өнөөгийн нийгэмд хэрхэн амьдардаг вэ?
1.Канадын иргэн 61 настай Уинстон Блэкмур 24 эхнэртэй 145 хүүхэдтэй бөгөөд шүүхээс таван жилийн ял сонсжээ. Учир нь олон эхнэртэй тул хүний эрх зөрчсөн гэх заалтуудаас болж орон нутгийн шүүхээс ял оноосон байна. Тэрээр Канадын баруун хойд мужид оршин суудаг бөгөөд Мормонын сүмийн номлогч бүлгэмд элсэж олон урсгалтай шашин шүтдэг байжээ. Энэхүү шашны урсгалд олон эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрдөг учир 24 эхнэр 145 хүүхэдтэй болсон байна. BBC агентлагийн мэдээлснээр дээрх шашны гаж урсгалын хор уршгаас ял сонссон гэж мэдээлсэн юм. Уинстон Блэкмурийн төрсөн дүү таван эхнэр авсан тул түүнийг мөн адил хорихоор шийдсэн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Канадын баруун хойд хэсэгт шашны гаж урсгалаас болж олон эхнэр авах явдал гарах болсныг мэдээллээ.
2.Британийн иргэн Саймон Ватсон 800 хүүхдийн эцэг болсон юм. Тодруулбал 42 настай Саймон 16 жилийн туршид 800 гаруй хүүхдийн эцэг болжээ. Тэр одоогоор уг үйлдлээ зогсоох бодолгүй бөгөөд цаашид 1000 хүүхэдтэй болохыг зорьж байна. Саймон Британийн хамгийн алдартай оршин суугч бөгөөд эр бэлгийн эсийн донор залуу юм. Тэрээр интернетэд өөрийн үрйин шингэнийг 50 еврогоор худалдаалдаг аж. Уг бизнесээр залуу эр 40 мянган фунт стерлинг олжээ. Гэвч ийм ажил хийхээс өмнө албан ёсны гурван хүүхэдтэй гэж мэдээлж байжээ. Түүний хөвгүүд аавынхаа ажлыг үргэлжлүүлэхийг хүссэнгүй.
3. Голландец Эд Хубен – 106 хүүхдийн эцэг
Маастрихтхотын оршин суугч , Эд Хьюбен 34 нас хүртлээ зандан хэвээр байсан бөгөөд өнөөг хүртэл албан ёсны гэр бүл зохиогүй юм. Тэрбээр зуу гаруй хүүхдийн биологийн эцэг болсон. Хамгийн анх 2000-2004 онд өөрийн генийн материалаа банканд нэрээ нууцлан хадгалуулсны дараа үзэл бодлоо эрс өөрчилж эр бэлгийн эсийн донор болохоор шийджээ. Гэвч тэрээр тохиолдлын бэлгийн харилцаанаас төдийлөн татгалзаж чаддаггүй аж.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу