Yearly Archives: 2017
May, 2017
-
30 May
Өмгөөлөгч Г.Батбаярыг шалгуулахаар хуулийн байгууллагад өглөө
Өмгөөлөгч Г.Батбаяр, “Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирил Ш.Түвдэнбалжир нарыг сэтгүүлчийн хууль нийцүүлсэн үйл ажиллагаанд саад учруулсан, хэвлэн нийтлэх эрхийг зөрчсөн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан бусдыг гүтгэсэн буюу эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна. Энэ талаар гомдол гаргасан сэтгүүлч Ц.Мөнхбаатараас ТВ-9 телевиз тодруулга авсан …
-
30 May
Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийн амь насыг аварлаа
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар өчигдөр /2017.05.29/ өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ. Тэд эргүүл шалгалт хийж явах үед Согоотын … тоотод айлын хашаа шатаж байсныг шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох …
-
30 May
Украин Улс авлигын хэргээр 23 хүнийг баривчилжээ
Украин улсын эрх бүхий байгууллага өнгөрсөн лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Янукович төрөөс 4 тэрбум ам.доллар залилахад нь тусалсан гэх үндэслэлээр татварын байгууллагын 23 удирдах албан тушаалтныг баривчилсан байна. Украины орон нутгийн 15 нэгжийн 454 газарт шалгалт хийж, эдгээр хүмүүсийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд болон Цэргийн прокурор нар мэдэгджээ. Түүнчлэн Дотоод хэргийн сайд энэхүү ажиллагааг …
-
30 May
МУГТ М.Уранцэцэг Ази тивийн хошой аврага боллоо
Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин цагдаагийн дэслэгч М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд алтан медаль хүртэж, Ази тивийн хошой аварга боллоо.
-
30 May
Дани Улс авлиганы хэрэгт холбогдоод байгаа Чон Ю Раг шилжүүлэн өгнө
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Кын Хег тойрсон авлигын хэрэгт мөн холбогдоод байгаа Чхве Сун Силийн охин Чон Ю Раг Данийн Засгийн газар Өмнөд Солонгост шилжүүлэн өгөхөөр болсон байна. БНСУ-ын иргэн Чон Ю Раг шилжүүлэн өгөх шийдвэрийг Данийн Дээд шүүх эцэслэн гаргалаа гэж тус улсын прокурорын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. БНСУ Интерпол байгууллагад хүсэлт гаргаж, 20 настай Чон Ю …
-
30 May
Зөрчил гаргасан ЕБ-ийн сургуулийн 32 захирлын 8 захирлыг ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд …
-
30 May
Эрүүгийн 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 эрүүгийн …
-
30 May
“1000 аавын чуулган” боллоо
НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг СТӨ-нд өчигдөр амжилттай зохион байгууллаа. Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, …
-
30 May
3 өдрийн дотор язралтыг арилгах арга
Жирэмсэн эмэгтэйчүүд болон махлаг эмэгтэйчүүдэд тохиолдог том асуудал бол язралт юм. Бүсгүйчүүдээ энэ асуудал дээр санаа зовох хэрэггүй боллоо. Та ердөө гэртээ маск бэлтгээд 3 өдрийн дотор гэхэд язралтаасаа салах болно. Хийх арга :Хайруулын тавган дээр кокосын тос 1 аяга хийж, цөөн хэдэн хатсан сарнай дэлбээг хийгээд 20 минут болгоно. Хэрэглээ:Орой унтахаасаа өмнө язралт болсон газраа түрхэн массаж хийгээд түрхсэн тосоо …
-
30 May
Аль хэсгээрээ бууралтаж эхэлснээс хамаарч эрүүл мэндээ тодорхойлоорой
Өнөөгийн хүмүүсийн ажил амьдралын дарамт их байдгаас залуугаараа бууралтах болжээ. Харин толгойн үсний өөр өөр хэсгийн үс бууралтах нь дотор эрхтэнтэй холбоотой байдгийг та мэдэх үү? Магнай хэсгийн үс бууралтвал дэлүү, ходоодны үйл ажиллагаа муудсаны шинж Хүний дэлүү, ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдахаар магнайн үс бууралтдаг тул хэрэв магнайн үс бууралтвал дэлүү, ходоодоо хамгаалах хэрэгтэй. Дэлүү, ходоод муутай хүмүүст цээж хорсох, …
-
30 May
Газрынхаа тавны нэгийг уул уурхайд нээж өгснөөр Монголд эхлэх шинэ бужигнаанд тус салбарынхан бэлэн
Дэлхийн бизнес мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд ийм нийтлэл хэвлэгджээ. Уул уурхайн томоохон компаниудын төлөөлөгчдийн хэлж буйгаар, Монгол Улс ОУВС-ийн тэргүүлсэн тусламжийн хөтөлбөрийн дагуу санхүүгийн байдлаа бэхжүүлэх үүднээс газар нутгийнхаа 21 хувь буюу тавны нэгийг хайгуулд нээж өгснөөр тус улсад уул уурхайн огцом өсөлтийн шинэ бужигнаан тун удахгүй эхлэх төлөвтэй. Монголын Засгийн газар энэ сард ОУВС-ийн тэргүүлсэн 5.5 тэрбум ам.доллар …
-
30 May
Нийслэлээс ЕБС орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна
Нийслэлээс 2017 онд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллахаар болсон. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжид тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна.Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргасан. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитоор буурч, …
-
30 May
Хотыг чимэглэж буй нарс моднуудад дуслын шингэн залгалаа
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой тулгамдсан асуудлын нэг юм. Ногоон байгууламжийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл